Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг угтаж, эмэгтэй парламентчид чуулав

2024-11-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УРТНАСАН

 

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Эмэгтэй парламентчдын чуулган-2024” өчигдөр боллоо. Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ.

Улмаар Монгол Улс 1950 оны “БНМАУ-ын Их Хурлын сонгуулийн тухай дүрэм”-ээр баталсан анхны сонгуулийн хуулиас хойш өнөөдрийг хүртэл сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулсаар ирсэн. Үүний нэг тод жишээ нь УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангах, тэд хуулиар заасан квотын хүрээнд нэр дэвшдэг болох боломжийг нээж өгч чадсан нь томоохон амжилт юм. УИХ-ын  2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол, 2028 онд энэ үзүүлэлт 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хуульчилж чадсан. Цаашдаа жендэрийн эрх тэгш байдал 50:50 хувьд хүрнэ гэж үзэж байна хэмээн чуулганы үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон.  Мөн тэрээр “Энэхүү үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Тухайн үеийн НҮБ Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, тус байгууллага нь дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг ч анх удаа улс төрийн намуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж буйгаа дурдаж байсан. Энэ нь монголын парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, эрх тэгш байдлыг хангахын төлөө гаргасан томоохон санаачилгыг дэмжсэн явдал юм. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын зөвшилцөл, ойлголцлын дүнд 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр томоохон шинэчлэлийг хийж чадсан.   Аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр иргэд, улс төрийн намуудаас жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн жишигт нийцүүлэх шаардлага тавьсан нь энэхүү дэвшлийг нотолсон үйл хэрэг болсон. Бодит үр дүнгүүд ийн гарч улс төрийн намуудын хандлага өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуульд ч томоохон шинэчлэлийг тусгаж чадсан. Энэ нь бидний тавьсан зорилт бүрнээ хангагдах томоохон суурь юм. Олон улсын түвшинд судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь давхцаж гэмээнэ бодитой өөрчлөлт, шинэчлэлтэд хүрч чадна гэж дүгнэдэг. Үүнийг бид хийж чадсан нь дээрх үйл явцаар нотлогдож байна” гэлээ.

Эмэгтэй парламентчдын чуулганд оролцогчдын байр суурийг хүргэе.

 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Эмэгтэй эрэгтэй улстөрч гэсэн хэвшмэл ойлголтоос салах ёстой

-Өнөөдрийн байдлаар парламентын 26 хувь нь эмэгтэй улс төрч байгаа нь Ази номхон далайн бүсдээ тэргүүлэх эгнээнд орж байна. Дэлхийд мөн дундаж үзүүлэлт рүү орж ирсэн. Энэ парламентын өмнөх парламент буюу 2020-2024 онд 17 хувийг бүрдүүлж байсан түүхтэй. Энэ үзүүлэлтийг сайжруулснаар жендерийн үнэлгээгээр 30 байр урагшилж чадсан гэж олон улсад үнэлэгдэж байна. Жагсаалтаар эмэгтэйчүүдийг оруулж ирсэн нь бодлогын томоохон дэвшил болсныг харуулж байна. 2028 онд улс төрийн намууд хамгийн бага даа эмэгтэй нэр дэвшигчдийг 40 хувьтай байна. Улсын их хурлын бодлого шийдвэр гаргаж байгаа түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо их байгаа шүү гэдгийг хариу болохын тулд эмэгтэйчүүд одоо байгаа 32 эмэгтэй гишүүд хичээх хэрэгтэй. Эмэгтэй эрэгтэй улстөрч гэсэн хэвшмэл ойлголтоос бид салах ёстой.

 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо их ч шийдвэр гаргах түвшинд бага байна

 -Энэ жил Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бүрдсэнээс хойш 70 гаруй эмэгтэй гишүүд сонгогдсон. Өнөөдрийн байдлаар 32 жилийн хугацаанд 38 эмэгтэй гишүүн сонгогдож гарчээ. Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо их байдаг ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо тааруухан байгаа нь хүний эрхийн доголдол байна гэсэн үзүүлэлтийг авсан. 2012 оноос эхэлж эмэгтэйчүүдийн оролцоо парламентад нэмэгдсэн. Дэлхийн жишгээр эмэгтэйчүүд нийгмийн асуудалд шийдвэр гаргах түвшинд оролцсоноор нийгмийн асуудлууд шийдэгдэхэд илүү дөхөм болдог. Анх удаа парламентад эмэгтэй гишүүд олноор орж ирснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуультай болж чадсан үүнийг дандаа эмэгтэй гишүүд санаачилж байсан. Эмэгтэй гишүүдийн санаачилж ажиллаж байсан хуулиуд ихэнх нь нийгэм, эдийн засаг, хүүхдүүд рүү чиглэсэн хуулиуд байв. Нийгэмд эмэгтэйчүүд адилхан татвар шимтгэлээ төлж байгаа учир эрхээ хангуулж оролцоогоо хангуулах нь зүйтэй.

 

УИХ-ын гишүүн асан Ч.Отгонбаяр: Улс төрийн намууд жендэрийн асуудалд анхаарч эхэлжээ

-Үндсэн хууль батлагдаж байсны 100 жилийн ой тохиож байна. Анх энэ хуулийг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар баталж байсан. Чуулганы зохион байгуулалтаас харахад анхдугаар Үндсэн хуулиас одоогийн парламентад эмэгтэй гишүүд илүү олноор орж ирж байгаа нь эмэгтэйчүүдийн жендэрийг улс төрийн намууд тэгш хангаж байгаад байна гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 214 (7458)

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

37 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

13 цаг 32 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

13 цаг 32 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

13 цаг 32 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин