Ерөнхий сайдын ээлжит загналт

2020-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийг ажлаа дорвитой хийхийг шаардаж загнажээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж явах үеэр хэсэг иргэд түүнд хандан "БНХАУ руу гарах хүсэлтээ гаргахад БНХАУ-ын тал хүлээж авахаа илэрхийлсэн. Харин манай Гадаад харилцааны яам эдгээр 109 иргэний асуудлыг шийдэж өгөхгүй байгаа" талаар Ерөнхий сайдад хэлжээ. Ерөнхий сайд тэр даруй Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийг дуудан гарган ирээд "Энэ асуудлаа хурдан шийд. Иргэдэд цаг тухайд нь мэдээлэл өгч бай. Битгий ингэж хүнд суртал гаргаж иргэдийг ядраагаад бай" хэмээн загнасан байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Ван.И н өмнө яаж гөлөг царайлаад юуч хэлж чадаагүй
Хичээнгүй
Төрийн албаны ажилтнуудаас ажилаа сайн хийхийг шаардах нь зүй ёсны л асуудал шүү дээ.Тэр болгоныг загналаа зандарлаа гээд байж болохгүй шүү дээ.Гэхдээ хүн ёсных нь алдар хүндэд халдаж болохгүй.Өнөөдөр төрийн алба хүчгүй болсон нь үнэн л дээ. Эрх мэдэлд хүрсэн хэдэн хүн л өөрсдийн ах дүү, хамаатан садан,нууц амраг гэх мэт хүмүүсийг төрийн байгууллагуудад харилцан солилцон байршуулж тэжээж бас хууль бус үйлдэл хийцгээж байна. Бас намынхаа өмнө эсвэл сонгуульд хууль бус гавьяа байгуулснаараа зарим нь зөөлөн мэт боловч хатуу сэнтийд заларч байна.Бас бүлэглэлүүдийн , хэрэг бишдэвэл золиосонд явах хувь заяа нь тодорхойгүй нөхдүүд ч бий.Харин жирийн иргэдэд төрийн алба хүрч болшгүй оргил болсон. Байдал ийм маягаар удвал Монгол улс, төрийн албанаасаа болж дампуурах байх. Монголын төр сайн ажилласнаасаа болж нэр хүнд нь өсөөгүй, авлига, хээл хахууль цэцэглэсэн талбар болсон учраас шуналтай бүхэн тийшээгээ хөлхөж , мөлхөж байна.
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 34 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18