20 настай Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа

2020-09-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

А.ДОРЖХАНД

Өмнөговь аймгийн Сэврээ сумын харъяат аймгийн арслан Ц.Лувсан-Адъяатай ярилцлаа. Тэрээр энэ зун аймгийнхаа наадмаар сумын заан цолтой барилдан 20 насандаа аймгийн арслан цолыг хүртсэн билээ.

 

-Энэ жилийн наадам онцгой байдлаас болоод үзэгчгүй, мөн бүх аймгийн наадмууд нэг өдөр болсон гэдгээрээ онцлогтой байлаа. Бас нэг сонирхолтой нь та сумын заан цолтой барилдан түрүүлж аймгийн арслан цолыг 20 насандаа хүртлээ.Баяр хүргэе?

-Тиймээ, Аймгийн арслан цолыг хүртсэндээ баяртай байна. Манай сум говь хангай хосолсон сайхан нутаг. Алдарт Хонгорын элс байдаг. Энэ нутгаасаа 25 жилийн дараа энэ цолыг хүртсэн. Наадамд барилдахдаа түрүүлнэ гэж бодоогүй. Тэгсэн хэдий ч мэдээж дээшээ барилдахыг бодолгүй яахав. Ямар ч байсан барилдаж буй бөхтэйгөө золгоонд хүртлээ үзнэ гэсэн бодолтой байсан.Наадмын өмнө тав давна гэхэд амаргүй санагдаж байсан л даа. Тэгсэн хэдий ч наадмын өмнөх сорилго барилдаануудад гайгүй барилдсан маань өөртөө жаахан итгэх итгэл суусан байсан.

-Мэдээж даваа ахих тусам амаргүй байсан байх. Харин хамгийн хүнд нь хэдийн даваа байв?

-Тэгэлгүй яахав. Даваа болгон хэцүү ч багш нар маань зааж зөвлөж байсан.Миний хувьд хамгийн хүнд барилдаан тавын даваанд болсон. Өнгөрсөн жилийн түрүү бөх аймгийн арслан М.Адъяахүү ах намайг амлаж барилдсан. М.Адъяахүү ах бас хурцлана гэсэн зорилготой байсан. Бид хоёр харгүй сайхан барилдаж би давуулж хөмрөөд давсан. Энэ барилдаанаас хойш ээж маань уйлаад үзэж чадаагүй гэсэн. Би ч мөн адил тав давчихаад маш их сандарсан. Дараагийн барилдаандаа унасан давсан ч явж барилдъя надад алдах юм байхгүй гэж бодсон.

 -Тавын даваанаас хойш сэтгэлзүй мэдээж өөр болоод ирсэн байх. Түрүүлчихмээр санагдаж байв уу?

-Миний хувьд даваа болгон чанга байсан. Түрүүлнэ гэж бодож барилдаагүй, гэхдээ ямар ч бөх унах гэж барилдахгүй. Барилдаж буй бөхчүүд маань надаас дандаа найм ес ах хүмүүс. Тэр өдрийн наадмын од гэж байдаг байх. Би тав давчихаад их яарсан. Гараад түргэхэн гараад барилдчихмаар санагдаад байлаа. Багш нар маань даваа ханах болоогүй, ахиад цаана нь барилдаан байна, тайван бай гэж зөвлөж байсан.Үзүүр түрүүний барилдаанд барилдсан аймгийн заан Ц.Ёндонбаатартай бид хоёр урьд нь хэд хэд таарч байсан. 2019 оны сумын наадамд мөн л үзүүр түрүүнд үлдэж би түрүүлж Ёндонбаатар үзүүрлэж байсан.

-Өөрийн чинь барилдаан их түргэн шуурхай харагддаг.Үндсэн мэх тань юу вэ?

-Миний мэх суйлах мөн хөл авах. Барилдаан дээр тухайн бөхдөө л тааруулж барилддаг даа.

-Багаасаа л барилдсан уу. Бөхөд яагаад дурлах болов?

-Миний бага нас Сэврэй сумандаа өнгөрсөн. Намайг төрөхөд манай өвөө их бэлэгшээж байсан гэдэг. Учир нь би луу жилийн луу сарын луу өдөр төрсөн юм билээ. Энэ зун ингэж амжилт үзүүлэхдээ өвөө маань харсан бол гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү.Багадаа бол хурдан морь их унадаг, зуны цагт хөдөө голдуу байсан. Миний анх үзсэн барилдаан бол П.Бүрэнтөгс аварга аймгийн арслан цолтой ирээд улсын наадамд түрүүлсэн наадам байсан. Түүнээс бөх болох их сайхан юм байна гэж бодсон. Түүнээс би их сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Ээжийн маань талд нутаг орондоо барилддаг байсан хүн байсан гэж ярьдаг. Анх сумынхаа арван жилийн сургуулиасаа л барилдаж эхэлсэн. Арван жилээ төгсөхдөө “Спортлог сурагч” болж байсан.Тэмцээн уралдаануудад их оролцдог байсан. “Нүүдэлчин” фестивальд барилдаад гуравдугаар байр эзэлж байсан. Миний амжилт үзүүлж буй нь багш нартай маань салшгүй холбоотой. Анхны багш Ц.Ганзориг болон улсын начин Б.Адъяахүү, Б.Сумъяа багш нартаа маш их талархаж явдаг. Мэдээж миний ар талд хамгийн их түшиг тулгуур минь болж байдаг ээждээ хайртай. Бүх л зүйлээр түшиж тусалж байдаг. Мөн хамаатны Адъяа ахдаа ч маш их баярладаг.

-Тамирчин хүнд амжилт тийм амархан ирдэггүй. Шантрах үе байв уу?

-Мэдээж ямар ч амжилт амархан ирэхгүй. Анх хотод оюутан болж ирчихээд эхний жил заалны барилдаанд ганц ч даваагүй. Тэгсэн ч шантрахгүй цүнхээ үүрээд л барилдахаар явна. Ээж минь “Миний хүү олигтой амжилт үзүүлэхгүй бол хичээл номоо бод” гэдэг байсан. Түүний дараа жилээс нь зааланд ганц хоёр даваад ирэхээр их урам авна.-Барилдана гэдэг бол маш их тэвчээр хатуужлыг шаарддаг. Бэлтгэлээс гадна тухайн хүн бие болон сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Анх оюутан болоход манай ангид нийт 40-өөд хүүхэд байсан. Харин одоо арав гаруй л хүүхэд байна. Эхний жил хагас цэрэгжилтийн байдалтай 14 хоног байсан л даа. Өглөөний 10:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл жагсаалын бэлтгэл хийдэг. Түүн дээрээс хүүхдүүд шантраад тал нь гарч байсан. Хүсэл сонирхлын төлөө тууштай халширалгүй зүтгэж чадвал амжилт ирдэг. Үүнээс хойш 2018 онд сумандаа түрүүлж сумын заан цолыг хүртсэн. 2019 онд сумын наадамд ахиж түрүүлсэн. Өнгөрсөн жилийн сумын заануудын нээлтийн барилдаанд дөрөв давж байлаа. Сумын заанууд дотроо миний эрэмбэ 47-д байдаг байсан.Өнгөрсөн өвөл Дархан хотод болсон улсын залуучуудын аваргаар уран барилдааны шагнал авсан.

-Сэтгэлээс тань гардаггүй тэмцээн уралдаан байдаг уу?

-Миний санаанаас гардаггүй хоёр тэмцээн байдаг. Нэг нь оюутан болсон хойно самбо бөхийн улсын аваргад оролцохоор явах гэтэл надад зардлын мөнгө байдаггүй. Учир нь тухайн тэмцээн Завхан аймагт болж байлаа.Үүнтэй зэрэгцээд сургуулиас чөлөө өгдөггүй. Үнэн учраа Б.Адъяахүү багшдаа хэлээд чөлөө автал, нэр дээрээс нь барилдах байгууллага олддоггүй. Ц.Ганзориг багш руу ярьж байгууллагаа олуулаад, сумынхаа засаг дарга руу ярьж зардлын мөнгө олоод явж байлаа. Тэр үед хэцүү, шантармаар юм шиг санагдаж байлаа. 1000 км автобусаар явахдаа  ганц ч хүн танихгүй. Дотроо би ингэж явчихаад амжилтгүй оролцвол яана гэсэн айдастай. Тэгээд л очоод анх удаа самбо бөхөөр барилдаж үзсэн болохоор алдаа ихтэй ч хүрэл медаль авсан.Буцаж явахдаа хүмүүсийн итгэлийг талаар болгоогүйдээ жаахан уужирч билээ.

-Нөгөө нь ямар тэмцээн байсан бэ?

-Би нэг жил өсвөрийн тэмцээнүүдэд дөрөв түрүүлчихээд байлаа.Тэгсэн суманд тэмцээн болно гэхээр нь жингээ хасалгүй орчихсон. Тэгтэл хожигдоод хоёрдугаар байранд орчихов.Анх удаа хоёрдугаар байранд орчихлоо гээд шарандаа уйлж байлаа. Үүнээс би аливаа тэмцээн уралдаанд том, жижиг гэхгүй маш хариуцлагатай байх ёстойг ойлгож авсан.

-Өөрт чинь ямар цол хамгийн сайхан санагддаг вэ?

Надад улсын заан цол хамгийн сайхан санагддаг.Одоо ид барилдаж буй Н.Жаргалбаяр, Батмөнх заануудыг их хүндэлдэг. Нутаг орныхоо бүх л бөхчүүдийг хүндэлж үргэлж дууриалал авч байдаг. Миний бодлоор бөх хүн жудагтай, олон түмний хайр хүндэтгэлийг дааж явах ёстой гэж боддог. Хүссэн цолондоо хүрэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй.Үндэсний бөхийн хамгийн сайхан нь өв соёлоо авч явахаас гадна олон сайхан эрс наадмын дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж үзэгч түмнээ цэнгүүлдэгт оршдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.8 МЯГМАР № 173 (6398)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22