Ялалтын баяр В.Путины сүр хүчийг гайхуулав

2014-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Ялалтын баярын 69 жилийн ой өнгөрсөн баасан гаригт тохиов. ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын парад болж, оросууд цэргийнхээ сүр хүчийг дэлхийд гайхуулав. Ялалтын баярын сүрт жагсаалыг дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулан үзүүлэв. Баярын парадад 11 мянган цэргийн албан хаагч, 150 гаруй хуягт, танк зэрэг зэвсэгт техниктэйгээр  жагсчээ. Мөн цэргийн 69 онгоц, нисдэг тэрэг оролцов. Тэдний дунд “Бар” хэмээх шинэ загварын хуягт машин, “Тайфун” нэртэй хамгаалалтыг нь сайжруулсан автомашин, “Т-90А” загварын тан­кууд, “Хризантема-С” пуужингийн цог­цолбор, “Мста-С” өөрөө явагч их буу, “Бук-М2” болон “Тор-М2У” зенитийн пуужингийн цогцолбор баярын парадад оролцлоо. Түүнчлэн хоёр мянга гаруй ахмад дайчин Улаан талбай дахь баярын парадад уригджээ.

Баярын парадыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу хүлээн авч, саяхан Хуурай замын цэргийн ерөнхий командлагчаар томилогдсон хурандаа генерал Олег Салюков парадыг даргалав. Москва хотын төв талбайд болж буй баярын жагсаалтай зэрэгцэн ОХУ даяар 25 хотод мөн баярын парад болсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Улаан талбайд болсон Ялалтын парадыг өндөрлөсний дараа Крымд очиж дэлхийн хоёрдугаар дайны “Баатар хот” Севастапольд болсон ялалтын баярт оролцов. Тэрээр Хар тэнгисийн флотын байлдааны хөлөг онгоцуудын цэргийн бүрэлдэхүүнтэй нэг бүрчлэн мэндчилж Севастаполь хотын иргэдэд баяр хүргэжээ. Уг хотод Владимир Путиныг эсэргүүцсэн хэсэг хүмүүс байсан ч ихэнх иргэд түүнийг “баатар” мэтээр хүлээн авсан гэнэ. Энэ жилийн Ялалтын баярын сүрт жагсаал В.Путины сүр хүчийг дэлхий даяар гайхуулав.

Владимир Путины Крымыг эргэж очсон үйлдэлд АНУ, Европын холбоо, Украины Засгийн газар өдөөн хатгалга хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. АНУ-ын зүгээс Крымыг ОХУ-д нэгдсэнийг хууль бус гэж үзсэн хэвээр буй бөгөөд Владимир Путины үйлдлийг Украины хямралд “гал дээр тос нэмсэн” хэрэг гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын олон хотод Ялалтын баяраар цэргийн 69 он­гоц, нисдэг тэрэг агаарын үзүүл­бэр хийсэн бол Севастополь хотноо 70 онгоц, нисдэг тэргээр үзүүл­бэр хийжээ. Учир нь Севастаполь хотыг 1944 онд чөлөөлсөн аж.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 27 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 50 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 58 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 8 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 56 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 59 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 17 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 43 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 43 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин