Танилц: Ардчилалын төлөөх намуудын нэгдлээс нэр дэвшигчид

2020-09-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Сонгуулийн тухай хуулийн дагуу Нийслэлийн ардчилсан нам хуулийн хугацаандаа нэр дэвшигчдээ тодрууллаа. Нийслэлд өрсөлдөх 45 нэр дэвшигчийн 37 нь Ардчилсан намаас, 8 нь МАХН-аас нэр дэвшиж байна.  Энэ үеэр нийслэлийн Ардчилсан  намын дарга Д.Пүрэвдаваа Ардчилалын төлөөх намуудын нэгдлээс дэвшүүлж буй зорилтыг тодорхойлохдоо  "Залуу эрч хүчтэй, хамгийн гол нь хотоо гэсэн сэтгэлтэй хүмүүс шинэ санаа, санаачилгаар дүүрэн өрсөлдөнө. Хийж бүтээх хүсэл дүүрэн сонгуульд оролцож байна. Эх орон уруудан доройтох зам уруугаа орж буй энэ үед бид эрс шийдэмгий алхам хийнэ. Дүүжин замаар жуулчид л зорчдог болохоос нийтийн тээврийг шийдэхгүй. МАН засагласан цагаас хойш жил бүр алдагдал авчирсаар одоо 12 их наядын өрийг ард түмний нуруун дээр авчирлаа. Өнөөдрийг хүртэл МАН нийслэлд юу хийж бүтээв, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарав гэдгийг сайтар тунгаах цаг ирлээ.  Өнөөдөр түгжрэл дээд хэмжээнд  байна. Нийтийн тээврийг хөгжүүлж, аюулгүй байдлыг хангах, технологийн шийдэлтэй уялдуулах зэрэг арга замаар  Улаанбаатарыг хөгжүүлнэ. Улаанбаатарт үзүүлж буй 500 гаруй үйлчилгээг зайнаас, цахим технологийг ашиглаж нэвтрүүлнэ" гэлээ. 

Мөн УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хуулийг засаж сайжруулах, шат шатны сонгуулийн булхай луйвар, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн аливаа оролдлого, албан тушаалтны үйлдэлд хариуцлага тооцуулах, иргэдийн сонгох, сонгогдох, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах,Нийслэлийн иргэдийн ая тухтай, амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор харилцан санал хуваахгүйгээр дэмжин ажиллахын тулд АН, МАХН, ШИНЭН намууд нэгдсэн гэдгийг онцоллоо. 

Өөрөөр хэлбэл, АН-аас 37 нэр дэвшигч нэр дэвшиж байгаа тойрогт МАХН-аас нэр дэвшүүлэхгүй, МАХН-аас нэр дэвшигч өрсөлдөж буй 8 тойрогт АН-аас давхардаж нэр дэвшихгүй  юм байна.   Харин Шинэ намын тухайд Ардчилсан намын нэгэн жигүүрээс үүссэн, гишүүд дэмжигчид нэг учраас Ардчилсан намаасаа нэр дэвшихээр болжээ. 

Нийслэлийн МАХН-ын дарга Э.ЭРДЭНЭЖАМЪЯН:-Намуудын нэгдэл байгуулагдахад цаг хугацаа нэлээд орсон.Олон талын хүчин зүтгэл ч шаардагдсан. Иргэдийн зүгээс мөн нэгдсэн намуудын гишүүд, дэмжигчдийн шаардлага дээр байгуулагдсан нэгдэл. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг хараад намын гишүүдийн зүгээс ”Улс төрийн намууд нэгдэж ажиллах шаардлагатай, хяналтгүй нэг нам тогтох аюулд хүрэх нь гэдгийг хэлсэн. АН, МАХН, ШИНЭ намын эсвэлд ороогүй ч нэгдэж ажиллахаа илэрхийлсэн олон нам бий. Намууд тус бүртээ нэр дэвшигчээ тодруулсан. 45 нэр дэвшигч иргэдийнхээ хүсэл санаачлагаар ажиллахаар нам бүрээсээ шигшигдсэн гэдгийг онцоллоо. 

 

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 11 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 11 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18