Жагсаал цуглааны үед анхаарал болгоомжтой байхыг ЭСЯ-наас анхааруулжээ

2025-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдаж, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсч байгаатай холбоотойгоор Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулга зөвлөмж гаргалаа.

Тодруулбал, жагсаал цуглаан, хөл хөдөлгөөн ихтэй байгаа үед Консулын үйлчилгээ авахаар зорин ирэх иргэд ажлаа сайтар төлөвлөн ирэхийг хүссэн байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн сарын 3-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл дайны онц байдал зарлаж, удалгүй цуцалсны дараа тус улсын сөрөг хүчин, иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Улмаар Юн Сук Ёлын импичментийг зарласны дараа Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр шууд ажиллаж эхэлсэн билээ. Гэвч одоог хүртэл иргэдийн эсэргүүцлийн жагсаал намжаагүй бөгөөд сүүлийн өдрүүдэд жагсагчдын тоо эрс нэмэгдэж байгаа юм.  Тиймээс Гадаад харилцааны яамнаас тус улсад болж байгаа жагсаал цуглаантай холбоотой анхааруулга зөвлөмжийг гаргаад байна.

Одоогоор жагсаалд 35-40 мянган хүн нэгдээд байгаа юм байна. Ирэх өдрүүдэд энэ тоо өсөх магадлалтай байгааг ч тус улсын хэвлэл онцолжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17