"Нурсултан-Улаанбаатар" чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүнд коронавирус илэрчээ

2020-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас өнөөдөр /06.23/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүн шинжилгээ хийхэд, үүнээс 424-т нь коронавирус илрээгүй. Харин хоёр шинжилгээнд коронавирус илэрлээ. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ.   Мөн өнөөдөр ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн таван оюутан 40 хоног эмчлэгдээд эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 215 болж, эдгэрсэн иргэдийн тоо 158 болсон. Эмчилгээнд 57 хүн байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл 51 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна " гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Коронавирус-Дэлхийд

216 улс оронд бүртгэгдэж, 9 сая 186 мянган хүн халдвар авч, 3.7 сая хүн эмчлэгдэж байна.

Коронавирус-ОХУ-д

ОХУ-д 7600 хүн шинээр халдвар авч, 95 хүн нас барлаа. Буриад, Тува, Чита хотод 40-150 хүн шинээр халдвар авлаа. 

Судалгаа: АНУ-ын нийт хүн амын 90 хувь нь коронавирусийн халдвар авах магадлалтай гэжээ. Иргэдээс гадуур болон автобусанд хүмүүс амны хаалтгүй явж байгааг анхааруулж, ЭМЯ-д гомдол гаргасан.

ДЭМБ-ын анхааруулга

АНУ өмнөд Ази болон бусад өндөр хөгжилтэй орнуудад тархалт өндөр хэвээр байна. Ялангуяа АНУ-д халдвар залуучуудын дунд голомтлон тархаж байгааг онцгой анхаарах ёстойг ДЭМБ-аас анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 36 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 37 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 49 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 56 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 57 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 16 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 16 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18