Ирэх өвөл цаг агаар ямар байх вэ?

2020-09-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2021 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

Аравдугаар сард нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар, нэгдүгээр сард Хэнтийн нуруу орчмоор, хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завханы нутгаар, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Өнгөрсөн зун ихэнх нутгаар бороо хур ихтэй байсан боловч Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр харьцангуй бага хур тунадас орсон бөгөөд өвөл хаврын бэлчээрийн даацыг тооцоолсон дүнгээс үзвэл Говь-Алтайн зарим сумдын нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан.

Өвөл хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан дээрх аймаг сумдын нутагт өвс хадлан эртлэн бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх зэрэг өвлийн бэлтгэлээ сайн хийхийг зөвлөж байна" гэлээ.

Агаарын температур болон хур тунадасыг сар бүрээр харвал:

Аравдугаар сард

Агаарын температурын хувьд, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсэг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Бусад нутгаар дунджийн орчим байх нь.

Хур тунадас, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорногвийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сард

Агаарын температурын хувьд, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд болон Их нууруудын хотгор, Хэнтийн нуруу орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.

Хур тунадас, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд буюу Баян-Өлгий, Ховдын зарим сум, Говь-Алтайн хойд хэсэг, Баянхонгорын ихэнх, Завханы зүүн, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард

Агаарын температурын хувьд, Их нууруудийн хотгор орчмоор буюу Увсын ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.

Хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.

Ирэх оны нэг, хоёрдугаар сард

Агаарын температурын хувьд, нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Хур тунадас нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага байх бол Хэнтийн нуруу орчмоор буюу Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Булганы зүүн, Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завханы нутгаар, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цастай байх нь.

Олон жилийн дундаж үзүүлэлтийг 1981-2010 оны агаарын температур, хур тунадасын хэмжээгээр тооцон гаргадаг байна.

ЗӨВЛӨМЖ

Нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн байгаа учир тэдгээр аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй.

Ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл арваннэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд сануулж байна.

 Эх сурвалж:www.polit.mn 

Билэгт
Өвөл болохлээр хүйтэрнэ. Үнэн шүү
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин