Газар сайгүй дацан, эмх замбараагүй барилга байшин

2020-08-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ЭНХЭЭ

Оросын орчин үеийн яруу найрагч, зохиолч Андрей Орловский Улаан-Үд хот болон Байгал нуураар аялжээ. “Автомашинаар аялсан тэмдэглэл”-дээ өнөөгийн бодит цаг хугацаанд аялах явцдаа ажиглаж анзаарсан зүйлээ өгүүлэн бичиж нийтлүүлэх төслийнхөө талаар дурдсан байна. 
Андрей Орловский долдугаар сарын 15-нд яруу найргийн олон хоногийн аялалд гарсан аж. Автомашинаар хийх аяллын хөтөлбөрт Оросын бүс нутгийн 19 нийслэлээр орж, 9000 гаруй км явахаар төлөвлөжээ.
-Уншигчдыг хамтдаа замд гаръя гэж яагаад урьж болохгүй гэж? “Автомашинаар аялсан тэмдэглэл” хэмээх тусгай төслийн хүрээнд би аялах явцад үзсэн харсан бүхнээ бичих болно, энэ бүгдийг надтай хамт хуваалцаарай гэж урьж байна  хэмээн Андрей Орловский өгүүлжээ. 
Улаан- Үд болон Байгал нуур дээр тэрээр долдугаар сарын 24-26 нд байсан, одоо аль хэдийнэ Красноярскт оччихсон байгаа.
-Бид Оросын буддистуудын гол шүтээн болох Иволгин дацанг үзэхээр явцгаав. Сүм хийдийн байгууламжийн нэгэнд Итгэл хамбын шарилыг хадгалах бөгөөд цагийн зүүний дагуу тойрон эргэх бүрийд эрч хүч хуримтлагдана. “Дацан” хэмээх үг “гэгээнтнүүдийн гүйцэтгэсэн үйлдэл” хэмээн тайлбарлах ажээ. Сүм хийдийг бүрдүүлэхэд таван үндсэн зүйлийг ашигладаг хэмээх боловч чухам яг мөн чанарын талаар огт дурдсангүй  хэмээн Андрей Орловский бичжээ.
Дараа нь аялагч маань Чингис хаан цэргүүдийнхээ хамт зогсч байсан хэмээх домогт өгүүлдэг Товгорын оргилд гарав. Мөн тэрээр Байгалийн чанад дахь үндэстэн ястны угсаатны зүйн музейд зочилсон байна. 
-Хаа сайгүй л сүм хийд, мөргөлчдийн эргүүлэх хүрд, хадаг дарцаг уясан мод, ер нь Буриад орны өдөр тутмын амьдралд буддизм гүн шингэж, харин үнэн алдартны шашин энэ бүс нутагт үнэхээр шоовдордлогджээ гэхээр харагдана. Ганц загалмай босгосон нь байраа огт олсонгүй, яг хот руу орох зам дээр “Улан-Удэ” гэсэн хаяг бичээсийг халхалжээ. Нөгөө нэг загалмай гүүрний цаанаас ёрдойн цухуйж харагдана. Байгалийн чанад дахь үндэстэн ястны угсаатны зүйн музей рүү эргэх хэсэг дээр томоос том үсгээр “спаси и сохрани” гэсэн бичээс харагдаж байгаа нь үнэхээр гайхаш төрүүлсэн  хэмээн зохиолч бодол эргэцүүллээ бичжээ.
Үүнээс гадна Улаан-Үд хотын барилга байгууламж эмх замбаараагүй, хотын зүрх “жигд бус цохилж” байгааг Андрей Орловский тэмдэглэсэн байна. Аялагч маань Улаан-Үдээс Байгал нуурыг зорьсон.
-Хосгүй сайхан газар орон хэрвээ манай гариг дэлхий дээр байдаг бол энэ нь Байгал нуур. Байгал нуурыг үзэж харах мөчийг би бүхэл бүтэн арван таван жил хүлээсэн бөгөөд энд ирэхийн тулд Паша бид хоёр санаанд багтамгүй саад бэрхшээлтэй 800 гаруй км замыг туулж, 14 цаг зарцуулсан. Гэхдээ Байгал нуурын Ольхон арал үнэхээр удаан хүлээсэн сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөж байна хэмээн тэрээр бичжээ.
Гатлагч онгоц хүлээж дараалалд гурван цаг зогссон явдал хамгийн тэвчээр барсан хэсэг байсан тухайгаа зохиолч дурдаад авч.
-Бид гарам дээр гурван цаг орчим хүлээсэн, энэ хугацаанд замын зүүн талд идээшилж байсан үхэр сүрэг  баруун талд гарч амжсан. Бэлчиж байгаа үхрийг ажиглаж харах гэдэг над мэтийн хотын хүнд санаанд багтамгүй гайхалтай сайхан тансаг тохиолдол юм уу даа гэж бодлоо хэмээн тэр онцолжээ.
Аялж өнгөрүүлсэн өдөр хоногууд санаанд хамгийн тод дурсамж үлдээсэн шахуу хөтөлбөртэй байсныг Андрей Орловский онцолжээ.
-Дараа нь бид нуурын эрэг орчмын нэгэн хошуун дээр буудаллаж, анх удаа би нуурын усыг нүүр тулан харлаа. Сэрчигнэх чимээ, манан, элс, эргийн нарсан ой зэргийг бүгдийг хамтад нь насан турш мартахааргүй болсон. Нуурын усны өтгөн цэнхэр өнгө, бөөгийн хадны ар нуруу руу ширтэх өлөн харц зэргийг би санан дурсах болно. Ольхон арлын өмнөд хэсгийн цэнгэг агаар, дунд хэсгээрээ тахиралдан мушгирах эргийн шугам, энэ бүхэн сэтгэлд мөнх дурсагдах болно хэмээн тэрээр тэмдэглэлийнхээ төгсгөлд бичжээ.
Андрей Орловский  бол Оросын яруу найрагч, зохиолч, сэтгүүлч. “Амьд сэрүүн яруу найрагчид” төслийн үүсгэн байгуулагч, ерөнхий редактор. 600 гаруй уран зохиолын уншлага, их наадам зохион байгуулсан, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудаар найман удаа ганцаарчилсан концертын тоглолт хийсэн. Хамгийн сүүлд гурван улсын 42 хотоор аялсан.
Вера Полозкова, Леха Никонов, Дмитрий Воденников, Яшка Казанова, Андрей Родионов, Всеволод Емелин нартай хамт нэг тайзан дээр тоглож байсан, 
Шүлэг, үргэлжилсэн үгийн гурван ном, хоёр курс лекц, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хэд хэдэн нийтлэл бичсэн.
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн 15 орны 80 хотын 250 зохиолч оролцсон яруу найргийн томоохон платформ болох “Амьд сэрүүн яруу найрагчид” буюу “ЖЫ” төслийг 2015 онд үндэслэн байгуулжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.5  ЛХАГВА № 149 (6374)

“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

1 цаг 37 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

1 цаг 37 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

1 цаг 37 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

12 цаг 42 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин