Ш.Ганчимэг: Баянзүрх дүүргийн төлөөлөгчид улсынхаа хамгийн олон иргэнийг төлөөлдөг, хариуцлагатай хүмүүс

2020-09-23
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэгтэй ярилцлаа.

-Орон нутгийн сонгууль хаяанд ирээд байна. Гэтэл зарим сонгогчид орон нутгийн сонгуульд Улсын их хурлын сонгуультай харьцуулахад ач холбогдол бага өгч, ирц ч тааруу байгаа нь харагддаг. Тиймээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа таныг иргэдэд орон нутгийн сонгуулийн үр нөлөө, ач холбогдлыг нь хэлж өгөөч гэж гэж урьсан юм?

-Баярлалаа. Яах аргагүй аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг сонгох сонгууль Улсын их хурлын гишүүнийг сонгох сонгуулийн ирцээс доогуур байгаа нь харагддаг. Гэтэл үнэндээ иргэдийн хамгийн түрүүнд очоод хандах, таныг төрд төлөөлөх анхан шатны нэгжийн хүмүүс бол Төлөөлөгч хүн байдаг юм. Хуулинд ч хурлын Төлөөлөгч тухайн орон нутагтаа, жишээлбэл Баянзүрх дүүргийн Төлөөлөгч хүн тэр дүүргийн иргэн байна гэж заасан байгаа нь тухайн түвшний асуудлыг хамгийн сайн ойлгодог, жаргал, зовлонг нь мэдэрдэг, тантай нэг л ижил замаар алхдаг  хүмүүс байна гэсэн үг. Харин Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч гэж Үндсэн хуулинд заасан байдаг шүү дээ. Харамсалтай нь ард түмнийг төлөөлж суугаа гишүүд маань дахин сонгогдох гэсэн үзлээр хандаж, дүүрэг, сумын Төлөөлөгчдийн ажлыг булааж хийгээд байгаа нь иргэдэд гишүүн л намайг төлөөлж байгаа гэсэн буруу ойлголтыг төрүүлж орон нутгийн сонгуулийн үнэ цэнийг алдуулаад байна.

-Та 2016-2020 оны сонгуулийн үр дүнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллалаа. Та хурлын байгууллагын онцлог, дүүрэгтээ хийж хэрэгжүүлсэн ажлаасаа хуваалцаач?

-Баянзүрх дүүрэг 343мянган хүн амтай, Монгол улсын хамгийн олон иргэн амьдарч байгаа засаг захиргааны нэгж гэдгийг хэлье. Тэгэхээр манай дүүргийн Төлөөлөгчид бол улсынхаа хамгийн олон иргэнийг төлөөлдөг, хариуцлагатай хүмүүс гэж би бахархдаг. Аль ч аймаг, сум, дүүргийн хурал нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж явдаг. Тэр ч утгаараа иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага нь дүүргийнхээ ирэх оны төсвийг хэлэлцдэг, баталдаг, Засаг даргын ажлын биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, дүүргийнхээ хэмжээнд эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй. Тэгэхээр иргэдийн амин чухал асуудлуудтай холбоотой шийдвэрийг гаргадаг эрх бүхий субьект юм.

-Та дүүргийнхээ хурлын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн ямар байдаг, иргэд рүү чиглэсэн ямар үйл ажиллагааг явуулж байна?

-Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага нь 3 хэлтэс, албадтай. Өмнөх хурлын Төлөөлөгчид маань өөрсдийн урамшууллаасаа татгалзаж, дүүргийн 28 хороог “Иргэний танхим” байгуулсан ажлыг бид нэр төртэйгээр үргэлжлүүлэн авч явж байгаа гэж боддог. Аливаа нэг томоохон шийдвэрийг гаргахын өмнө заавал иргэдээрээ хэлэлцүүлж, санал, шүүмжлэлийг нь авдаг “Иргэний индэр” хороо бүрт бий гэсэн үг. Миний бие мөн  дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар зөвлөл, Улаан загалмайн хороо, Гамшгийн эрсдэл бууруулах олон нийтийн зөвлөлийг тус тус тэргүүлж ажилладаг.

-Танай байгууллага саяхан “Шилдэг донор хамт олон” гэсэн шагналыг хүртсэн байсан. Яагаад танай хамт олонд энэ шагналыг олгов?

-Манай байгууллага Донорын тухай хуулийг орон нутагтаа хэрэгжүүлж, олон нийтэд сайн дурын авлагагүй, донорын ач тусыг ойлгуулан донорын талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах зорилгоор “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” өдөрлөгийг  сүүлийн 6 жил тасралтгүй зохион байгууллаа. Ингэснээр бид 3600 хүний амь насыг аврахуйц хэмжээний буюу 400 литр цусыг иргэд, хамт олныхоо хүчээр хандивласан байна. Ингээд дэлхийн донорын өдрөөр манай хамт олныг энэ хүндтэй шагналаар шагнасан.

-Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн гаралт хэр байнаГэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үед хийж байгаа ажлаасаа дурдвал?

-Баянзүрх дүүрэгт өнгөрсөноны байдлаар 5465 гэмт хэрэг бүртгэгдсэннь бусад дүүрэгтэй харьцуулахад өндөр байна. Энэ нь хүн амын тоотой шууд холбоотой. Дээрээс нь Нарантуул, Дүнжингарав, Өгөөмөр гэх мэт нийслэлийн хамгийн том зах, худалдааны төвүүд манай дүүрэгт байдаг учраас хүмүүсийн хөл, хөдөлгөөн ч их. Хүний хөл дагасан гэмт хэргийн гаралт маш их байдаг нь их хэцүү. Гэсэн ч  өнгөрсөн жилийн гэмт хэргийн илрүүлэлт 13,6 хувиар өссөнийг хэлмээр байна. Энэ бүхнийг гэмт хэргийн зөвлөлөөс зохион байгуулж буй бидний ажил нүдээ олж байна уу даа гэж харж байгаа.

-Гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн нь сайхан мэдээ байна шүү? Энэ бүхэнд та яг ямар ажил тань хамгийн их үр дүнгээ өгсөн гэж харж байна бэ?

-Хүн ам ихтэй учраас гэмт хэргийн гаралт өндөр байнаа гээд суугаад байж болохгүй шүү дээ. Бид хамтран ажилладаг дүүргийн цагдаагийн газар, Замын цагдаа, онцгой байдлын хэлтсийн албан хаагчдаа шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээт зүйлсээр нь дэмжсэн. Жишээлэхэд, Гэр хорооллын тэр олон гудамжийг нэг нэггүй тойроод шалгаад явах хүн хүч байхгүй учраас техникийн хүчийг ашиглахаар шийдэж гэр хороолол бүхий хороодыгкамержуулж, нэгдсэн хяналтын системтэй болгосон.Мөн Цагдаагийн 3 дугаар хэлтэст дрон буюу нисдэг камер авч өгсөн баөндрөөс орчныг бүрэн хяналтандаа авч ажиллахад маш үр дүнтэй болох нь олон тохиолдлоос харагдсан. Түүнчлэн цагдаа нарынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дүүргийн цагдаагийн гурван хэлтсийн цагдаа нарыг энгэрийн камераар хангаж, цагдаагийн цахим мэдээллийг иргэдэд газар дээр нь шуурхай хүргэх, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйлийг хайж илрүүлэх, гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн газрын мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах зэрэг олон чухал ач холбогдолтой таблетыг шийдэж өгсөн.

-Таныг би гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байнга дуу, хоолойгоо хүргэж явдаг эмэгтэй гэдгийг мэднэ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол ер нь хамгийн хэцүү гэмт хэрэг байх гэж би боддог юм. Ихэнх эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн талаарааил гаргах дургүй байдаг нь энэ төрлийн гэмт хэрэг даамжрах шалтгаан болдог байх?

-Эмэгтэй хүний хувьд энэ асуудалд сэтгэл эмзэглэж явахаас хэтэрдэггүй байлаа. Гэтэл дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийг тэргүүлэн ажиллах болсноор яах аргагүй сэтгэлийн хөндүүр болсон өнөө асуудалтайгаа нүүр тулж, тэмцэлдэхээс өөр аргагүй болсон гэхүүдээ. Гэр бүлийн хүчирхийллийн ард хэн нэгэн эмэгтэй, эрэгтэйгээс гадна хүүхэд бас хохирч байдаг нь хамгийн харамсалтай. Ер нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд хүчирхийлэгчээс түр холдъё гэхэд тосоод авах ах, дүү, хамаатан садангүй ч хүн байна. Байсан ч хүн нэр, нүүрээ бодож, илчлэхгүй явсаар  хүчирхийллийг бүр гааруулах нь бий. Тиймээс цагдаагийн гуравдугаар хэлтсийн Амгалан дахь салбарын байрыг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хүлээн авах “Нэг цэгийн үйлчилгээний төв” болгон тохижуулсан. Тус төвөөр үйлчлүүлсэн иргэд эмнэлгийн анхан шатны тусламж авч, сэтгэл зүйн болоод хуулийн зөвлөгөөг цогцоор нь авч, асуудал нь шийдэгдэх хүртэл сэтгэл амар, айх зүйлгүй байрладаг юм. Мөн иргэдэд үйлчлэх анхан шатны нэгж болсон дүүргийнхээ 28 хорооны хамтарсан багийн санхүүжилтийг орон нутгийн төсөвтөө суулгаж, шийдвэрлэсэн улсдаа анхдагч Хурлын байгууллага юм.

-Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг учраас тулгарч байгаа асуудал их байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Хүн амын тоо олон байх тусмаа тэнд үйлчилгээ үзүүлж буй албан хаагчдын хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байдаг. Гэтэл нэг хороонд Засаг дарга, 2 зохион байгуулагч, 1 нийгмийн ажилтан гэсэн 4-5 хүний орон тоотойгоор иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Манай дүүргийн 4 дүгээр хороо 18000, 5 дугаар хороо 26000, 8 дугаар хороо 19000, 16 дугаар хороо 21000 26 дугаар хороо 27000 хүн амтай байгаа ньтус бүртээ аймгийн дайтай хороод гэсэн үг. Тиймээс Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эхний ээлжинд ядаж энэ 5 хороог хувааж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлье гэсэн хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьсан боловчзөвхөн 2-г нь хуваах шийдвэр гаргасан.Гэсэн ч сонгуулийн жил, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа учраас энэ ажил одоо хүртэл хойшлогдсоор байна.

-Яагаад хоёр гэж ? Сонгинохайрхан дүүрэгт гэхэд энэ жил 11 хороо шинээр нэмсэн гэж сонссон?

-Тиймээ, Сонгинохайрхан дүүрэг татвар төвлөрүүлэлт муу учраас нийслэлийн төсвөөс татаас авч, үйл ажиллагаагаа явуулдаг. Манайхтай харьцуулахад хүн амын тоо цөөн атал нэг жилийндотор шинээр 11 хороо нэмж байгуулан, нийт 43 хороотой болсон. Мэдээж энэ олон хороодын үйл ажиллагааны зардал, тэнд ажиллагсдын цалин мөнгөнөөс эхлээд маш их зардал гарч байгаа нь тодорхой. Гэтэл манай дүүрэг ядаж асуудал хамгийн хүнд байгаа 4 хороог хуваая гэхэд шийдвэрлэхгүй 2 жил болчихлоо. Тэгэхээр энэ бол хөрөнгө мөнгөний гэхээсээ илүүтэй улс төрийн зорилгоор гацааж байна гэж дүгнэж байна.

-Хороодыг хуваагаад асуудал хэр шийдэгдэх вэ? Цаашид дүүргийг хөгжүүлэх боломж, гарцыг юу гэж боддог вэ?

-Мэдээж хороог хувааж, олон хороотой болсноор асуудал шийдэгдчихгүй. Тиймээс цаашид Баянзүрх дүүрэг нийслэлийн зүүн бүсийн бие даасан хот болж хөгжих нь илүү хэрэгтэй гэж боддог. Энэ бол дэлхийд байдаг л жишиг. Дан ганц Баянзүрх гэлтгүй, хүн ам ихтэй дүүргүүд өөрсдийн гэсэн эрхзүйн чадамжтай, төсөвтэй болсноор өрсөлдөөн бий болж улам хөгжинө.

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 54 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 54 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 54 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 54 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 54 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 54 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 54 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 54 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 54 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 54 мин