Моника Левински: Цэнхэр хувцсыг устгах цаг болсон

2014-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Вашингтоны хамгийн алдартай дадлагын оюутан Цагаан ордноор ороод өнгөрснөөсөө хойш бараг 20 жилийн дараа тэрхүү шуугиант явдлын нарийн ширийнээс дэлгэлээ. Моника Левински Ерөнхийлөгч Билл Клинтонтой амраг сэтгэлийн явдал үүсгэж байсан болон тэр цагаас хойш амьдралаа хэрхэн шинээр эхлүүлэх гэж оролдож байсан тухайгаа анх удаа дэлгэж байна.

“Тоорцог малгай (АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтонтой хамт зураг авахуулахдаа өмсөж байсан цуутай малгай) болон цэнхэр хувцсаа (Биллийн үрийн шингэнтэй алдарт даашинз) шатааж устгах цаг боллоо” гэсэн гарчигтай нийтлэл Vanity Fair сэтгүүлд гарчээ. “Ерөнхийлөгч Клинтон бид хоёрын хооронд болсон зүйлд гүнээ харамсаж байна. Би дахиад хэлье, би өөрөө үүнд их харамсаж байна” хэмээн  Моника хэлжээ.

Моника Левински бараг арван жил чимээгүй байсны дараа “Клинтоны гэр бүл түүнийг “худалдаад авчихсан”. Тийм болохоор л юм ярихгүй, дуугарахгүй байна” хэмээн цуурч байсан билээ. “Би яагаад дуугүй байснаа ярьж болохгүй гэж үү. Намайг мөнгөөр худалдан авч, дуугүй болгосон гэдэг бол ямар ч үндэслэлгүй худлаа яриа” хэмээн Цагаан ордонд дадлага хийж байхдаа Ерөнхийлөгчтэйгээ амраглаж явсан бүсгүй өгүүлж байна. Хүний өнгөрсөн амьдралыг дооглож тохуурхан хэлэлцэж, бусдын амьдралын ирээдүйг зааж зааварладаг явдалд цэг тавих ёстой хэмээн тэрээр үзэж байна. “Би өөрийнхөө түүхийг огт өөрөөр дуусгахаар шийдлээ. Эцсийн эцэст би бухын эврээс барьж авахаар шийдэж, амьдралаа шинээр эхлүүлж, өнгөрснөө таг мартахыг хүсч байна. Энэ оролдлого, зорилго маань надад ямар үнэтэй тусахыг би таашгүй” хэмээн Моника онцолжээ.  Клинтонтой үүсгэсэн амрагийн харилцаа нас биед хүрсэн хоёр хүний хооронд л болсон зүйл, харин дараа нь үүнийг олон нийт, хэвлэл мэдээлэл өлгөн авч, шуугиж, доромжилсноор миний амьдралын зүг чигийг буцалтгүй эргүүлж орхисон хэмээн тэрээр ярилаа.

 

“НАМАЙГ ЗОЛИОСОНД ГАРГАСАН”

 

“Үнэн хэрэгтээ манай дарга намайг ашигласан, гэхдээ тэр бол хожим нь харамсмаар, дэмий харилцаа байсан. Тухайн үед сайхан байсан ч дараа нь намайг муухайгаар гүтгэж, доош нь хийж золиосонд гаргасан л даа. Тэр хүчирхэг байр сууриа хамгаалж, ганхуулахгүйн тулд намайг зүгээр л зольсон... Клинтоны засаг захиргаа, Ерөнхийлөгчид талтай шүүх, прокурорын газар, хоёр намын улстөрчид, хэвлэл мэдээлэл зөвхөн өөрсдийн эрх ашигт намайг ашигласан, намайг чичилсэн. Энэ чичлэлт, буруутгал над дээр маш удаан байсан шүү. Учир нь хүчирхэг гар, засаглалаас намайг зааж, буруутгасан болохоор” хэмээн Моника Левински ярилаа.

Энэхүү явдлын дараа зарим пүүс, компани 10 саяаас илүү доллар санал болгож, “хамтран ажиллах”-ыг санал болгосон ч бүсгүй тухай бүрт нь няцаалт өгч байжээ. Яагаад ийм их мөнгөнөөс татгалзсан юм бэ” хэмээн сурвалжлагч асуухад “Толгой эргэм их мөнгө санагдаж байсан. Гэвч энэ нь надад буруу санагдсан тул няцаасан” хэмээн хариулжээ. Моника Лондон, Лос-Анжелес, Нью-Йорк, Портланд, Орегон зэрэг олон хот дамжин амьдарч, олон ч ажил олгогч нараас “Уучлаарай” гэдэг үг сонсчээ. “Нэртэй, том, би орчих юмсан гэж боддог байсан пүүс, компаниуд бүгд л намайг Моника Левински гэдгийг мэдчихээд л татгалзсан хариу өгдөг байлаа” хэмээн өгүүлж байна. Тэр үед ямар, ямар сонин юу, юу гэж бичиж байсныг Левински тун тод санадаг аж.

“Клинтонтой хэрхэн амраглаж байснаа нэгд нэгэнгүй ярьчих. Долларыг сая саяаар нь өгье гэж их шалдаг байсан. Яагаад ч юм сонгууль өнгөртөл хэн ч юу ч гаргаагүй. Дараа нь сонгууль өнгөрөхөд хэн ч надад юу ч амлахаа больсон” хэмээн Моника ярилаа. “Клинтонтой орооцолдсоныхоо төлөө би 20 жил усанд хаясан чулуу шиг амьдарсан. Өөрөөр хэлбэл би алга болсон. Одоо Хиллари Клинтоны сонгуулийн кампани идэвхжиж, намайг дахиад 10 жил алга болгох вий хэмээн айж байна” гэж Цагаан ордны хамгийн зартай дадлагажигч бүсгүй өгүүлэв.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

5 цаг 56 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 19 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 28 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 37 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 29 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 цаг 47 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 13 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 13 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин