Ө.Саруултөгс: Бүжиг бол биеийн тамир

2020-07-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Бүжиг бол нэгэн төрийн биеийн тамир юм. Тиймээс энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Их цайз” бүжгийн клубын багш, Монголын нийтийн бүжгийн спортын холбооны дасгалжуулагч багш Ө.Саруултөгстэй ярилцлаа.

-Яагаад нийтийн бүжгийн ертөнцөд хөл тавих болов? 
-Намайг Ө.Саруултөгс гэдэг. Нарийн мужаан, сийлбэрчин хүн. Манай ээж олон жил бүжиглэж байгаа хүн. Бараг 30 гаруй жил бүжиглэсэн гэж хэлж болно. Би өөрөө байнгын суугаа ажил хийдэг. Суугаа ажил хийдэг хүн хөдөлгөөний дутагдалтай болдог. Өглөөнөөс оройг хүртэл босно гэдгээ умартдаг учраас тэр шүү дээ. Тиймээс ээж маань намайг нийтийн бүжгээр хичээллэхийг уриалсан. Анхандаа би их дургүй байлаа. Бараг хүчээр чирэгдэж очсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Анх очиж харчихаад эмээ өвөө нарын бүжиглэдэг “Задгай цагаан” сурна гэж юу байдаг юм бэ гэж бодож байсан. Ядаж арай өөр чиглэлээр суралцах юмсан гэж бодсон. Гэхдээ тэр бодлыг минь өөрчилж чадсан ээждээ баярладаг. Тухайн үед жил бүр улсын аврага шалгаруулах тэмцээн болж байсан.

Тэр тэмцээнд оролцохоор болж гурваас тавдугаар сар хүртэл бэлдэж хамтлаг бүжгийн төрлөөр өрсөлдөж анхны тэмцээндээ оролцсон. Ээжийнхээ гуйлтаар ч гэх үү албадлагаар гэх үү энэ бүжгийн ертөнцөд орсон байдаг юм. Анх бүжгийн бэлтгэлдээ очиход 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгааг анзаарсан. Ер нь нийтийн бүжгийн талдаа манай эрчүүдийн оролцоо муу байдаг юм шиг санагдсан. 


-Анх ямар бүжиг сурч байсан бэ? 
-Цэнгээнтийн 18 бүжиг сурч байсан. Их хурдан хугацаанд сурсан хоёр сарын хугацаанд гэж хэлж болно. Тэгээд анхны тэмцээндээ орохдоо энэ бол эмээ өвөө нарын бүжиглэдэг бүжиг юм байна гэсэн буруу ташаа ойлголтоосоо салж чадсандаа баярлаж явдаг. Мөн тухайн тэмцээний үеэр миний насны олон залуу суралцдаг гэдгийг харж авсан. Тэгж л энэ бүжгийн төрлөөр суралцах хүсэл мөрөөдөл минь оргилсон юм. Тэр цагаас хойш зогсолтгүй энэ спортоор  хичээллэсэн. 


-Суралцаж байх хугацаандаа хэр олон уралдаан тэмцээнд оролцов?
-Ганцаарчилсан гэхээсээ илүү хамтлагийн төрлөөр олон тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж байсан. Тухайлбал, хамтлагаараа 2017, 2018 оны улсын аварга, 2018, 2019 хосын төрөлд тэргүүн байр, 2020 онд Монголын бүжгийн спортын зөвлөлийн холбооноос зохион байгуулсан тэмцээнд оролцож гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн.  


-Та хэдэн оноос багшилж эхэлсэн бэ? 
-2017 оноос багшилж эхэлсэн. Тухайн үед надад багшлах эрхийн үнэмлэх байгаагүй. Гэхдээ нийтийн бүжиг хөгжиж эхэлж байгаа учраас 100 хувь бэлтгэгдсэн багш гэж байгаагүй. Тиймээс үнэмлэхтэй хэрнээ үнэмлэхгүй багшаасаа муу багш ч их байдаг байсан. Хүн өөрөө чадвартай л бол үнэмлэхтэй, үнэмлэхгүй нь хамаагүй. Гол нь хийж байгаа ажлаа л зөв сайн хийх нь чухал гэж өөрийгөө зоригжуулаад  багшилсан. Гэхдээ одоо бол мэргэжлийн үнэмлэхтэй багшлах эрхтэй хаана ч очсон зааж сургаад явч болно.  


-Бүжгийн клубээ хэдэн онд байгуулсан юм бэ?
-“Их цайз” клубээ 2018 онд байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Нээгдэхээсээ өмнө “Их цайз” худалдааны төв байсан. Тэгээд 2018 оноос иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор манай захирал өөрийн хөрөнгөөр энэ заалыг тохижуулснаар үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагаагаа эхлээд багаггүй хугацаа өнгөрсэн ч энэ хороонд 400 гаруй шавьтай болсон байна. Манай төв анхан, дунд, ахисан шатны, хүүхдийн гэсэн бүх насныханд бүх төрлөөр сургалт явуулдаг. Мөн цэнгээнт бүжгийн төрөл бас байгаа. Нийтийн болон цэнгээнт бүжгийн 18 төрлийн бүжгийг заадаг гэж хэлж болно. Нийтийн бүжгээс гадна стандартын болон шугамын таван бүжиг заадаг. Стандарт гэдэг нь спортын бүжгийг хэлж байгаа юм. Харин шугаман гэдэгт нь Line dance төрлийн бүжиг. Нийтийн бүжиг нь дортоо их олон төрөл байдаг. Тухайн багшийн сонголтоор л эдгээр бүжгээс шилж аван зааж сургадаг. 


-Танай клубт хэдэн насныхан түлхүү явдаг вэ? 
-Нийтийн бүжиг гэхээр дандаа настай хүмүүс явдаг гэж ойлгодог. Энэ нь явцуу ойлголт юм. Манай бүжгийг сонирхогч хүмүүсийн ихэнх нь 25-30 насныхан байгаа. Тэр тусмаа сүүлийн гурван жил нийтийн бүжгийг сонирхох залуус эрс нэмэгдсэн гэж хэлж болно. Нэг элсэнтдээ 15-20 хүн авдаг. Долоо хоногийн аль ч өдөр та манай сургалтын төвд ирээд энэ бүжгийг сурч болно.


-Хөдөө орон нутагт багшилдаг уу?
-Мэдээж багшилдаг. Хөдөө орон нутгийн суралцагчид маань хотын хүмүүсээс илүү идэвхтэй байдаг. Яагаад гэвэл тэдэнд би байнга хичээлээ загаад байх боломжгүй. Тиймээс жилдээ ганц удаа очно. Тэгэхдээ хамгийн уртдаа 14 хоногийн хугацаатай очдог. Энэ нь маш багатай хугацаа учир орон нутгийн шавь нар маань идэвхтэй оролцдог. Дорноговь аймгийн Сайншинд, Замын-Үүд болонГовьсүмбэр аймагт миний шавь олон байдаг.  


-Бүжгийн спортын ашигтай, давуу талуудын талаар хэлж өгөөч?
-Эрүүл мэнд талаас нь ярьвал фитнессээр эсвэл усан спортоор, бүжгээр хичээллэх нь яг адилхан үйлчилгээтэй. Бүжиг урлаг, спортын цогц нийлэмж гэдгээрээ ялгаатай. Жишээлбэл, судалгаагаар батлагдсан нэг зүйл бий. Энэ нь гудамжинд гараад хэн ч хоёр километр гүйж чаддаггүй. Гэтэл бүжгэн дээр орж ирээд нэг аян дээр бүжиглэхэд хоёр километр хангалттай гүйдэг байх жишээтэй. Нэг минутад 128 алхам хийсэн байдаг. Нэг аяыг гурван минутаар тооцвол хамгийн багадаа 360 гаруй алхсан байдаг. Дуртай зүйлээ сурангаа эрүүл мэнддээ анхаарч биеийн зөв галбиртай болох боломжтой юм. Би 50 нас хүртлээ бүжгээр явна гэж боддог. Түүнээс хойш сийлбэрээ хийнэ дээ.    

Эх сурвалж Зууны мэдээ сонин 2020.7.17 № 136 (6361)

Батболд Басандай
Маш их таалагдлаа.Улам их амжилт гаргаж мянга,мянган шавьтай болоорой.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

4 цаг 1 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

4 цаг 1 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

4 цаг 1 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

17 цаг 11 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 36 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

19 цаг 8 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

19 цаг 31 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

20 цаг 46 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

23 цаг 15 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин