Ерөнхийлөгч АН-аас сонгогдсон гишүүдийг хүлээн авч уулзлаа

2020-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.

Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 38 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 40 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 52 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 0 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 18 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 18 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18