"ТВ9" телевизээр “Бяцхан хүмүүсийн том асуудлууд” гарч эхэлнэ

2024-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

"ТВ9" телевизийн 2024 оны шинэ контент “Бяцхан хүмүүсийн том асуудлууд” телевизийн зорилтот хөтөлбөр арваннэгдүгээр сарын 06-ны өдрөөс долоо хоног бүрийн лхагва гарагт 20:30 цагаас гарч эхэлнэ.

“Зөвхөн томчуудад л асуудал байдаг гэж боддог юм биш биз...

Бяцхан хүмүүст ч гэсэн том асуудал бий...”

Та манай нэвтрүүлгээс бяцхануудын ертөнцөд юу өгүүлэгдэж, тэдний ертөнцийг юу тайвшруулж тайтгаруулж, амттай, айдастай болгодог тухай мэргэжлийн сэтгэл зүйчээр тайлбарлуулсан жинхэнэ хүүхдийн ертөнцийг танин мэдэх боломжтой. Анхны хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх аргаа мэдэхгүй, айдастай, учраа олохгүй байгаа ээжүүд, аавууд магадгүй ах эгч нар, сурган хүмүүжүүлэгчид та бүхний дэлгэцийн сурах бичиг нь бидний нэвтрүүлэг байх болно.  Манай нэвтрүүлэг нь +3, +5 настнуудын сэтгэл зүйн онцлог байдлыг тодоор харуулж, сэтгэл зүйн зөвөлгөөнд тулгуурлан тэдэнтэй хэрхэн харилцах, насны онцлогт нь тохируулан амьдрах орчинд нь сургах зэрэг олон талын мэдлэг, танин мэдэх боловсрол олгох зорилт бүхий хөтөлбөр юм.

Үүний хүрээнд Little one´s Big challenges буюу “Бяцхан хүмүүсийн том асуудлууд” анхны дугаараа дэлгэцийн хүртээл болгох гэж байна.

Бидний нэвтрүүлэгт Хүүхдийн сэтгэл зүйч, тархи боловсрол судлаач зэрэг дагнасан мэргэжилтнүүд оролцож буйгаараа онцлогтой бөгөөд "ТВ9" телевизтэй хамтран Сингапур хөтөлбөртэй бяцхан лусын арслан хүүхдийн цэцэрлэг хамтран ажиллаж байна. Түүнчлэн Финланд улсын Олон улсын цэцэрлэгийн эрхлэгч, нийгмийн ажилтан Диди багш уригдан ирж, тус улсын сургуулийн өмнөх боловсролд тохирсон жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэн бодит үр дүнг харуулсан олон цуврал дугаарыг бэлтгэлээ.

Бага насны хүүхдийн эерэг хүмүүжил төлөвшлийг бий болгох, зөв дадал арга барилд эцэг эх асран хамгаалагч багш сурган хүмүүжүүлэгчдэд үлгэр дуурайлал жишиг болохуйц тус дэлгэцийн бүтээл нь цуврал бүрдээ тодорхой сэдвүүдийг хөндөж та бүхний гэр бүлийн уур амьсгалд эерэг үр дүн үзүүлэх таны дэлгэцийн сурах бичиг байх болно.

“Томчууд бид ч бяцхануудынхаа асуудлыг ойлгоход хялбар боллоо”

 

 

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

26 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 57 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 58 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 17 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 37 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин