Улс төрийн намууд сонгуулийн дүнг эсэргүүцэж, дахин Ерөнхийлөгчид хандлаа

2020-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАХН, АН, Шинэ нам, бие даагчид нэгдэн 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар  Ерөнхийлөгчид хандан шаардах бичиг өргөн барихаар болсноо мэдэгдлээ. 

Тэдний хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг шударга бус болсон гэж үзэж буй бөгөөд аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийг шударга явуулах ёстой хэмээн үзэж ийнхүү нэгдээд байгаа юм байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:-УИХ-ын ээлжит бус чуулган эхлээд улс төр нэлээд бужигнаж эхэллээ. 2020 оны онцлох томоохон үйл явдал нь сонгууль байлаа.  Гэвч шударга явагдсангүй.   Тиймээс бид энэ талаар зүгээр яриад өнгөрөх биш ажлын хэсэг байгуулж ажилласан.  Энэ ажлын хэсэг маань маш ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн. Бид үүнийг Ерөнхийлөгчид хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан: -200 мянгаас дээш санал авсан дөрвөн хүчин уулзаж, сонгуулийн луйврыг илрүүлэх ёстой гэж нэгдсэн. Дөрвөн улс төрийн хүчин нэгдэж, сонгуулийн луйврыг зохион байгуулсан СЕХ-ын дарга, удирдлагыг огцруулах ёстой гэж үзэж байна. 

Т.Ганболд:- Сонгуулийн дараа бие даагчид нэгдэж мэдэгдэл хийсэн. Маргаантай тойргуудад дахин санал хураалт явуулаач гэж байгаа юм. Эрх тэгш бус харьцаанд сонгууль явуулж болохгүй. 

УИХ-ын гишүүн асан Л.Болд: -2016 оноос хойш сонгууль шударга явагдаагүй. Ийм нөхцөлд сонгуульд оролцох эсэхээ намууд удирдах зөвлөл дээрээ ярилцаж ирэх долоо хоногт шийдвэр гарна. 

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

1 цаг 0 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 18 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 18 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 46 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18