Чуулган: Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан томиллоо

2020-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын 2020 оны сонгуульд 62 суудал авсан МАН УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Тэрээр эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2017-2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос УИХ-ын даргаар ажиллаж байв.  Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, томилсон байна.  Энэ үеэр  "УИХ-ыг сонгох найм дах удаагийн сонгууль амжилттай өндөрлөж, шинэ гишүүд тангаргаа өргөлөө. Байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. УИХ төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан ард иргэдэд талархал илэрхийлье. Ард түмнийхээ итгэлийг хүлээж, төрөө түших эрхэм хариуцлагатай эрхэм гишүүдэд баяр хүргэе. Улс төрийн дөрвөн нам парламентад суудалтай боллоо. МАН үнэмлэхүй олонх болсон нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын эхлүүлсэн ажлыг үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай төрийн бий болгох итгэл гэж үзэж байна. Монголын сайн сайхны төлөөх ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх байхгүй учир Монголоо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эринийг эхлүүлэх үүрэг бидэнд оногдож байна. Тиймээс УИХ яаралтай хуулийн реформ, эдийн засгийн реформ, эдийн засгаа солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, төрөө төвшитгөх сайн засаглалыг бий болгож ёс зүйг сахиж, УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгох, Хянан шалгах дэд хороог яаралтай байгуулах, иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэх зэрэг таван чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ойрын үед ажилдаа орно. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд цаг үед амрах зав байхгүй. Тиймээс хүчээ нэгтгэхийг та бүхнээс хүсч байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 43 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 57 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 5 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18