Монгол Улс хөрөнгө оруулагчдаа хүлээж байна

2014-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Монгол Улс хөрөнгө оруулагчдаа хүлээж буй талаарх нийтлэл “Mining.com” сайтад нийтлэгджээ. Тус нийтлэлийг хөрвүүлэн хүргэе.

Монгол Улс өнгөрсөн жил авлигын хэрэгтэй холбогдуулан уул уурхайн 100 гаруй лицензийг цуцалсан билээ. Энэ жилээс эдгээр лицензийг сэргээж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж авахаар чармайж байна. “Файнэншл Таймс” сэтгүүлийн онцолсноор Төв Азийн энэ улсын хамгийн том төсөл болох зэс, алтны Оюутолгой уурхайн хөрөнгө оруулагч “Рио тинто” групп жил гарангийн хугацаанд хүлээлтэд ороод байгаа юм. Ашигт малтмалын үнийн өсөлтийн үед Монгол Улс болоод “Рио тинто”-ийн хоорондын хэлэлцээ жил тойрон үргэлжилж, өдгөө 2009 онд байгуулсан хэлэлцээрээ дахин харж, өөрчлөхөөр ажиллаж буй. Ингэснээр хоёр тал Оюутолгой төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэсэн  нэгдсэн байр суурьтай байгаа бөгөөд ирэх есдүгээр сард жигдэрнэ хэмээн найдаж байгаа юм. “Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Бид алдаанаасаа сайтар суралцлаа. Хамгийн чухал зүйл бол ажлын байр бий болгох, бас өндөр орлоготой байх явдал юм” хэмээн онцлов” гэж “Файнэншл таймс”-д тэмдэглэжээ. Өнгөрсөн сард Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхээр хоёр ч төсөл өргөн барьсан билээ. Эхнийх нь 2010 оны хуулиар хайгуулын лицензүүдийг хүчингүй болгосныг түдгэлзүүлэх байв. Харин удаах нь урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар зарим зөвшөөрлийг сэргээх төсөл юм.

Монгол дахь хайгуулын тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн гадаадын 11 хөрөнгө оруулагчийн нэг болох “Кинкора Коппер”-аас мэдэгдсэнээр Монгол Улс өөрчлөлтийг эхэлж уул уурхайд сэргэлт бий болгохыг чармайж байна. Монгол Улсын Засгийн газар болон “Рио тинто”-ийн хооронд Оюутолгойд зөвшилцөлд хүрч чадвал гуравхан сая хүн амтай энэ улсын эдийн засгийн 30 хувийг бүрдүүлэгч төсөл урагшлах юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 30 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 39 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 49 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 40 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 58 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 24 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 24 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин