Монголын хүүхдийн ордон 24 төрлийн дугуйланд элсэлт авна

2020-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монголын хүүхдийн ордон шинэ хичээлийн жилийн элсэлтээ ирэх даваа гарагт эхлүүлэхээр болжээ. 

Энэ хичээлийн жилд нийтдээ урлаг, уран бүтээл болон гадаад хэлний гэхчлэн 24 төрлийн дугуйланд бүртгэл хийх бөгөөд нийт 38 анги хичээллэнэ.

Дугуйлангуудад ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой юм байна. Бүртгүүлэхдээ хүүхэд өөрийн биеэр очих шаардлагагүй. Зөвхөн эцэг эх нь хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар болон нэг хувь цээж зургийг авч очин бүртгүүлнэ. Харин бүжиг, дуулаач, драм болон хөгжмийн дугуйланд орох хүүхдүүд бүртгэл дууссаны дараа хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, сонсголын шалгалт зэргийг өгч, тэнцсэн тохиолдолд дугуйландаа орох юм.

Гадаад хэл, бүжиг гэх мэт групп дугуйлангууд нэг ангид 20 хүүхэдтэй байх ба долоо хоногт хоёр удаа нэг цаг 30 минутын хугацаатай хичээллэнэ. Харин хөгжим зэрэг ганцаарчилсан ангиуд долоо хоногт хоёр удаа 45 минутаар орно.

Мөн хүүхдийн ордон нь 2015 оноос эхлэн нийслэлийн долоон дүүрэгт 19 байршилд долоон төрлийн 30 салбар дугуйлан хичээллүүлж эхэлсэн. Салбар дугуйлангууд нь алслагдсан хороодод буй сургууль дээр болон хорооны иргэний танхимын байранд хичээлээ ордог учир энэ жил үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хичээллэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 Эх сурвалж:www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18