З.Нарантуяа: Зээл авсан, олгосныхоо төлөө яллагдаад сууж байдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй

2025-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа мэдээлэл өглөө.  Тэрээр  "Хөгжлийн банкны газар хэлтсүүд бүрд улс төрийн олон фракцуудын төлөөлөл томилогддог түүх байсан. Хоорондоо тус тусдаа бие даасан газар мэт харьцдаг байсан ч үе бий. Одоо энэ хамт олон нэг зорилгынхоо төлөө нэгдээд явья гэж байгаа. Ямар ч юманд хууль эрх зүйн орчин, явах зам нь тодорхой байж итгэл төгс үйл ажиллагаагаа явуулна. Маш олон хүмүүс "Би зээлийн газар орохгүй, өөр л газар намайг шилжүүлээд өгөөч" гэж орж ирж байгаа. Гэтэл зээл гэдэг бол зах зээлийн эдийн засгийн үед бизнесийг тэтгэж байдаг санхүүгийн эх үүсвэр. Хүнээр бол судсаар урсаж байгаа цус нь. Гэтэл үүнийг авсан, олгосныхоо төлөө энэ олон хүмүүс яллагдаад сууж байдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Айдас хүйдэс, хардлага сэрдлэгэд автчихсан Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэх нь бүү хэл өөрсдөө оршин тогтнож чадах уу гэдэг дээр ирчихсэн байна. Айдаст автсаар байгаад нэг ч шинэ зээл гаргахгүй, үйл ажиллагаа нь агшсаар байгаад нэг мэдэхэд хаалгаа барихад тулчихсан байгаа. Үүнийг сэргээхийн тулд бид ажиллана. Хөгжлийн банкийг дампууруулахад Засгийн газар, УИХ, төр өөрөө гол нөлөө үзүүлж ирсэн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Дандаа хээл, хахууль авч байж зээл олгодог шийдвэр гаргадаг учир хүлээлгэх хариуцлагыг улам нэмэгдүүлж, ялын бодлогыг чангатгах ёстой юм шүү
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 18 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17