Наадамд морио уралдуулж чадаагүй уяачид хохирлоо тогтоолгож эхэлжээ

2020-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн морины 60 орчим хувь нь хасагдаж, уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн тухай 400 гаруй гомдол Монголын Морин спорт, уяачдын холбоонд ирсэн талаар Монголын морин спорт,  уяачдын холбооноос мэдээллээ. Холбооны дэд дарга Ө.Пүрэвбаатар “2019 оны нэгдүгээр сарын 24-нд холбооны VII их хурал болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний нэг нь хурдан морины уралдааны хэрхэн зохион байгуулах тухай юм. 700 гаруй уяач цуглан уг хурлаар 64.3 хувийн саналаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар тогтож, батлагдсан стандартыг баримтлан хурдан морины уралдааныг зохион байгуулахаар болсон. Энэ дүрмийн дагуу хоёр уралдаан зохион байгуулахад ямар нэг маргаан гараагүй. Тиймээс Үндэсний их баяр наадмаараа сэрвээний өндрөөр хэмжин уралдуулъя, хэмжих явцыг нийтэд нээлттэй харуулъя гэх саналыг зохион байгуулах комисст өгсөн ч хүлээж аваагүй. Ингэснээр бүртгүүлсэн морьдын 58.1 хувь нь хасагдсан тул уяачид мэргэжлийн холбоондоо ихээр хандаж, санал гомдлоо илэрхийлж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдийн дунд морины сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж бүтээх тендер зарлаж, шалгарсан бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж нь бүрэн автомат, хүний ажиллагаа шаардахгүйгээр хэмжин нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд харуулдаг аж. Тухайн төхөөрөмжийг Стандартчилал, хэмжил зүйн газраас шалгаж, баталгаажуулсан. Жирийн монгол адуу 40 орчим миль, шинэ монгол адуу 43-45 миль хурдалдаг" гэв. ММСУХ-ны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай “Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс Хурдан морины салбар хорооны үүлдэр тогтоох комиссын дарга, гишүүдийн хариуцлагагүй, буруутай үйлдэлд хариуцлага тооцох, тэдний буруутай үйл ажиллагааны улмаас үндэсний их баяр наадамд морьдоо уралдуулж чадаагүй уяачдын хохирлыг төлүүлэх ёстой. Уяачдад учирсан хохирлыг хэрхэн тогтоох талаар хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

  

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 49 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 50 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 3 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 9 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18