Г.Аюуш: Эцэг эхчүүдийг чадавхижуулах нь тэргүүний ажил болоод байна

2020-07-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.ДАЯН

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны тэргүүн Г.Аюуштай ярилцлаа.

-НЛМ Норвегийн тусламжийн байгууллага, ХНХЯ, танай холбоо хамтраад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай байгууллагын оролцоог төрийн үйл ажиллагаанд хамтатган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сурч, хөгжих эрх зүйн боломжийг бодлогоороо дэмждэг ХНХЯ-ны хамт олонд талархаж байна. Мөн Норвегийн тусламжийн байгууллагын хамт олон бидний хүрч хийж амжихгүй байгаа ажилд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад туйлын их талархаж байна. Эцэг эхчүүдийн амьдралд тулгарсан энэ бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах зорилгоор бий болсон. Бид 20 жилийн хугацаанд нийт 16 аймагт өөрийн гэсэн салбартай болсон. Үүнээс 12 аймаг нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил" төслийг Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй эцэг эхчүүдийг чадавхижуулах, мэдлэгжүүлэх зорилготой байгаа. Ингэснээр хүүхдийн хөгжилд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой. Өнөөдөр нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж аавууд маань хүүхдийнхээ эрх зүй болон хөгжлийн хувьд юу хийх талаарх ойлголт дутмаг байгаагаас хугацаа алддаг. Хүүхдийн хөгжлийн тодорхой үе шатуудыг алдаад өнгөрөөчихөөр тэр нь нөхөх боломжгүй хохиролтой зүйл болдог. Тиймээс бид эцэг эхээ мэдлэгжүүлэх, чадавхижуулах нь эн тэргүүний чухал асуудал болоод байна. Энэ чухал асуудлыг Норвегийн тусламжийн байгууллага мэдэрч бидэнтэй хамтран ажиллах саналыг хүлээн авлаа. 


-Яагаад Ховд, Баян-Өлгий аймгийг сонгож энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болсон юм бэ? 
-Өмнө нь хоёр жилийн хугацаанд бэлтгэл төсөл хэрэгжсэн байгаа. Үүнээс гадна алслагдсан аймаг учраас мэдлэг, мэдээлэл хүрэх нь бага байдагтай холбоотой. Эцэг эхчүүд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж үйдчилгээнүүдийг авах боломж хомс байдаг. Жишээлбэл, өнөөдөр онгоцоор хүүхдээ авчираад эмнэлэгт үзүүлье гэхэд зардал нь хэд билээ. Тэр хүмүүсийн боломж ямар байгаа билээ. Тиймээс аймаг, орон нутагт нь зориулсан үйлчилгээ бий болгох хэрэгтэй. Хөтөлбөрийн хүрээнд дан ганц эцэг эх мэдлэгжээд зогсохгүй төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүст сургалт нөлөөллийн ажлыг явуулна. Тэр нөлөөллийн үндсэн дээр эцэг эх, төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо сайжирснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд том хувь нэмэр болно гэж харж байна. Энэ хоёр аймагт төсөл амжилттай хэрэгжвэл цаашид бусад салбарт жишиг болгон хөгжүүлэх хэтийн зорилго байгаа.


-Төслийн зорилтот бүлэг гэхээр хэдээс хэдэн насны хүүхдүүд орох вэ?
-0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, холбооны ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг орон нутагт хангах бусад оролцогч талууд орно. Төсөл нь гурван зорилттой бөгөөд 2020-2024 он буюу таван жил үргэлжлэх юм билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.28  МЯГМАР № 143 (6368) 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 50 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17