АНУ-ын Нью-Йорк хотын оршин суугч Александр Имич (111 настай) манай гаригийн хамгийн хөгшин эрэгтэйд тооцогдож байна. Хамгийн өндөр настанд тооцогдож байсан Италийн иргэн Артуро Ликате өнгөрсөн сарын 24-нд 111 нас 357 дахь өдөр дээрээ бурхны оронд очсон тул америк иргэнд энэхүү гуншин шилжиж иржээ.
А.Имич польш үндэстэн. Тэрээр Зөвлөлт-Польшийн дайныг биеэр үзэж, Холокостоос зугтаж, зөвлөлтийн бөөнөөр хорих лагериас амьд гарч чадсан юм. Дараа нь тэрээр Америк руу цагаачилсан аж. “Би ийм өндөр наслана гэж хэзээ ч бодож байгаагүй” хэмээн Имич өвөө ярьж байна. Удамшлын сайн ген, мөн спортоор хичээллэж байсан нь урт насалсны гол нууц хэмээн тэрээр хэллээ. Дэлхийн хамгийн “өндөр” өвөө хэзээ ч архи ууж явсангүй, тамхийг олон жилийн өмнө хаяжээ. Харин дэлхийн хамгийн хөгшин хүн нь Японы 116 настай иргэн Мисао Окава юм.