ШӨХТГ: Талхны үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй, шалгана

2020-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ШӨХТГ-аас өнөөдөр /09.07/ талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг байгууллагуудыг дуудан уулзалт хийлээ. Уулзалтаар талх, гурилын үнэ нэмэх шалтгаан байхгүй, нэмсэн газруудыг шалгахаар болсон байна. 

Тэр дундаа "Алтан Тариа" ХХК-ийн гурил кг тутамд 30-330 төгрөгөөр, "Талх Чихэр" компанийн бүтээгдэхүүнүүд 60-330 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Уулзалтад гурилын үйлдвэрүүдээс гадна, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Гаалийн ерөнхий газрын /ГЕГ/ төлөөллүүд ирсэн бол үнэ нэмсэн "Атар өргөө" "Алтан Тариа" компаниуд ирсэнгүй.

Уулзалтын эхэнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй. Шинэ ургац гараагүй. Цахилгааны үнэ нэмэгдээгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдсэн. Дөрөвдүгээр сард батлагдсан гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн өөрчлөлт 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хүчинтэй. Шинэ батлагдсан цар тахлын үеийн хуулийн дагуу гамшгийн үед үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг аж ахуй нэгжүүдэд даалгасан. Ам.долларын ханш 0.2 хувиар өссөн, рублийн үнэ өсөөгүй, түрээсийн үнийг өсгөхгүй байх тогтоол гарснаас харвал бүтээгдэхүүний үнэ түрээс болон валютаас болж нэмэгдэх шалтгаан байхгүй.  Бид үнэ нэмсэн компаниудад Татварын ерөнхий газар, ШӨХТГ, МХЕГ болон ОБЕГ-ын Гамшгийн хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг оруулна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Зөрчлийн тухай хуулиар байгууллагын 1000-20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Бид үнэ нэмэхийг зөвшөөрөхгүй. Учир нь үнэ нэмэх үндэслэл байхгүй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 37 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18