ШШҮХ: Хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан  онош гарсан

2020-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын эмэгтэй гишүүд гадны нөлөөтэй нас барсан есөн настай охины асуудлаар хуулийн байгууллагын төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийлээ.   Энэ үеэр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “2020 оны есдүгээр сарын 20-ны өглөө 05:33 цагт БЗД-т хүн нас барсан байна гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиход есөн настай эмэгтэй хүүхэд нас барсан байсан. Хэргийг яг одоо шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтын улмаас хэрэг гарсан гэж үзэж байгаа.  Есөн настай хүүхдийг хүний гарт амь насаа алдсан гэж үзэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна”. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сүүлийн гурван жилд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн хэрэгт дүн шинжилгээ хийж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа үндсэн гурван шалтгаан бий гэж үздэг. Нэгдүгээрт, гэр бүлийн салалт. Жилд дунджаар 3,000 орчим гэр бүл салсны улмаас 6000 орчим хүүхэд өнчирч байна. Тэдгээр хүүхэд хараа ханалтгүй үлдэж байна. Хоёрдугаарт хүүхдэдээ тавьж байгаа хараа хяналт муу байна.  Гуравдугаарт, цахим хяналт сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг гарч байна.  Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас хүүхдийн хувийн байдал, өмнө нь гэрийн бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх асуудал нууцын зэрэглэлд багтдаг. Тиймээс яг одоогоор ярих боломжгүй байна” гэв. 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа “Дүгнэлт гараагүй байгаа. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн.  Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан.   Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ.  Гадаргуутай зүйлээр хүчтэй цохьсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин