Х.Баттулга: УИХ гэмт хэрэгтнүүдийн толгой хорогддог газар битгий байгаасай

2020-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.Намуунцэцэг

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд оролцож, 48 дугаар сургууль дээр байрлах Сонгуулийн штабт саналаа  өглөө. Тэрээр ‘’Монгол Улсад  найм дахь удаагийн парламентын сонгууль болж байна. 1990 оноос хойш  Ардчилсан орон болсноо дэлхий дахинд зарлаад 30 гаруй жил боллоо.   Энэ хугацаанд алдаж онож, олон замыг туулсан. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн минь идэвхитэй оролцоорой.Дан ялангуяа залуучууд маань  идэвхитэй оролцож саналаа өгөөрэй гэж хүсье. Надад ирсэн мэдээллээр 17.00  цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц 40 гаруй хувьтай явагдаж байна. Улаанбаатар хотод нилээн идэвхитэй 50 гаруй хувьтай байна гэсэн.  22.00 цагт санал авах хугацаа хаагдана. Залуучууд минь та бүхний санал улс оронд чухал шүү. Бид бараа худалдаж авах, дан ялангуяа өөртөө хүнсний барааг авахдаа хугацаа, гарал үүслийг нь сайн харж авдаг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Энэ 76 гишүүнийг бараа худалдаж авдгаасаа маш их цензуртэйгээр сонгоорой гэж хүсье. Санал худалдаж авах асуудлууд нилээн олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг. УИХ-д уул уурхайн ажил эрхэлдэг маш олон  хүн орж ирдэг. Эдгээр хүмүүс их мөнгөөр санал худалдаж авдаг. Гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д орж толгой хорогддог. Ийм нөхцөл байдал сүүлийн сонгуулиар их ажиглагдаж байна.  Цар тахлаас болоод дэлхий даяар эдийн засаг ямар байгааг мэдэх байх. Монгол орон эдийн засгийн хувьд төрөлжөөгүй. Хэдхэн төрлийн экспорт дээр суурилдаг. Шинээр гарах Засгийн газартай маш шуурхай эдийн засгийг босгох, ард иргэдийг ядуурлаас гаргах тал дээр онцгой анхаарч, шуурхайлан ажиллана. Иргэдийнхээ сонгуулийн ирцийг харж байгаад залуучуудыг уриалах зорилготой оройн цагаар саналаа өглөө’’ гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 38 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18