Д.Гэрэл
УИХ-ын гишүүн, “босоо” хэмээх хочтой С.Ганбаатар гишүүн багадаа хэд, хэдэн хочтой байсан гэнэ шүү. Нэг нь “Трико” хэмээх хоч. Энэ нэрийг авсан болсон шалтгаан нь түүнд ээж нь даарах вий гээд өмдний дотуур нь охидуудын өмсдөг тод өнгийн трико өмсгөчихөж. Гэтэл тэр өдөр ангид нь эрүүл мэндийн үзлэг ирж таараад ангийнхан нь түүнийг шоолж хоч өгчихөж. Харин хоёр дахь хоч нь “Шавраар” гэнэ. Сурагч байхдаа байнга хэлхгэр өмд өмсдөг байснаас ийм нэр зүүжээ.