Н.Энхтайван: Ханиадтай хүүхэд тархины дутагдлаар нэмж хүндэрч байна

2025-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул "Нийслэлд сүүлийн долоо хоногт томуу, томуу төст  өвчин дэгдэлтийн түвшинд байна. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори сүүлийн долоо хоногт Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймгууд болон нийслэлд томуугийн сорьцод хандалт судалгаа хийсэн. Ингэхэд нийт сорьцын 62 хувьд томуу, төст өвчний вирус илэрсэн. Үүнээс таван төрлийн эмгэг төрүүлэгчийн дийлэнх нь амьсгалын замын синтициаль вирус, томуугийн H1N1 вирус эзэлж байна. Орчилд САРС, коронавирус хамгийн бага буюу нэг хувьтай байна" гэв.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Н.Энхтайван "Энэ онд томуугийн А хүрээний H1N1 давамгайлж байна. Мөн амьсгалын замын синтициаль вирустэй нийлээд нийт өвчлөлийн 70-80 хувийг эзэлж байгаа.  Эдгээр хэв шинжийн вирус нь уушгийг хүчтэй гэмтээж, амьсгал хямраадаг. Амьсгал хямрахаар бусад эрхтнүүдэд нөлөөлдөг. Түүнчлэн амьсгалын дутагдалд орсон хүүхдүүдийн хатгаа нь хүндрээгүй байсан ч гэсэн ухаан алдана, татна, тайван бус унтаж чадахгүй болдог. Хүчилтөрөгч дутсан учраас нүүрсхүчлийн хий ихэснэ. Нүүрсхүчлийн хий ихсэхээр тархины судсыг тэлдэг.  Тэлсэн судасны хана нимгэрч, нэвчимхий болдог. Улмаар цусан доторх шингэн эсүүд шүүрдэг. Ингэхдээ тархины эд рүү шүүрч, тархи хавагнадаг. Тархи хавагнахаар гавлын даралт ихсэж таталт өгдөг. Ханиадтай хүүхэд тархины дутагдлаар нэмж хүндэрдэг. Бие сультай, хэт тарган байх, зүрхний гажигтай, тархины саажилттай, дархлаа сул хүүхдүүд хамгийн түрүүнд өвддөг. Эрчимт эмчилгээний тасагт ихэнх нь ийм шалтгаанаар хүүхдүүд эмчлүүлж байна. Иймээс ханиад, томууг энгийн гэж огт бодож болохгүй. Манай улсын уур амьсгалын онцлогоос шалтгаалаад ханиад, томуу халдварын байдал илүү хүнд байдалд явагдаад байгаа юм. Иймд бид ковидын үед яаж тэмцсэн, ямар дэглэм барьсан, тэдгээрийг хатуу чанд баримтлах хэрэгтэй. Амны хаалт зүүж, гараа байнга угааж, хүн хоорондын зайг баримталбал томуугийн дэгдэлт буурна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 49 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17