Б.Цэрэн: Орон сууцны оронд цэцэрлэг бариулах иргэдийн саналыг дэмжиж байгаа

2020-07-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАВААДУЛАМ

“ПИ АЙ ЭМ ЭМ” компани ногоон байгууламж барихаар төлөвлөсөн газарт барилгын ажил эхлүүлсэн нь “Ханбогд ресиденс” хорооллын оршин суугчдын эрх ашгийг хөндөж байгаа тухай Хан-Уул дүүргийн ИТХ-аас энэ сарын 26-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулсан. Энэ талаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнтэй ярилцлаа.

-Хан-Уул дүүргийн IV хороо буюу “Ханбогд ресиденс” хорооллын иргэдээс ИТХ-д хүсэлт тавьсны дагуу танайхаас нийтийн сонсгол зохион байгуулсан. Сонсгол зохион байгуулах үндэслэл нь юу байв?
-Дүүргийн IV хороонд байрлах “Ханбогд ресиденс” хорооллын иргэдийн зүгээс манайд гомдол ирсний дагуу Хан-Уул дүүргийн ИТХ-аас “ПИ АЙ ЭМ ЭМ” компанийн удирдлагуудтай очиж уулзсан. Тус компаниас хуулийн дагуу зөвшөөрлөө авсан тул барилгын ажлаа үргэлжлүүлнэ гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс ИТХ-аас нийтийн сонсгол яаралтай зохион байгуулсан юм. “Ханбогд ресиденс” хорооллын оршин суугчид ногоон байгууламж төлөвлөсөн газар хууль зөрчиж орон сууцны барилгын ажил эхлүүлсэн нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд халдсан, машины зогсоол байхгүй, оршин суугчид нэмэгдсэнээр цэцэрлэг, сургуулийн хүртээмж хүрэлцэхгүй болохоор байгаа тул тус барилгын ажлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тус компани анхны хорооллыг барихдаа тэр газарт цэцэрлэг барихаар төлөвлөсөн байсан ч өндөр төлбөртэй хувийн цэцэрлэг барьсан тул оршин суугчдад хүндрэлтэй байгаа юм. Тиймээс Хан-Уул дүүргийн ИТХ-аас иргэдийн эрх, ашиг хөндөгдөж байна гэж үзээд тус хорооллын иргэдийн гаргасан өргөдлийн дагуу Нийтийн сонсгол зохион байгуулсан юм.

-Нийтийн сонсгол дээр компанийн зүгээс байр сууриа хэрхэн илэрхийлэв?
-Тус компани анхны төлөвлөлтийг нь хийгээд барилга барьж байсан. Явцын дунд өөр компанид шилжүүлж хэд хэдэн барилга бариулсан. Манай компани төлөвлөлтийг өөрчлөөгүй гэж хэлсэн. Гэвч иргэд анхнаасаа төлөвлөсөн чиглэлээрээ бариагүй нь буруу гэж үзэж байгаа юм. 

-Компани одоо үйл ажиллагаагаа зогсоосон уу?
-Энэ асуудал сар гаруйн өмнөөс яригдсан. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу ИТХ-аас барилгын ажлыг зогсоохыг хүссэн. Үүний дагуу тус компани барилгын ажлаа түр зогсоосон байгаа. Гэвч цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

-Энэ асуудлаар Хан-Уул дүүргийн ИТХ-аас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Бидний зүгээс нийтийн сонсгол дээр иргэдээс санал асуулга авсны үр дүн гарсан байгаа. Үүнээс харахад сонсголд оролцогчдын  78.5 хувь нь барилга бариулахыг дэмжихгүй байна гэдгээ илэрхийлсэн байна. Харин 15.2 хувь нь дэмжиж, 6.3 хувь нь санал тэмдэглээгүй хуудас өгсөн байна. Үүний дагуу өнөөдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа. Тухайн саналыг дэмжих, дэмжихгүйгээ хэлэлцсэн гэсэн үг. Бид гаргасан шийдвэрээ хотын даргад хүргүүлнэ. 

-Тус компани анхны төлөвлөлтийн дагуу сургууль, цэцэрлэгээ бариагүй гэсэн. Тэгвэл Хан-Уул дүүргийн IV хороонд хэдэн сургууль, цэцэрлэгтэй вэ. Энэ нь хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Манай Хан-Уул дүүргийн IV хороо бол Улаанбаатар хот дахь хамгийн их барилгын бүтээн байгуулалт хийж байгаа хэсэг. Энэ дундаа “Ханбогд” хороолол нь 4000 орчим оршин суугчтай, 1500 өрхтэй. Харин IV хорооны хэмжээнд 20 гаруй мянган оршин суугчтай боловч нэг сургууль, хоёр цэцэрлэг байгаа юм. Саяхан нэг цэцэрлэгт нь өргөтгөл хийж дуусгасан ч хүрэхгүй байгаа. Тиймээс цэцэрлэг, сургууль зайлшгүй шаардлагатай байна. Иргэдийн зүгээс ч орон сууцны оронд цэцэрлэг барих хүсэлтэй байгаа. 

-Компанийн зүгээс тус газарт стандартын шаардлага хангахгүй учраас цэцэрлэг барих боломжгүй гэж сонсгол дээр хэлсэн байсан. Гэтэл иргэд цэцэрлэг барихыг шаардсан. Ер нь цэцэрлэг барих боломжтой юу?
-Тус компани 400 метр талбайд 16 давхар барилга барих ажлаа эхлүүлсэн. Энэ талбайд стандартын шаардлага хангасан цэцэрлэг барих бүрэн боломжтой. Учир нь цэцэрлэг баригдсанаар иргэд, оршин суугчид маань хүүхдээ хол газар зөөх шаардлагагүй болно. Иргэдийн зүгээс ч бидний талаас ч 16 давхар орон сууцны оронд цэцэрлэг барьсан нь дээр гэдэгтэй санал нэг байгаа юм.

\-Улаанбаатар хотод газрын маргаантай холбоотой асуудлууд нэлээд бий. Хан-Уул дүүрэгт ч хэд хэд гарч байсан. Хан-Уул дүүргийн ИТХ энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан бэ?
-Хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж байсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 120 мянгатын хэсэгт нэг компани 20 давхар орон сууц барих гэж байсныг иргэдийн хүсэлтийн дагуу шат шатны байгууллагад хандаж зөвшөөрлийг нь цуцлуулсан. Харин тэр газарт дүүргийн төсөвт хөрөнгөөр жижиг цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Иймдээ ч иргэдийн зугаалдаг, дасгал хөдөлгөөн хийдэг орчин болсон байна. Мөн Хан-Уул дүүргийн XI хороонд хувийн компани зөвшөөрөлгүйгээр барилга барьсан байсан. Үүнийг нураагаад дүүргийн төсвөөс цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж Монгол орны ховор амьтдын барилгыг байрлуулсан. Ер нь Хан-Уул дүүргийн удирдлагуудын зүгээс орон сууцны барилгаас илүүтэй сургууль, цэцэрлэг барих, ногоон байгууламж байгуулж түгжрэлийг багасгах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах тал дээр ажиллаж байгаа.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29  ЛХАГВА № 144 (6369)

Tsetserleg baria
Yr n bol tsetserleg n deerdee Ireedui hoich uyee bodoh heregtei
..
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

3 цаг 47 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

3 цаг 47 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

3 цаг 47 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

16 цаг 57 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 22 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

18 цаг 54 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

19 цаг 17 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

20 цаг 32 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

23 цаг 1 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин