А.Нямдолжин: В.Путин бүх насаараа ОХУ-ыг удирдаж мэднэ

2020-06-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.НОМИН

 

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, судлаач А.Нямдолжинтой ярилцлаа.

 

-ОХУ коронавирусын тархалтаар АНУ, Бразилийн дараа орж байна.   Гэтэл Ялалтын баярыг энэ сарын 24-нд тэмдэглэх шийдвэр гараад байна.  Энэ үйл явдлыг та юу гэж  харж байна вэ ?

-Орос орон Ялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг.

Энэ жил цар тахалтай холбоотойгоор Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж,  зургадугаар сарын 24-нд тэмдэглэхээр боллоо.  Коронавирусын тархалт ОХУ-д өнөөдөр ч өндөр байна. Цар тахлын хэмжээ буурахгүй, нас барсан хүний тоо ч нэмэгдэж байна.  Гэвэл яагаад Ялалтын баяраа тэмдэглэх болов.  Миний бодлоор Ялалтын баяр бол оросын ард түмний маш чухал баяр. ОХУ бол дэлхийн хэмжээний том гүрэн юм. Энэ ч утгаараа улсынхаа эв нэгдлийг бэхжүүлэх, зэр зэвсэг техник хэрэгслээ үзүүлж олон улсад  харуулах ийм нэг талбар нь Ялалтын баяр юм. ОХУ 2014 онд Кремлийг булааж авсан.  Үүнээс үүдэн барууны орнуудын хоригт ороод байна. Өнөөдөр ч АНУ болон барууны орнуудын эдийн засагт үзүүлж буй хориг арга хэмжээ тавигдаагүй үргэлжилсээр л байна.  Тэгэхээр энэ цаг ОХУ олон улсад  өөрийн байр суурийг бэхжүүлэх, нөгөө талаас В.Путин дотоод унаад буй рейтингээ дээшлүүлэх нь Ялалтын баярын том агуулга юм. Оросын ард түмэнд дайнд оролцож явсан хүн, дурсамж  айл болгонд  байдаг болохоор яах аргагүй энэ баяр маш ойр тусдаг.

-Нөгөө талаар ОХУ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа.  Үнэхээр цаг үеийн шаардлага байв уу.  Аль эсвэл...?

-Үндсэн хуулийн өөрч­лөл­тийг дөрөвдүгээр сарын 22-нд хийнэ гэж товлосон ч цар тахлын улмаас хойшлогдоод байна.  Санал асуулгаа  долдугаар сарын 1-нд явуулахаар  бэлтгэжээ.  Ерөнхийлөгч холбооны хуралд жил болгон  илгээлт тавьдаг. Энэ жилийн хувьд тэр илгээлтээ маш яаралтай хийсэн.  Илгээлтийн гол агуулга нь  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, өөрийн Засгийн газраа тараах бай­сан.  Энэ мэтчилэн Үндсэн хуулийн өөрчлөлтөд маш олон зүйл багтсан байна.

-Нэг чухал асуудал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зааж байгаа юм байна.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ.  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа буюу түүнийг сонгох тоог тэглэж байгаа. Үндсэндээ энэ нь 1993 оны шинэ Үндсэн хууль, 2008 оны нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн  хугацаа дөрвөн жил байсныг зургаа болгож өөрчилсөн.  Харин одоогийн өөрчлөлт батлагдвал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусахгүй.  Дахин зургаан жилээр хоёр удаа сонгогдох боломжтой болно.  Тэгэхээр В.Путин бүх насаараа ОХУ-ын төр засгийг удирдах нөхцөл байдал үүсч байна. 

-Цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна.  ОХУ-ын тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-ОХУ-ын эдийн засаг ч хямрах нь тодорхой байна.   Нефтийн үнийн уналт, хямралтай цаг үеийг хэрхэн даван туулах, цаашид улсын эдийн засгийг хэрхэн чиглүүлэх зэрэг ярвигтай асуудал олон байна. Ялангуяа залуучууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дургүй байна. В.Путиныг 2024 онд суудлаасаа буухад өөр Ерөнхийлөгчийг харах сонирхолтой байна.  Хамгийн сүүлд “Левода” судалгааны төвөөс судалгаа явуулсан.  Үр дүнд иргэдийн 48 хувь нь нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна, үлдсэн нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.   Энэ өөрчлөлтөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амжиргааны түвшнөөс доогуур байж болохгүй,  сайдуудаас парламентад оруулсан нэрийг Ерөнхийлөгч цуцлахгүй гэх зэрэг анхаарал татсан онцгой өөрчлөлт бий.

-Монгол Улс, ОХУ хоёрын хооронд дипломат харилцаа өндөр түвшинд байсаар ирсэн.  Цаашдын хөгжил дэвшлийг юу гэж харж байна вэ?

-Манай хоёр орны хоорондын харилцаа өсөн дээшилсээр байгаа. 2021 онд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болно. 2019 оны есдүгээр сарын  3-нд В.Путин Монгол улсад айлчилсан. Тэр айлчлалын үеэр манай хоёр орны стратегийн харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болж өргөжсөн. Энэ өргөжсөн харилцааны давуу тал нь худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг соёл боловсролын салбар болон хамгийн гол нь төмөр замын шинэчлэл гээд олон салбарт дэвшлийг авчирч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ сэтгүүлч монгол хэлний БҮХ НАСААРАА гэдэг үгийг утгыг мэддэггүй ажээ, хөөрхий дөө
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 45 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17