Г.Баасанцэрэн: Таеквондогийн тулааны болон үзүүлэх урлагаар хичээллэдэг

2020-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Хүүхдийн бие бялдар, хүмүүжилд спорт их нөлөөлдөг. Тиймээс энэ удаагийн “Бүнээ, Сүнээ хоёр” булангийн зочноор “Олимп” клубын таеквондогийн тамирчин 14 настай Г.Баасанцэрэнг онцолж байна. Нийслэлийн I дүгээр сургуулийн наймдугаар ангид суралцдаг. Таеквондогоор хичээллээд гурван жил болж байгаа. Энэ спорт нь дотроо олон янз байдаг бөгөөд манай зочин тулааны болон үзүүлэх урлагаар хичээллэдэг гэв. Тэрээр багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас аав ээж нь таеквондогоор хичээллүүлэхээр шийджээ. Одоо тэрээр хар бүс нэг дантай. Удахгүй хоёр дугаар дангийнхаа шалгалтыг өгөх гэж байгаа гэсэн. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал улсын аварга, олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медалийг хүртэж байжээ.

Анх Монгол Улсын  таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцсон аж. Г.Баасанцэрэн тухайн үед 10 настай жаахан охин дөнгөж л шар бүстэй болж. Харин түүний өрсөлдөгчийн хувьд улаан бүстэй нэлээн эршүүд, үсээ хойш нь сүлжсэн ширүүн байрын охин байсан учраас ихэд айжээ. Гэхдээ энэ тэнцүү өрсөлдөж чадсандаа баяртай байдаг гэж байлаа. Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл нь сунгалт хийх. Түүний хувьд ч гэсэн сунгалт хийх нь хүнд байжээ. Хүмүүс эмэгтэй хүүхдэд хүнддэх юм биш үү гэж их асуудаг гэсэн. Түүний бодлоор хүүхэд өөрөө л арга эвээ олоод дасгал хөдөлгөөнөө зөв хийгээд сурчихвал хүндрэл гарахгүй гэлээ. Түүнд өөрийнх нь насны хүүхдүүдээс хамгийн сайн нь Солонгосын хүүхдүүд гэсэн. Өрсөлдөгч нь өндөр биетэй байвал биеийн чац нь хүрэхгүй байх магадлал ихтэй хэцүү гэж байв. Г.Баасанцэрэнгийн дасгалжуулагч багшийг П.Пүрэвсайхан гэдэг. Түүний хувьд долоо хоногийн таван өдрийг дасгал сургалтдаа зарцуулдаг аж. П.Пүрэвсайхан багш нь бэлтгэл гэхээсээ илүү хүүхдүүдийнхээ сэтгэл санаанд илүү ач холбогдол өгч ярилцдаг юм байна. Мөн таеквондогоор хичээллэснээр хүүхдүүд хүндлэх, мэндлэх ёс, тэвчээр, хичээл зүтгэлтэй болдог тул энэ зуршлыг өөртөө бий  болгохыг хүсвэл энэ спортоор хичээллээрэй гэж үеийнхнээ уриалж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.7  МЯГМАР № 131 (6356)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

51 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 53 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 5 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 11 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 13 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 31 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 31 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18