“Монгол морь гэж үзэгчид хөл алддаг”

2020-08-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Монголын циркийг морины үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс бид энэ удаагийнхаа зочноор морин циркчин Б.Түвшинтөгсийг урьсан юм.

 

-Циркийн урлагтай  хэрхэн холбогдсон бэ? 

-Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Би таван настай байхдаа л хурдан морь унаж байсан. Хүүхэд насаа морин дэл дээр өнгөрөөсөн. Морин циркээр хичээллээд дөрвөн жил болж байна. Манай багшийг Ш.Болдбаатар гэдэг. Багш дээрээ очихдоо морь унаж чаддаг л хүн очиж байлаа. Тэгээд багшаасаа морьтойгоо яаж харьцахаас эхлээд л олон зүйлийг сурч мэдсэн.

-Анхны үзүүлбэрээ дурсахгүй юу?   

-Сар гаруй хугацаанд бэлтгэл сургуулилт хийж байгаад анхны үзүүлбэрээ үзүүлсэн. Анх удаа “Чингисийн догшин хар сүлд” гэх үзүүлбэрт нь багтаж морьтойгоо үзэгчдийн өмнө гарч байсан. Манай багш үзэгчдийн өмнө гарахдаа тайван байх хэрэгтэй. Чамайг сандарвал морь чинь  ялгаагүй сандарна тиймээс морио ямар байлгах нь тухайн хүнээсээ хамаардаг сандарч болохгүй гэж их захисан. Морьтойгоо нэг хүн шиг бай морь чинь чиний хамгийн сайн найз  гэж хэлж байсан. Тэр үгийг санаад сандрахгүй байхыг их хичээж анхны үзүүлбэрээ үзүүлсэн.

-Танай циркийн хамт олон энэ төрлөөр үзүүлбэр үзүүлээд хэдэн жил болж байгаа вэ? 

-“Үүр арги” гэдэг компани байдаг. 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо 12 жил болж байна.  Морин циркийн таван багтай. Бид эх орондоо болон гадаадын орнуудаар аялан тоглолт хийдэг.

-Морь чадварлаг унах, нум сум мэргэн харвах. Морио унаад давхихад омогшино биз?

-Морины нуруун дээр гарахаараа нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэдэг шиг л болно. Морьтон монгол хүн чинь омогшилгүй яах вэ. Үзүүлбэрээ олон хүнд үзүүлэх давхар монгол мориороо бахархах хүмүүст монгол морь ийм гайхамшигтай гэдгийг харуулахыг хичээдэг. Морьтойгоо үзэгчдийн өмнө гарахад морь ч тэр би өөрөө ч гэсэн энгийн байгаагаасаа эрс өөр болдог.

-Танай үзүүлбэрийг гадаадын үзэгчид хэр сонирхож, хүлээн авдаг вэ?

-Гадаадын үзэгчид маш сайхан хүлээж авдаг. Дэлхийн ямар ч оронд очиж тоглоход бүгд Чингисийн монгол, монгол морь гэж хөл алддаг. Тоглолт дууссаны дараа баяр хүргэж, зураг авахуулах гэсэн хүмүүс их олон байдаг. Баатруудын хувцастай морьтойгоо зогсох тэр мэдрэмж бол зүйрлэшгүй сайхан.

-Циркийн манежинд үзүүлбэрээ үзүүлэх гадна талбайд үзүүлэх хоёр хэр ялгаатай вэ?

-Манеж олон улсын стандартад нийцсэн хэмжээтэй байх хэрэгтэй. Морины хурдаар давхиж болох хамгийн жижиг тойрог буюу 13.5 метрийн хэмжээтэй байх хэрэгтэй. Гэхдээ морин циркийн үзүүлбэрийн нарийн гүйцэтгэл хийхэд хамгийн тохиромжтой талбай бол задгай талбай. Гэсэн ч бас морины хувьд задгай талбайд гарч сурсан морь сураагүй морь гэж байна. Задгай талбайд тоглож сураагүй морь замынхаа дагуу явж чадахгүй байх ч тохиолдол бий. Тиймээс өөрсдөө л сайн бэлтгэл сургуулилтаа хийх хэрэгтэй.

-Тоглолт нь хэр удаан үргэлжилдэг вэ? 

-Манайх 50 минутын хугацаанд үзүүлбэрээ үзүүлдэг. Бид ихэвчлэн хятад болон солонгост очиж тоглолтоо хийдэг. Энэ хоёр орны хүмүүс манай орны талаар мэдээлэл сайтай байдаг. Мэдээж европын орнуудаар явна тэд илүү сайхан хүлээж авдаг. Болдог бол дэлхийн бүх оронд очиж монгол морио гайхуулж түүхээсээ хуваалцмаар байдаг ч харамсалтай нь зардал мөнгөний хувьд үнэ өртөг ихтэй байдаг.

-Циркийн жүжигчдийг их багаас нь бэлдэж авдаг. Харин яагаад морин циркийн жүжигчдийг багаас нь сургадаггүй?

-Морин цирк хурд хүч, тамир шаардсан урлаг тул гарын тамир гүйцсэн хүн хийх ёстой. Морины хөдөлгөөн дээр биеийн хөдөлгөөнийг зохицуулж авч явна гэдэг бага насны хүүхдэд эрсдэлтэй. Тиймээс 16 нас хүрсэн залуусыг авч бэлддэг. Энэ насны хүүхдүүд гарын тамир гүйцэж, өөрийгөө их, бага хэмжээгээр аваад явах чадвартай болдог. Мөн морин дээрээс буугаад, үсрээд гарахад бага насны хүүхдийн бие жижиг учраас тушигдаад байдаг. Тиймээс ихэвчлэн насанд хүрэгчид байдаг. 

-Морьдоо хэрхэн сонгодог талаар? 

-Өөрсдөө морьдоо харж, шилж авдаг. Тайзан дээр харагдах байдлаар нь зүс сайтай, харахад “Ямар гоё морь вэ” гээд уулга алдмаар байлгахыг хичээдэг. Мөн бас том биетэй морь сонгохыг хичээдэг.

-Тоглолт, сургуулилалтын явцад бэртэж гэмтэх магадлал маш өндөр. Та бэртэж, дахин морь унаж тайзан дээр гарахаас халширч байв уу?

-Ер нь циркийн жүжигчин хүн аливаа эрсдэлийг тооцох хэрэгтэй. Мөн эрсдэлтэй гээд хойш суух нь утгагүй мэт санагддаг. Яагаад гэхээр маш олон жилийн хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдөл шингэсэн учраас бүхий л зүйлд бэлтгэлтэй байдаг.

-Таны  хамгийн дуртай үзүүлбэр ?

-Бид тоглолтынхоо төгсгөлд Чингис хааныхаа амьдралыг товчлон үзэгчиддээ хүргэдэг. Би Чингис хаан болдог тэр мөчид л эх орон монгол хүн болж төрснөөрөө хязгааргүй их бахархдаг. Хүмүүс ч гэсэн тэр үзүүлбэрт маань дуртай. Тоглолт дууссаны дараа зургаа даруулах гэж олон хүн ирдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.21  БААСАН № 161 (6386)

 

Монгол хун, монгол адуу хоер л эвлэн нийлж Монгол цирк болдог юм байна. Гайхалтай узуулбэрийг та нарын маань нийлбэр олон оронд Монгол эх орноо толоолон харуулж яваа шуу. Монголчуудынхаа нуур царай болж яваа Та нартаа баярлаж байна.
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

11 цаг 4 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 цаг 29 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

13 цаг 1 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

13 цаг 24 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

14 цаг 39 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

17 цаг 8 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

21 цаг 54 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

21 цаг 54 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

21 цаг 54 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин