Рожер Федерерын уулан дахь тансаг орон сууц

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

-Рожер Швейцарийг шүтнэ, Швейцарь ч мөн түүнийг хайрлана-

Дамдины ЭНХЭЭ 

Ойролцоогоор 20 сая еврогийн үнэтэй, гэхдээ хөршүүд нь эргэн тойрон өндөр хашаа, гурван метр өндөр гулсуур босгохыг хоригложээ. Теннисний талбайн оронд бэлтгэл сургуулилтын хана болгосон одын тансаг орон сууцны талаар sports.ru уншигчдадаа танилцуулсныг сонирхуулж байна.   
 39 нас хүрч буй  Рожер Федерер Швейцарийн Рапперсвиль-Йонагийн коммун руу нүүж очих боломжтой гэнэ. Тэнд, Цюрихийн нуурын ойролцоо, 2021 онд хэд хэдэн барилга байгууламжийг барьж дуусгахаар төлөвлөсөн Федерерийн эдлэн газар байх ажээ. 16 мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэ газрын өртөг 40-50 сая швейцарь франк (37-47 сая евро). Рожер гэр бүлийнхнийхээ хамт энэ нуурын зэргэлдээ хөрш кантонд харьяалах Воллерау коммунд нэг хэсэг амьдардаг байсан. 
2019 онд Майамид дэлхийн нэгдүгээр теннисчнээс Цюрихийн нууранд буцаж очихын тулд шинэ байшин бариулж байгаа нь үнэн эсэхийг лавлаж асуужээ. “Миний хаана амьдардаг, хаана юу бариулж байгаа, цагийг яаж өнгөрөөдөг тухай байнга л янз бүрийн яриа гардаг. Ер нь би иймэрхүү асуудлаар мэдээлэл өгөх дургүй. Гэхдээ Швейцарьт амьдрах надад таалагддаг байсан, одоо ч таалагддаг хэвээо” хэмээн Рожер асуултаас бултсан гэдэг.
Үүнээс хойш хэдэн сарын дараа, 2019 оны зун Рапперсвиль-Йонагийн тэргүүн Мартин Стоклинг коммун дахь эдлэн газар үнэхээр Федерерийнх гэдгийг нотлов. Гэхдээ цар тахлын нөхцөлд барилга байгууламжийг хугацаанд нь барьж дуусгах эсэх, “Уимблдон”-ы найман удаагийн аварга маань хэзээ тийшээ нүүж очих зэрэг нь тодорхойгүй.


Тэрээр одоогоор уулын Ленцерхайд дахь тансаг байрандаа амьдарсаар байгаа аж. 
Гурван метр өндөр гулсуур бүхий хүүхдийн тоглоомын талбай хөршүүдийнх нь санаанд таалагдаагүй учир өөр газар шилжүүлжээ.
2008 онд Федерер найман мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газартай болжээ. Газрын үнийг харилцан адилгүй мэдээлдэг, тухайлбал, швейцарийн олон нийтийн мэдээллийн зарим хэрэгсэл газрын үнийг ойролцоогоор 10 сая швейцарь франк (9,3 сая евро) гэдэг бол мэдээлэл сайтай нутгийн оршин суугчийг эшлэсэн нөгөө зарим нь Рожерийг газрын үнэнд 12-14 сая швейцарь франк (11-13 сая евро) төлсөн байх гэж бичдэг.
2011 онд хуучин байшингийн буурин дээр хоёр шинэ байшин барих ажил эхэлжээ. “Надад газраа зарсан хүнийг бодоод би хуучин байшинг шууд буулгаж чадаагүй. Нэг удаа над руу газраа зарсан эмэгтэй утасдаж, хуучин байшинг буулгаж шинэ байшин барихад санаа зовох хэрэггүй гэж хэлсэн” хэмээн 2017 онд Федерер дурсан ярьжээ.
Барилга байгуулам­жийн ажлын өртөг зураг төслийн Maurus Frei товчооны боловсруулсан төсвөөс ихээхэн хэмжээгээр буюу 6 сая франкаар (5,6 сая евро) хэтэрчээ. Барилгын компанийн мэдээлснээр сантехник, цахилгааны зэрэг төлөвлөгөөнд тусгагдаагүй ажилд нэг сая гаруй франкийн (930 сая гаруй евро) нэмэлт зардал гарсан ажээ. Үүнээс гадна Базелийн татварын шинжээч Кристоф Нидерерийн өгүүлснээр Воллераутай харьцуулахад шинэ газарт Федерерийн төлөх татвар бараг хоёр нэмэгдэх ёстой гэжээ.
Газрын эргэн тойронд хоёр метр хагасын өндөр хашаа барьж, мод тарихыг хүссэн боловч нутгийн оршин суугчид уул нуруу, Хайд нуурыг халхлана гээд эсэргүүцсэн байна. Оршин суугчдын гомдлыг шүүх хүлээн авч урьд нь олгосон хашаа барих зөвшөөрлөө цуцалжээ.
Мөн энэ үеэр хөршүүд нь өндөр байгууламж барихыг хориглосон байтал Федерерийнхэн өөрийнхөө газар дээр гурван метрийн өндөр гулсуур барих гэж байна хэмээн нутгийн захиргаанд гомдол мэдүүлжээ. Талууд харилцан зөвшилцсөний эцэст хүүхдийн тоглоомын талбайг өөр газарт шилжүүлэхээр болжээ.
2015 онд Федерер гэр бүлээрээ шинэхэн Bellavista-д нэгмөсөн нүүж оржээ. А байрыг Рожер, Мирка нар болон тэдний дөрвөн хүүхдэд зориулж барьсан бол харин В байрыг Федерерийн аав Робертад зориулжээ. “Хүүхэд ахуйдаа би цанаар гулгах дуртай байсан. Гэхдээ Базелаас уул хүрэхэд хол. Урьд нь бид Ленцерхайдед байнга ирж амардаг байсан. Яваандаа эндээс газар худалдаж авч болох юм байна гэдгийг олж мэдсэн. Ингэж бид Швейцарьт хувийн шалетай (нутгийн загвар бүхий хувийн байшин) болох мөрөөдлөө хэрэгжүүлсэн” хэмээн Федерер нүүдлийнхээ талаар хуучилжээ. 
“Рожер Федерер манай районыг сонгосонд бид мэдээж маш их бахархаж байгаа. Бид бусад уулын амралтын газрууд шиг алдар цуутай хүмүүсийн нэрийг барьж арилжаа хийдэггүй. Тийм болохоор энэ явдлыг бид маркетингийн зорилгодоо ашиглахгүй”  хэмээн жуулчны байгууллагын тэргүүн Бруно Флеклин өгүүлсэн байна. Рожер Миркатай хамт охидоо дагуулаад тосгоны дэлгүүрээр үйлчлүүлж, заримдаа нутгийн пабаар орж гардаг хэмээн нутгийн оршин суугчид ярьцгаасан байна. Пабын эзэн Федерертэй хамт авахуулсан зургаа хананд өлгөсөн ажээ.


Швейцарийн хэвлэл мэдээллийн Südostschweiz байгууллага уг барилга байгууламжийн төлөвлөгөөг судалж танилцаад дэлгэрэнгүй танилцуулга хийжээ. Bellavista A байрны суурийн давхарт гэрийн кинотеатр (100 м.кв) болон спа, мөн баар, бильярд, ширээний теннис бүхий амралтын хэсэг (100 м.кв) байх ёстой. 
Баарны цаад талд дарс хадгалах зоорь (20 м.кв) байна. Үүнээс гадна төлөвлөгөөнд турк баня, саун, массажийн өрөө, есөн машины гарааш байхаар тусгагдсан бөгөөд усан сан бүхий амралтын өрөөнөөс (150 м.кв) Хайд нуур нүднээ илхэн харагдана.
Доод давхарт гал зуух (60 м. кв), камин зуухтай зочны том өрөө, дээд давхарт халуун усны өрөө бүхий унтлагын өрөөнүүд байна. Эцэг эхийн өрөөнөөс (67 м. кв) шууд хувцасны өрөө (18 м. кв) рүү, эсвэл террас руу гарч болно.
Рожерын эцэг эхэд зориулсан Bellavista B байрны төлөвлөлт энгийн. Хоёр дахь байр эхний хонгилтой холбогдох бөгөөд хоёр сая франкийн (1,9 сая евро) үнэтэй.
Шалегийн дэвсгэр нутагт газрын теннисний корт байхгүй, зөвхөн агуу тамирчин бэлтгэл сургуулилтаа хийдэг теннисний хана л бий ажээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)  

“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

2 цаг 18 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

2 цаг 18 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

2 цаг 18 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

13 цаг 23 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин