Хүүхдийн зөвлөх поликлиник жилд 120 гаруй мянган хүүхдэд тусламж үзүүлдэг

2020-09-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.ХҮСЛЭНТУЯА

 

Бага насны хүүхдүүдийн дунд өнгөрсөн сараас эхлэн ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай олон хүүхэд хороо, дүүргийнхээ эмнэлэгт ханддаг гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс улсын хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ганц том эмнэлэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийнхөн ханиад томуугийн улирал угтаад ямар ажил хийж байгааг сонирхсон юм.

Манай улсад жил бүр, хүйтний улиралд хот, хөдөөгийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Үүнээс үүдэн хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдэд ор тасаг хүрэлцэхгүйгээс хонгилд хэвтэн эмчлүүлдэг эх, хүүхэд олон байдаг. Түүнчлэн ердийн өдрүүдэд нэг эмчид 15 хүүхэд оногдох ёстой байтал ханиад томуугийн идэвхжилийн үед 40-50 хүүхэд үзэх нь эмчийн үзлэг, эмнэлгийн үйлчилгээнд хүндрэл үүсгэдэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд, дэлхий даяар тархсан цар тахлын улмаас ханиад томуугийн идэвхжил өмнөх жилүүдийнхээс илүү хүндрэл үүсгэж болзошгүйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. ЭМЯ-наас ч энэ асуудалд анхаарал хандуулж улсын томоохон эмнэлгүүдэд ор, тасгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, эмч нарыг сургалтад хамруулах зэрэг бэлэн байдлыг хангаж  ажиллахыг үүрэг болгосон. Мөн Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг эмнэлгүүдийн бэлтгэл ажлын явцтай биечлэн танилцаж, тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэхийг чухалчилж байна. Энэ үеэр бид ЭХЭМҮТ-ийн хамгийн их ачаалалтай ажилладаг, Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ болон зарим тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Улсын эмнэлгүүд эмч нараа сургалтад хамруулж, орны тоогоо нэмж байна

 

ЭХЭМҮТ-ийн хувьд, хот, хөдөөгийн олон хүүхдэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа, тус эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэжлийн 18, оношилгооны 11 кабинет үйлчлүүлэгч олонтой, үзлэгийн цаг олдохоосоо олдохгүй нь их байдаг. Тиймээс цар тахал дэгдэж болзошгүй, эрдсэл өндөртэй энэ жил ЭМЯ болон улсын томоохон эмнэлгүүдэд шинэ коронавирусын халдвар, ханиад томууг ялган оношлох, эмч мэргэжилтнүүдээ чадавхижуулах гээд тулгамдаж буй олон асуудалд бэлтгэл ажлаа хэрхэн базааж байгааг сонирхсон юм. Хүүхдийн зөвлөх поликлиник жилдээ 120 гаруй мянган хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийт үйлчлүүлэгчийн 30 хувь нь хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид байдаг. Нярайн нэгдсэн тасаг, хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн дотрын тасаг, мэс заслын тасаг байнгын үйлчлүүлэгч олонтой, хэвтэн эмчлүүлэх дараалал  ихтэй байдгийг хүүхдийн эмч нар хэлж байв. Мөн энэ жилийн хувьд цар тахал дэгдсэн онцлогтой жил учир улирлын томуу угтсан бэлтгэл ажлуудыг хангаж байгааг онцолсон юм. Түүнчлэн тус эмнэлгийн үзлэг үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн хэт бөөгнөрлөөс үүдэн зарим тасаг, кабинетад агаар сэлгэлт тааруухан байдаг нь иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Шинэ коронавирусын халдварын тархалтын үед энэ асуудалд болон эмч нарын хүрэлцээ хангамжид хэрхэн анхаарч байгааг салбарын сайд болон эмнэлгийн удирдлагуудаас асууж сонирхсон юм.

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн агаар сэлгэлтийг сайжруулна

 

-Энэ жил улирлын томуугийн үе нь цар тахалтай давхцаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь арваннэгдүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Тиймээс бид эмнэлгийн орны хүртээмж, амбулаторийн үзлэгийн зохион байгуулалт, гэрийн үзлэг, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна. Аравдугаар сараас томуугийн вакцин хийж эхлэхээр хүүхдүүд, ахмадуудаа эхний ээлжинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт ор бэлтгэх, чадварлаг, туршлагатай эмч нарын баг дүүрэг, өрхийн 170 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг яаралтай түргэн тусламж, сэхээний чиглэлээр сургалтад хамруулан чадавхижуулаад явж байна. Тиймээс дүүр­гийн эмнэлгээс хүүхдийн тусламж, үйлчилгээ авах хүртээмж, чанар нэмэгдэх юм. ЭМЯ-ны зүгээс ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн агаар сэлгэлтийн асуудлыг анхаарч шийднэ.

 

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр: Дүүргийн 170 эмчийг яаралтай тусламжийн сургалтад хамруулж байна

 

-Энэ жил улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг эрүүл мэн­дийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын тушаа­лаар эрт эхлүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд манай зөвлөх эмч нарын баг томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн эмнэл­гүүдийн эмч, эмнэл­гийн мэргэжилтэн нарт  “Эрэм­бэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хү­рээнд сур­галтуудыг зо­хион байгуулж, ажлын бай­ран дээр нь очиж, чадав­хижуулах сургалтыг хийж байна. Энэ сургалтаар тав хүртэлх насны хүүхдэд амьс­галын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком болон таталт, шингэн их алдалттай суулгалтыг богино хугацаанд үнэлж, эмчилж, хянах мэргэжлийн ур чадварыг бататгах, сайж­руулахад чиглэж байна.  ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтэ­ний эмгэг судлалын тасаг 40 ортой. Улирлын томуугийн дэгдэлтийн үед  нөөц орыг нэмж тавих, цааш­­лаад дотоод зохион бай­гуу­лалтад өөрчлөлт хийн, нэмэл­тээр 65 болго­хоор зохион байгуулж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.24 ПҮРЭВ № 185 (6410)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 49 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 50 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 3 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 9 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18