Ч.Баттуул: Айснаасаа болж хөнөөсөн гээд хэлчихсэн юм

2014-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хавтаст хэргээс

 

Д.Гэрэл

Ч.Баттуул гэдэг бүсгүй нэгэн америк эрийг хөнөөсөн гэх хэргээр хоёр жил мөрдөгдөөд саяхан 23 жилийн ял авлаа. Улсын дээд шүүхээс эцэслэн шийдсэн нь тэр. Гэхдээ элдэв янзын гэмт хэргийн тухай мэдээлэлд дарагдсаар дөжирсөн олон нийт үүнийг нэг их анхаарахгүй байх шиг байна. Ч.Баттуул америк эрийн амь насанд үнэхээр халдсан уу. Эсвэл гэмт хэргийн золиос болж үлдэв үү. Дүгнэлтийг танд үлдээж байна. Түүнд холбогдох хавтаст хэргийг дэлгэе.

 

Шүүхийн танхимд өгсөн мэдүүлэг

 Шүүгдэгч Ч.Баттуулаас: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгнө, өмнөх шүүх хурал дээр талийгаачийг Монгол улсад ямар зорилгоор ирсэн талаар тодорхой ярьсан. Би 2004 онд 10 дугаар ангиа алтан медальтай төгссөн. 2004-2007 онд сувилахын сургуульд эмчилгээ, сувилгааны арга зүйчээр сурч байсан. Эмийн жорыг хэрхэн хийдэг талаар сурч байсан. Хохирогчийн амь насыг хөнөөх санаатай байсан бол маш их мөнгөөр буу болон машин авч хол газар аваачиж алах шаардлагагүй. Би буудалд ороод ямар нэг байдлаар эм тариа биед нь шахах ч юм уу, өөр аргаар алах бүрэн боломж байсан ч тэгэлгүй гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан. Хэрэг гарах үед хураагдсан бууг 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр худалдаж авсан. Тухайн өдөр нь ах намайг наад буу чинь бичиг баримтгүй юм байна аваад ир гэсний дагуу ахтай цуг очиж агуулахад хийсэн. Намайг буу хийж байх үед манаач нь харсан. Хохирогч 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсад ирэхэд буу агуулахад байсан. Намайг баривчлаад 2 сарын хугацаанд хаашаа ч явах боломжгүй болгосон. Би тэр үед сэтгэл санааны цочролд ороод амиа хорлох гэж 2 удаа оролдсон. Тэгээд сэтгэл санаагаар унаад цагдаад би энэ хэргийг хийсэн, намайг цаазаар аваад өг гэж хэлсэн юм. Өмнөх шүүх хурлууд дээр мэдүүлгээ хангалттай өгсөн. Тиймээс одоо миний биеийн байдал муу байх тул давтан ярих шаардлагагүй гэв.

 Шүүгдэгч Ж.Батчулуун: 2012 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Ч.Баттуул над дээр уйлаад ирсэн. Би яасан бэ гэсэн чинь намайг Тайвань улсад сурч байхад танилцсан багш Монгол улсад ирээд бид 2 Цонжин болдогт очсон чинь нөгөө хүн яасан сайхан агаартай юм бэ? гээд унтаад байх шиг байсан, тэгтэл нас барсан. Энэ хүн сахарын өвчтэй гэсэн, миний бодлоор цочирдоод нас барсан байх би тэр газар нь үлдээсэн байгаа хоёулаа оччихоод иръе гэсэн. Би Ч.Баттуултай удаан найзлаагүй. Тийм болохоор айгаад Б.Отгонбаярт хаашаа явах гэж байгаа талаар хэлээгүй аваад явсан. Тэгээд нөгөө газар нь очтол замын баруун талд нэг хүн булаатай байсан. Ч.Баттуул гэнэт машинаасаа бензин гаргаж ирээд шатаана гэсэн. Эхлээд хохирогчийг ороолтоор чирэх үед ороолт тасарсан. Тэгтэл Ч.Баттуул машиныхаа бүсийг хутгаар тасдаж аваад Б.Отгонбаярт өгсөн. Б.Отгонбаяр талийгаачийг уях гэтэл Ч.Баттуул ингэж уядаггүй юм гээд өөрөө тооно тушиж уясан. Тэгээд бид гурав талийгаачийг анх байсан газраас нилээн чирж холдуулаад бензин асгаж байгаад шатаасан. Орой болсон болохоор буудалд Ч.Баттуул бид гурав хоносон. Маргааш нь гандан орж засал хийлгэсэн. 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ч.Баттуул би санаа амрахгүй байна, дахиж очъё гээд хэрэг болсон газар очиж талийгаачийг дахин шатаасан. Тэгтэл Ч.Баттуул нэг мөсөн алга болгоё гээд цасаар булсан, ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 Шүүгдэгч Б.Отгонбаяраас: Миний мэдүүлэг Ж.Батчулууны өгсөн мэдүүлэгтэй ижил тул нэмж ярих зүйл байхгүй, ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ч.Баттуул Жон Мартин Кийнд би Монгол Улсад нэг ахтайгаа нийлж “Телмон Монтаж” гэсэн компанитай, манай компани 4 давхар барилгатай бөгөөд нэг давхарт нь хүнсний дэлгүүр байдаг, 2-4 давхарт зочид буудал, ресторан ажиллуулах гэж байгаа тул Монголд очиж манай компанид эдгээрийг хариуцаж ажилла, мөн манай ах Монголд уул уурхайн компанитай бөгөөд та мөн ахын компанид менежерээр ажиллаж болно, тэгвэл нэг сард 3500 ам.долларын хөлс авах болно гэсэн байсан. Мөн таныг Монголд ирэхэд чинь байр болон машин бэлдэх хэрэгтэй, танд 7 өрөө байр, Тоёота Камри машин бэлдэнэ, тийм учраас урьдчилгаа 20,000 ам.долларыг Монгол руу шилжүүл гэснийг ээждээ хэлээд ээж нь Монгол улс руу Ч.Баттуулын Голомт банкны данс руу нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.000 ам.доллар шилжүүлсэн байсан. Жон Мартин Кийн амьд байх үедээ Ч.Баттуултай харьцаж байгаа тухайгаа бүгдийг нь ярьж, Ч.Баттуулын явуулсан фото зургуудыг ээждээ мэйлээр явуулдаг байсан юм билээ. Тэр бүх зургийг нь ээж нь надад явуулсан, би угааж хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Мөн ээж нь замын зардал болон хэрэглээний мөнгө гэж 1.500 ам.долларыг Тайвань руу хүү рүүгээ шилжүүлсэн гэж байсан. 10.000 долларыг шууд Тайвань руу шилжүүлж болох байсан, гэтэл шимтгэл нь их өндөр учраас Жон Мартин Кийн Монгол руу шилжүүлэхээр болсон гэж байсан. Жон Мартин Кийн ээждээ би Монгол явж Ч.Баттуулын ахын компанид ажиллаж мөнгөтэй болно, мөнгөтэй болоод таны зээлнээс төлөлцөнө гэсэн юм билээ. ...Жон Мартин Кийн Сөүлээр дамжиж Улаанбаатар хотод 2012 оны 01 дүгээр сарын 05-нд ирсэн гэсэн. Жон Мартин Кийн Тайваньд байхдаа ээж рүүгээ Ч.Баттуул болон түүний ах, найз залуу, Монголд очиж ажиллах газрын хаяг, мэйл хаяг, утасны дугаарыг бүгдийг нь явуулсан байсан. Жон Мартин Кийн Монгол руу явлаа гэсэн боловч эргэж ямар ч хариу өгөөгүй гэсэн, тэгээд хүүгээ алга болчихлоор нь ээж нь Монгол руу Ч.Баттуултай мэйлээр харьцахад Ч.Баттуул Жон Мартин Кийн Монголд ирээд ажлаа сайн хийж байгаа, энд ирээд шинэ залуу Монгол найз эмэгтэйтэй болсон, Тайваньд байгаа эхнэр, охиноо амьдралын нэг алдаа байсан гэсэн, би Жонд тантай холбоо барь, таныг асуугаад байна гэж зөндөө ятгасан боловч тань руу ярихгүй байна, тэрээр маш их завгүй яваа, Жон цалин мөнгөө авч байгаа, байрандаа аз жаргалтай амьдарч байгаа, удахгүй холбогдох байлгүй дээ гэсэн байсан. Тэгээд хүүгээс нь огт сураг гарахгүй, ярихгүй болохоор ээж нь Монгол улсад байгаа АНУ-ын элчин сайдын яам руу хүүг маань олж өгнө үү гэж бараг 2 сар гаруй хугацаанд мэйл бичсэн гэж байсан. АНУ-ын элчин сайдын яамнаас Жон Мартин Кийныг олуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоо руу хандсан гэж би ойлгосон. Улмаар Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулж энэ хэргийг илрүүлсэн байсан. ...2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ч.Баттуул Жон Мартин Кийны нэрээр шинээр мэйл хаяг нээгээд ээж рүү нь захиа явуулсан байсан. Хүү нь сайн байгаа, Монголд ирээд шинэ найз хүүхэнтэй болсон, энд амьдрахаар шийдсэн, энд маш сайн ажиллаж байна, 2012 оны 04 дүгээр сард танд 20.000 ам.доллар явуулна, Ч.Баттуул надад ээжтэйгээ холбоо барь гэж зөндөө хэлсэн, амжсангүй, удаан холбоогүй байлаа, уучлаарай, Монголд цагаан сараар их гоё байсан, Монгол дээл өмсөж үзсэн гэж бичээд Жон Мартин Кийны толгойг Монгол дээлэнд залгаад ээж рүү нь явуулсан байсныг ээж нь над руу тэр дээлтэй зургийг явуулсан.

...Хатагтай Маргарет Кийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мэйл захидалдаа Ч.Баттуулаас нэхэмжилж байгаа хохирлын үнийн дүнгээ дахин шинэчлэн нэгтгэж ирүүлсэн. Үүнд:

1. Ч.Баттуулын данс руу шилжүүлсэн 10.000 ам.доллар,

2. Жоны Улаанбаатар руу нисэх онгоцны зардал 926 ам.доллар,

3. Жонд аялалын мөнгө гэж 500 ам.доллар,

4. Дулаан хувцас болон гутал шуудангаар өгч явуулсан зардал 250 ам.доллар, шуудангийн зардал 65 ам.доллар,

5. Жоныг чандарлах, чандарыг тээвэрлэх зардал 7.000 ам.доллар, /Жоны төрсөн эцэг Честер Ф.Киан гаргасан/,

6. Жоны бунханы зардал 325 ам.доллар буюу нийтдээ 19.066 ам.доллар нэхэмжилж байна...” /3-р хавтас 156, 157-159, 160, 4-р хавтас 221-222, 5-р хавтас 176/ гэсэн,

Гэрч Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2012 оны 01 дүгээр сарын 19-ний үед байх намайг төмөр замын ээлжийн харуул дээр ажиллаж байхад орой 18 цагийн үед манай охин Ж.Батчулуун ганцаараа ирээд би энэ хамт байгаа охинтой хамт байж чадахгүй нь гэсэн, яав гэхэд би аймаар юман дээр очоод үзчихээд ирлээ гэсэн, тэгээд бүр чичрээд байсан, юу үзэв гэхэд надтай хамт өрөө хөлсөлдөг Туул надад хэлэхдээ гадаадаас ирсэн найз залуугаа салхинд гаргаад явж байтал энэ яасан сайхан агаартай юм бэ? гээд ярьж байсан, нөгөө гадаад найз нь гэнэт ухаан алдаад унасан гэсэн, тэгээд цасаар булчихаад ирлээ гэж 2012 оны 01 дүгээр сарын 18-нд буюу өчигдөр хэлж байсан гэсэн. Тэгээд Туул намайг хоёулаа буцаж очмоор байна, чи надтай хамт яваад өгөөч гэсэн, тэгэхэд нь Ж.Батчулуун би ганцаараа очиж чадахгүй айж байна гээд, гуйгаад байхаар нь би найз нэг банди дагуулж явъя гэхэд тэг ээ гэж хэлсэн. Тэгээд Ж.Батчулуун найз нэг банди дагуулж Ч.Баттуулын хамт Налайхаас цаашаа Цонжин болдог гэх газрын орчим Туулын машинтай яваад очсон чинь замын хажууд цасан доороос шар өнгийн пүүз цухуйж байсан гэсэн, тэгээд Ч.Батчулуун машинаас ерөөсөө буугаагүй цонхоор харчихаад айгаад сууж байтал Ч.Баттуул машиныхаа арын багажнаас ямар савтайг нь санахгүй байна, савтай бензин гаргаж ирээд нөгөө үхсэн хүнийхээ дээгүүр цацаад бас машиныхаа арын багажнаас тэр үхсэн хүний 2 чемодантай хувцас, бичиг баримтуудыг тавиад шатаасан гэсэн. Тэгээд цагдаад хэлэх үү, би айгаад байна, миний амь насанд ч аюул учирч магадгүй гэхэд нь одоогоор хэлээд хэрэггүй, чамайг бас алаад шатаачихаж магадгүй түр харж байгаад бүр мөсөн наад Туулаасаа салаад хамт амьдрахаа больсоны дараа цагдаад хэлье гэсэн. Тэгээд л би энэ ажлаас нь Ж.Батчулууныг гаргаад Архангай аймгийн Их тамир сум руу эгчийх рүү нь явуулсан. Ж.Батчулуунд мөнгө төгрөг өгье, хэдэн төгрөгний хэрэг байна гэхэд нь хэдэн ч төгрөг хэрэггүй, надад мөнгөний хэрэг байхгүй гэж хэлсэн гэсэн...” /1-р хавтас 108-109/ гэсэн,

Гэрч Нгүэн Ван Тин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Вьетнам авто засварын газар төмөрчин хийдэг. 2012 оны 01 дүгээр сарын хавьцаа яг сар өдрийг нь сайн санахгүй байна, өвөл хүйтэй байсан. Үдээс хойш нэг эмэгтэй хүн манай засварын газарт ирээд манай Вьетнам засварчин Чан Ванг Чунг будагчинтай гадаа уулзаж ярилцаж байгаад дотор орж ирсэн. Чан Ванг Чунг будагчин нөгөө эмэгтэй цайвар өнгийн автомашины хаалга өгөөд энэ хаалгыг яаралтай будаад, хаалгыг угсрах хэрэгтэй байна гэж ярилцсан юм билээ. Тэгээд Чан Ванг Чунг гаднаас нөгөө эмэгтэйн авчирсан хаалгыг надад авчирч маш яаралтай 2-3 цагийн дотор будаад машинд угсрах хэрэгтэй гэсэн учраас бид орой 20 цагт хаалгыг чинь будаж дуусна, орой 20 цагт хаалгаа аваарай гэж хэлээд явуулсан. ...Нөгөө эмэгтэй орой 20 цаг өнгөрөөгөөд манай дээр ганцаараа ирээд уг хаалгаа гадаа солиулна гэж эхлээд хэлэхээр нь гадаа хүйтэн байна, бид гадаа хаалга солихгүй гэсэн  чинь нөгөө эмэгтэй буцаад явж байгаад 30 орчим минутын дараа эргэж ирээд машин засварын газар дотор орж ирээд хаалгаа солиулахаар болсон. Уг машины зүүн талын хаалгыг сольж угсарч өгөөд хаалга будсан болон угсарсан нийт 200.000 төгрөг өгөөд явсан...” /1-р хавтас 115-116/ гэсэн,

Гэрч М.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Олимпийн жил буюу 2008 оны 8 сард би хүний Марк-2 маркийн машинтай Өвөрхангай орчихоод Төв аймгийн Заамарт буцаж ирсэн. Заамар дээр шөнө машинтай хуурай ах Булгаатай хамт явж байгаад гудамжинд 2 хүүхэнтэй танилцсан. Тэр хоёр Заамарт нэг бааранд үйлчлэгч хийх гэж ирсэн эзэн нь дарамтлаад болдоггүй гэж байсан. Тэр хоёр хүүхний нэгийг нь Ч.Баттуул гэж байсан, би Ч.Баттуултай тэр шөнө хамт хоносон ба надтай шууд л бэлгийн ажил хийсэн. Маргааш нь хот руу надтай хамт ирсэн, 11 дүгээр хороололд хүргүүлж байсан, тэр үед миний утасны дугаарыг авч үлдсэн. Тэгээд л Ч.Баттуул эргэж над руу залгаад бид хоёр уулздаг болсон. 2008 оны сүүлчээс 2010 он хүртэл би Ч.Баттуултай уулздаг байсан, Ч.Баттуул 2010 онд Тайвань руу сургуульд явсан. ...Тайванаас над руу ярьж, мэссэж бичдэг байсан. 2011 оны 06 дугаар сард миний 99008668 дугаарын утас руу Ч.Баттуул яриад Монголд ирсэн гэж ярьсан, Ч.Баттуулыг Монголд ирээд удаагүй байхад нь уулзаж Эрхүүгийн саунд орсон, тэнд мөн л бэлгийн ажил хийсэн, би Ч.Баттуулаас бэлгийн замын өвчин авсанаа сүүлд мэдээд өөрөө хувиараа эмчлүүлсэн. Тэрнээс хойш Ч.Баттуултай уулзах сүжиг буурсан. ...2011 оны 10 дугаар сарын сүүлч 28-ны үеэр болов уу, анхны цаснаар Ч.Баттуул бид хоёр Налайх руу хамт явсан, би халамцуу байсан болохоор Налайхад үлдээд Лексус-470 маркийн машинаа Ч.Баттуулд өгч явуулаад маргааш нь би өөрөө хот руу таксигаар ирж машинаа авч байсан. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 10-даар байх Ч.Баттуултай буудалд орсон, намайг согтоод унасан хойгуур машин аваад явсан байсан, араас нь утсаар ярихад ажилтай явж байна, хүлээж бай гээд утсаа салгаж байсан. Тэр шөнө Ч.Баттуул над руу яриад машиныг чинь Натур төвийн үүдэнд орхисон шүү, түлхүүр нь дотор суудал дээр байгаа гэж яриад би Тогооч гэдэг залуутай машинаа очиж авсан гэжээ.

 

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

34 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

34 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

34 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

34 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

34 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

34 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

34 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

34 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

34 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

34 мин