З.Баянсэлэнгэ: Санал тоолох хар машинд эргэлзэж байна

2020-06-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАМУУНЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн асан  З.Баянсэлэнгэ сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Өнөөдөр Монгол төрөө эмхлэх, шинээр Засгийн газраа байгуулах том үйл хэрэгт хүн бүх биечлэн оролцоосой. Маш олон иргэд дээлээ өмсөөд санлаа өгч байгаад үнэхээр бахархмаар сайхан байна.  Гэвч тэдний маань санал шударгаар тоологдоно гэдэгт эргэлзэж байна. Өчигдөр орой би мэдээлэл авсан. Сонгууль өгөхөд ганц эргэлзээтэй байдаг зүйл нь хар машин гэж иргэд ярьдаг. Өөрөөр хэлбэл, нам эвслийн ажиглагч нарын анхаарлыг хар машин дээр төвлөрүүлээд хүнийхээ үйлдлийг хянаж чаддаггүй юм байна. Хар машины дэргэд зогсож байгаа тайлбарлагч, Төрийн албан хаагч маань сонгуулийн хуулиараа дөрвөн метрээс дотогш орж болдоггүй. Гэтэл өнөөдөр зай талбайгаасаа болдог уу эвсэл зохион байгуулалтаасаа болдог уу тэр тайлбарлагч маань шууд саналын хар хайрцагны  дэргэд зогсоод иргэдийн саналыг ажиглаж байдаг. Тэгээд хэсгийн хорооныхоо даргад мэдээллээ өгдөг. Иргэдийн санал аль намд давуу байдал үүсгэж байна гэдгийг харж байгаад дарга нартаа мэдээлэл өгдөг. Энэ тайлбарлагч хийж байгаа төрийн албан хаагчид бүгд МАН-ынх.  Бусад албан хаагч нар ч тэднээс хараат ажиллаж чаддаггүй. Ажилгүй болно гэж айдаг. Тэгээд за одоо МАН ялагдах гээд ирж байна шүү гэдэг мэдээллийг хэсгийн даргадаа өгдөг. Нөгөө санал нь эвгүйтээд ирэхээр иргэдэд мөнгө тарааж эхэлдэг. Одоо Сонгинохайрхан дүүрэгт нэг хүний санал 50 мянган төгрөг болчихсон байна. Тэгээд аль жилийн өмнө энэ өгөх сүлжээгээ бэлддэг. Тэгээд эдгээр хүмүүсээ 17.00  цагаас эхэлж оруулдаг. Сонгууль дуусахаас өмнөхөн нэг дор маш их хүмүүсийг оруулдаг. Тэр тэнцүү явж байгаа санал дээр нэмдэг, ялагдаж байгаа санал дээр нэмж саналыг их болгодог.  Нэг хэсгийн хороон дээр дөрвөөс дээш машин явуулахгүй гэж хуульчилсан байхад МАН-ын 50 машин байна. Иргэд маань дээлээ өмсөөд шударга сонгууль болно гэж итгэж байхад ийм зүйл болж байгаад нь харамсаж байна. Алслагдсан Сонгинохайрхан дүүрэгт ийм байгаа тул Баянзүрх дүүрэгт ч мөн ялгаагүй байгаа байх . 15.00 цаг хүртэл цэвэр ,шударга иргэд саналаа өгдөг. 17.00-н цагаас хойшоо саналаа өгөх нь тэгээд хэцүү болж байгаа. Мөн хурууны хээгээр санал өгч болохгүй байна гэдэг чинь үнэхээр аюултай нөхцөл байдал. Иргэний үнэмлэхийг хэн ч олон хуулбарлаад олон саналд өгөх боломжтой. Одоо бид саналаа шударга өгөхгүй бол дахиад дөрвөн жилийн дараа яг л энэ байдлаараа байна. Хариуцлагатай байцгаая” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 41 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 43 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 55 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 1 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 3 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 21 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 21 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18