“Чийрэг Монгол”-ын залуус Зүрх ууланд спорт заал тохижуулав

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Сүүлийн үед гадаа, цэвэр агаарт дасгал хийх нь жинхэнэ тренд болж байна. Байгалийн сайханд, эрүүл агаарт дасгал хийхэд ямар нэгэн хязгаар гэж үгүй. Жишээ нь хүмүүс спорт алхаа, гүйлтийн болон дугуйтай дасгалууд, йог, сунгалт, олон төрлийн булчингийн дасгалуудыг агаарт задгай талбайд хийхийг илүүд үздэг болжээ. Манайд ч гэсэн энэ төрлийн эрүүлжих хэв маяг хэвших хандлагатай байна. Дан ганцхан зуны амралт гэлтгүй амралтын өдрүүдэд ч гэсэн найз нөхөд, ажлын газрын хамт олон, алхалтын клубын гишүүдтэй нэгдсэн алхалт хийдэг хүмүүс олон болсон байна. Үүнийг дагаад алхалт, аялалыг экстрем  болон бусад сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж хийдэг болжээ.  Тухайлбал, дулааны улиралд аялалыг морьтой, завьтай, дөрвөн дугуйттай аялал гэх мэт олон янзаар төрөлжүүлэн зохион байгуулдаг болсон байна. Түүнчлэн ажил, амралтын өдрүүдэд ч гэсэн хотын ойролцоо өглөө эрт ууланд, агаарт алхдаг хүмүүст зориулан, зөвхөн ууланд гараад буух биш байгальд цэвэр агаарт, тэгсэн хэрнээ зориулалтын спорт зааланд фитнесээр хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлж өгчээ. 

Спорт сонирхогчдын дунд хэдийнэ танил болсон “Чийрэг монгол” клубын хэсэг залуус фитнесээр хичээллэх сонирхолтой хүн бүрт зориулан  цэвэр агаарт, байгальд дасгал бэлтгэлээ хийх зориулалттай дасгалын төхөөрөмжнүүдээ Чингэлтэй дүүргийн нутаг, Зүрх ууланд байршуулжээ.  Үүнээс гадна тулааны урлагийн ринг засч, савлуур хүртэл зоосон байв.  Энэ газрыг байгуулах санааг анх санаачилсан бодибилдингийн дөрвөн удаагийн мистер Э.Ганзориг “Манай клубынхэн хоёр жил цэвэр агаарт дасгал бэлтгэлээ хийдэг болъё гэж ярилцсан. Харин УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан үүнийг дэмжиж, Чингэлтэй дүүргээс зөвшөөрсний дагуу Чингэлтэйн Зүрх ууланд энэ газраа нээгээд байна. Залуус маань эрүүл чийрэг байгаасай. Ууланд гараад дасгал, фитнес хийдэг байгаасай гэж манай клубын залуучууд тоног төхөөрөмжөө энд суурилуулсан. Энэ зааланд мэргэжлийн фитнесийн тоног төхөөрөмж, боксын мишок, гар савлуур гээд стандартын дагуу бэлтгэсэн багаж хэрэгслүүд байгаа. Тийм болохоор спорт сонирхдог, фитнессээр хичээллэдэг залуус маань энд өглөө ирээд агаарт бэлтгэлээ хийх боломжтой.  Манай фитнес клуб Чингэлтэй дүүргийн зургаан буудалд байрладаг. Үнэ төлбөргүй учраас Чингэлтэй дүүргийнхэн болон спорт сонирхогчид ирж энд дасгал хөдөлгөөн  хийх боломжтой. Мөн мэргэжлийн тамирчид ч бас ирж хичээллэж болно” гэсэн юм.

Э.Ганзориг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.18  МЯГМАР № 158 (6383)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

37 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 51 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 57 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 58 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 17 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 17 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18