Бан Ги Мун Украины хямралыг зуучлахыг хүсч байна

2014-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Украины хямралыг зохицуулахад өөрийгээ зуучлагчийн хувиар санал болголоо хэмээн France Presse агентлаг уламжлав. НҮБ-ын тэргүүн Украин, Оросын лидерүүд болон Европын холбоо, АНУ-д хандан энэ хямрал, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг уриалжээ. “Шаардлагатай бол би зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” хэмээн Бан Ги Мун онцоллоо. Тэрээр Украин дахь үйл явдалд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлээд Женевийн гэрээ, тохиролцоог мөрдөх ёстой гэдгийг дахин санууллаа.

“Женевийн тохирол­цоонд хамаарагч бүх тал дахин уулзаж, бүх зүйлийг эргэн харахыг би шаардаж байна. Уг гэрээ биелээгүй, талууд амлалтаа биелүүлээгүй гэдгийг ойлголцож, дахин ярилцах цаг боллоо” хэмээн дэлхийн байгууллагын лидер хэллээ. Украин дахь нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байгаа дээр хямралыг энхийн арга замаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах ёстой, бүх зүйл хяналтаас гарчихвал үр дагавар нь аймшигтай байх болно хэмээн тэрээр мэдэгджээ.

Өнгөрсөн сарын 17-нд Женевт Орос, Украин, АНУ, Европын холбооны хооронд байгуулсан гэрээг дахин сануулахад, Украин дахь бүх хууль бус зэвсэгт бүлгүүдийг тарааж, зэвсгийг нь хураахаар болж, талууд гарын үсэг зурсан билээ. Энэ нь тухайлбал, Украины зүүн нутаг дахь хэд хэдэн хотод засаг захиргааны байрыг эзэлсэн Оросын талыг баримтлагчдад хамаатай. Гэвч тэд эзэлсэн байшин, барилгыг орхихоос татгалзаж, Украины зүүн нутагт иргэний дайны “утаа үнэртэж” эхэлсэн билээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр, Славянск хотод украин цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулаан болж дөрвөн украин цэрэг амиа алдаад байна. Үүний дараа Киевийн эрх баригчид Славянск руу тусгай хүчний цэргүүдийг илгээхээр болсноо зарласан юм.

 

В.ЯНУКОВИЧ ТЭРГҮҮТНИЙ 193 САЯ АМ.ДОЛЛАР ТҮГЖИГДЭВ

Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович болон түүний ойрын хүрээнийхэн Швейцарийн банкинд хадгалуулсан 170 сая швейцарь франкаа (193 сая орчим доллар) авч чадахааргүй болов. Швейцарийн эрх баригчид банкинд байгаа тэдний хадгаламжийг царцаах шийдвэр гаргалаа хэмээн “Reuters” агентлаг мэдээндээ онцолжээ. Украины прокурорын газар хэд хэдэн экс түшмэлийн эсрэг мөнгө угаасан, улсын хөрөнгө үрэн таран хийсэн хэрэг нээж, Бернд хандсаны дараа ийм шийдвэр гарчээ.

Швейцарь улс хоёрдугаар сарын сүүлчээр Украины харъяатуудын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн юм. Хамгийн эхлээд Украины Ерөнхий сайд асан Азаров, дэд Ерөнхий сайд Сергей Арбузов, Гадаад хэргийн сайд Виталий Захарченко, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Клюев тэргүүтэй түшмэдийн данс, активийг царцаасан билээ. Дараа нь Украины есөн иргэний дансыг барьцаалжээ. Тэдний дотор Украины Аюулгүйн албаны тэргүүн асан Александр Якименко, Виктор Януковичийн хүү, Николай Азаров, ерөнхий прокурор асан Виктор Пшонка нар байсан юм.

2014 оны гуравдугаар сарын 6-нд Европын холбоо Украины эск удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Энэ жагсаалтад 18 украины нэр орсны дотор Ерөнхийлөгч асан В.Янукович ч оржээ. Эдгээр хүмүүс төрийн хөрөнгийг хулгайлсан, завшсан хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн Брюссельд үзэж байгаа аж. Швейцариас гадна Их Британи, Голланд, Латви улс украин иргэдийн эсрэг арга хэмжээ авчээ.

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчинтэй олон сар сөргөөцөлдсөний эцэст 2014 оны хоёрдугаар сарын сүүлчээр албан тушаалаасаа зайлуулагдсан. Украины Ерөнхийлөгчийн шинэ сонгууль тавдугаар сарын 25-нд болохоор товлогдсон билээ. Оросын газар нутаг дээр бүгсээр байгаа Янукович Украины одоогийн эрх баригчдыг хууль бус хэмээн үзсээр байгаа юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

5 цаг 56 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 19 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 28 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 37 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 29 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 цаг 47 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 13 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 13 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин