Хүндийн өргөлтийн мастерууд 10 тонн автомашин чирэв

2020-09-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Мөнххада” компанитай хамтран “Мөнххада стронг мэн” анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд пауэрлифтингийн олон улсын тэмцээн уралдааны медальтай 12 хүчтэн бяр хүчийг сорин өрсөлдөх нь хурсан олонд бахдал төрүүлэв. Цахим орчинд хүнд даацын машиныг шүдээрээ чирж олныг гайхшруулсан Эрдэнэт хотоос оролцогч Ц.Гантулгыг эс тооцвол дийлэнх нь хүчний спортын тамирчид байсан юм. Тэмцээний эхний даалгавар нь тавцан, гол төмөртэйгөө нийлээд 950 кг, 200 литрийн савлагаатай дөрвөн ширхэг техникийн тосыг газраас татаж өрсөлдлөө. Энэ төрөлд Ази тивийн аварга, ОУХМ Тилеуберд Сайфолла түрүүлэв. Тэрээр “Тэмцээнийг зохион байгуулсан холбооныхондоо баярлаж байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид энэ тэмцээнийг тогтмол зохион байгуулбал Монголын тамирчид амжилт үзүүлэхэд ойрхон гэж бодож явдаг” гэв. Тэмцээний хувьд Монголын пауэрлифтингийн шилдэг тамирчид оролцож байгаа учраас өрсөлдөөнтэй болж байна гэж тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Эхний үе өндөрлөсний дараа тамирчдын хурд хүч, тэвчээрийг шалгасан тэмцээний хоёр дахь үе эхэллээ. Тамирчид 25 кг, 10 ширхэг элстэй савыг таван метрийн зайд тавьсан 1.5 метр өндөртэй тавцанд цагтай уралдан зөөж байрлуулах даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн юм.  Ийнхүү тэдний хурд хүч, авхаалж самбааг сорьсон энэ төрөлд өнгөрсөн жилийн “Талын хүчтэн” стронг мэн тэмцээнд түрүүлсэн Багануур дүүргийн тамирчин З.Ирээдүй илүүрхлээ.

Спортын мастер улс, Ази тивийн аварга Багануур дүүргийн тамирчин З.Ирээдүй

Энэ үеэр Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга “Манай холбоо өнгөрсөн нэгдүгээр сард гурван төрөлтийн аварга шалгаруулах тэмцээнээ хийсэн. Мөн өнгөрсөн гуравдугаар сард ээлжит тэмцээнээ хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас удаан хугацаагаар хойшлуулсан. Харин “Мөнххада” ХХК, “Тоёота брэнд” энэ тэмцээнийг хамтран зохион байгуулах саналыг  манай холбоонд тавьсан. Үүнийг нь бид нааштайгаар хүлээн авч дэмжсэнээр “Мөнххада стронг мэн” 2020 тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Мөн  Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжлэх пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын  аварга шалгаруулах тэмцээнийг бүх насны ангиллаар ирэх сарын 10,11-нд хийхээр төлөвлөөд явж байна. Энэ тэмцээнд 400 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна” гэв. Харин тамирчдын авхаалж самбаа, хурд хүчийг сорьсон гурван үе шаттай зохион байгуулсан тэмцээний хажуугаар үзэж сонирхохоор ирсэн хүмүүст шүдээрээ хүнд даацын машин чирдэг Ц.Гантулга, гарын урдаа, ардаа суниалтаар Гиннесийн  дээд үзүүлэлтийг амжилтаараа шинэчилж дэлхийд  гайхуулах, энэ тэмцээнд өөрийн зүрх зоригоороо орж ирсэн ОУ-ын хэмжээний мастер Б.Отгонбаяр нар үзүүлбэрээ үзүүлж сонирхууллаа гэв.  Мөн  энэ удаа 30 секундэд 55 удаа суниаж амжилтаа ахиулахыг хүссэн түүнийг 58 удаа суниасанд баяр хүргэсэн юм. Тэмцээнд Эрдэнэт хотоос оролцогч  Ц.Гантулга “Монгол хүний дархлааг дэлхийд харуулахын тулд зохион байгуулж байгаа энэ тэмцээн их түлхэцтэй,авууштай болж байна.  Учир нь коронавирусын үеэр ийм сайхан хүчний тэмцээн зохион байгуулж байгаа Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооныхонд баярлаж байна. Мөн энд дэлхий, Ази тивийн аварга залуучууд ирсэн байна. Энэ сайхан тэмцээнд хувиараа холоос ирж оролцож байгаадаа баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Тэмцээнд гүйцэтгэх ёстой даалгавруудыг хурд хүч, сэтгэл зүй шаардсан. Эхний шатны газрын тостой дөрвөн торхыг газраас хөндийрүүлэх даалгавар хүнд байлаа. Яагаад гэвэл байнгын бэлтгэл сургуулилт шаардлагатай учраас” гэсэн  юм. Тэмцээний шүүгч, пауэрлифтингийн холбооны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Х.Энхболд“Тамирчдын бэлтгэл сургуулилт сайн байна. Ихэвчлэн пауэрлифтингийн  тамирчид энэ тэмцээнд амжилттай оролцож байна. Пауэрлифтингийн спорт нь стронг мэнийн үндсэн гурван дасгалыг хийдэг учраас тэрүүгээрээ жаахан ялгарч байгаа юм болов уу гэж харж байна” гэв. Тамирчдын оролцсон гурван үеийн даалгавар гурвуулаа хүнд байлаа. Эхнийх нь цэвэр хүчний, газраас таталт хамгийн хүнд жинг өргөх, хоёр дахь нь жаахан хурд хүч шаардсан даалгавар байсан бол гурав дахь нь  хүч, тэсвэр шаардсан даалгаврыг гүйцэтгэсэн тэмцээн боллоо гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Харин тэмцээний төгсгөлд тамирчид “Ланд круйзер 200” маркийн автомашин ачсан том оврын тээврийн хэрэгслийг 30 метр өгсүүр замд чирэх нь сонирхолтой ч амаргүй даалгаврыг хийж гүйцэтгэснээр тэмцээн өндөрлөв. Сонирхуулахад тэдний 30 метр чирэх ёстой давхарлан ачсан хоёр авто машины нийт жин нь есөн тонн, 725 кг татаж байв. Энэ төрөлд хамгийн залуу оролцогч болох Ц.Бат-Эрдэнэ 1:14.70 минутад зайгаа амжилттай туулснаар түрүүлсэн юм. Түүний хувьд энэ тэмцээн нь анхных юм байна. Ингээд шүүгчдийн  нийлбэр дүнгээр спортын мастер улс, Ази тивийн аварга, Багануур дүүргийн тамирчин З.Ирээдүй алтан медаль хүртэж, “Мөнххада” компанийн гарын бэлэг, хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг гардав. Харин түүний араас ойрхон нэхэж явсан гурван тамирчны оноо тэнцсэн тул нэмэлт тэмцээн зохион байгуулснаар  200 кг-ээр савласан элстэй савыг  хэн хол зайд аваачих даалгаврыг гүйцэтгэхээр боллоо. Энэ төрөлд Б.Хадбаатар 25 метр зайг туулснаар нийлбэр дүнгээр дэд байрт орж, хүрэл медалийн тавцанд Тилеуберд Сайфолла, Ц.Бат-Эрдэнэ нар гарлаа. Медаль хүртсэн тамирчдад мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын гарын дардас, өндөр үнэ бүхий хөнгөлөлтийн эрхийн бичгийг гардуулсан юм. Түүнээс гадна “Мөнххада стронг мэн” тэмцээнийг жил бүр “Тоёота Мөнххада” компанийн талбайд зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.29 МЯГМАР № 188 (6413)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22