У.Хүрэлсүх: Эх орондоо ирэхийг хүсч байгаа иргэн бүрээ татаж авахаар ажиллаж байна

2020-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /09.07/ Гадаад харилцааны яаманд ажиллаж, хийж хэрэгжүүлж буй ажлуудыг сонсож, зарим асуудлаар үүрэг, даалгавар өгчээ. 

Гадаад харилцааны яам нээлттэй яам байх чиглэл барьж, 14 хоног тутамд олон нийтэд хандан, ажлуудаа тайлагнаж эхэлжээ. Түүнчлэн оюутан залууст тогтмол яамны ажлыг нээлттэй танилцуулахыг,  гадаад улсуудад суугаа диломат ажилтнуудын хяналт, шалгалтыг нэмэгдүүлж, хариуцлагажуулах ажлуудыг ч хийж эхэлсэн тухайгаа Ерөнхий сайдад танилцуулав. 

Мөн гадаадын 52 улсад байгаа иргэдээ хоёр хоног тутам чартер нислэгээр авчрах боломжийг хангаж, визний асуудал болон бусад асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өглөө. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ковид-19 цар тахлын үед эх орондоо ирж чадахгүй байгаа олон мянган иргэдийг эх оронд нь авчрахад онцгой хувь нэмэр оруулж ажиллаж байгаа Гадаад харилцааны яам болон гадаад улсад суугаа Элчин сайд, Консулын газарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улс хилээ хаасныг та бүхэн мэдэж байгаа. Ард иргэддээ арав хоногийн хугацаа өгсөн. Үүнээс хойш Монгол Улсын хилээр Монголын 80 мянган  гаруй иргэн орж ирсэн байна. Манай Гадаад харилцааны яам, Улсын Онцгой комиссын идэвхтэй ажиллагааны үр дүнд 52 улсаас 20 мянган иргэнээ агаарын замаар татаж авсан. Түүнээс гадна төмөр замаар, автозамаар, явганаар гээд ямар боломж бололцоо байна бүгдийг тэр ашиглаж, татаж авч байгаа. Эх орондоо ирэхийг хүсэж байгаа иргэн бүрийг Монгол Улсын Засгийн газар татаж авахаар ажиллаж байгаа гэдгийг хэлье. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 200 мянга гаруй иргэн хилийн чанадад оршин сууж, ажиллаж амьдарч, сурч байна. Тэдгээр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь бид бүхний үүрэг юм шүү" гэдгийг онцлон хэлэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

29 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

30 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 17 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18