Х.Баттулга: Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кембриж вэ?

2020-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын намрын чуулганы нээлтээ хийж байна.  Нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.  Тэрээр УИХ-ын гишүүдэд хандан улсын төсвийн орлогоо бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг  хүссэн.  Тэрээр "Эдийн засгаа сэргээх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна. Шинэ УИХ энэ чиглэлд ажиллаж, алдагдалгүй төсөв батлах ёстой тул үүнийг сануулах гэж өнөөдөр үг хэлж байна. Орон нутгаар ажиллаж 7000 гаруй иргэдтэй уулзаж, үгийг нь сонслоо.Малчдын орлого болох малын түүхий эд үнэгүйдэж, хөсөр хаягджээ. Бид аж үйлдвэрээ хөгжүүлэх цаг ирсэн. Өнгөрсөн жилүүдэд ганц аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж чадсангүй. Төсвийн сахилга бат алдагдаж, аймаг сумын төсвийг иргэдийн тулгамдсан асуудалд зарцуулах байтал, асар үнэтэй гоёмсог хаалга барихыг чухалчилж байна. Орхон аймагт шинээр барьж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг 140 сая төгрөгөөр хийсэн байна. Иргэд үүнд эгдүүцэж байгааг дурдах нь зүйтэй. Мэргэжлийн хяналтынхан дулаан, халууны шугамгүй газар барилга барих зөвшөөрөл олгож байна. Үүнийг би дээр, дооргүй сөрөг хүчингүй болж, олонхоор түрж шийдвэр гаргаж байгаагийн уршиг гэж харж байна. 

Та бүхэн төсөв тодотгохдоо аймшиггүйгээр 4.8 их наяд төгрөгийн алдагдал тавьсан. Та бүхний тавьсан өрийг ард түмэн ажил хийж төлдөг. Одоо дахиад улсын төсвийг алдагдалтай батлах уу. Монгол Улс цаашид ч гадны зээл тусламжаар аргацаах уу. Улс оронд шийдэх олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх боломжгүй. Хамгийн суурь асуудлаа эрэмбэлж сурах хэрэгтэй” гэх зэргээр төсвийн орлого бүрдүүлэхэд санаа зовж байгаагаа илэрхийллээ.Мөн энэ ажлыг хийх ёстой УИХ-ын гишүүд ач холбогдолгүй зүйлд анхаарал хандуулж байгааг   онцлоод “Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кембрижийн хөтөлбөр вэ” хэмээн хатуухан шүүмжиллээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Социализмд
Юун гуя? Ккк
Дээлийн хээ,архины савалгаа ярьдаг гишүүн чинь өөрийн чинь лобидож зардлыг нь гаргаж ялуулсан өөрийн чинь конопны гишүүн байхаа
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

5 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

5 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 34 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18