Т.САЙХАН
2020 оны наймдугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл өглөөний 07:00 цагт Д.Сүхбаатарын талбайд иргэдийн дунд дасгал зохион байгуулагдахаар болжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн үүрэг болгосны дагуу "COVID-19" халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн нийт иргэдийн дархлааг дэмжиж сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn