Зайн оношлогоо эмчилгээний Borderless.clinic төхөөрөмжийг ашиглаж эхэллээ

2020-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.МӨНГӨНСОР

“УБ Сонгдо” эмнэлэг үүлэн технологид суурилсан Borderless.clinic системээр дамжуулан иргэдийг хаанаас ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг нээж байна. Тус эмнэлэг “BHG” компанитай хамтран Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, арга барилыг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Энэ системээр дамжуулан эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүй, архаг өвчний менежмент, хавдар өвчинд тусламж үйлчилгээ авах боломжтой юм.  Энэ нь дэлхийн шилдэг эмч, мэргэжилтнүүдийн бэлтгэсэн 20 мянга гаруй хуудас контентийг багтаасан ба эмч өвчтөний хооронд орчуулга хийх,  төлбөрийн блокчейн сонголт, нүүр таних чадвартай технологиор тоноглогдсон байна. Өнөөгийн зах зээл дээр байгаа алсын эмчилгээ, оношлогооны төхөөрөмж жижиг дэлгэцээр харьцдаг эмч, мэргэжилтнүүдийн сонирхлыг татдаггүй сул талтай байдаг бол Borderless.clinic нь үүнийг өөрчилж, шинэчлэх зорилготойгоор ажиллаж байгаа юм. 
“BHG” компанийг үүсгэн байгуулагч Вэй Сианг Ю эмч “Энэ систем  эмнэлгийн ажилчид, эмч нарт оношлогоо эмчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх, мэдээлэл контент бэлдэх, ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүд болж өөрийн брэндийг бий болгох боломжийг олгож байна” гэв. Монгол эмч, мэргэжилтнүүд Сингапур, Тайланд, Хятад, Европ, Хонгконг, АНУ, Канад, Австрали гэсэн олон улын анагаах ухааны олон салбарын мэргэжилтнүүдтэй хэлний бэрхшээлгүйгээр хамтран ажиллаж, коронавирусын эсрэг хамтдаа тэмцэх боломжтой болж байна. Тус  программ гар утас, таблет, компьютер мөн телевизорын дэлгэцээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. “УБ Сонгдо” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зургаа, долдугаар сард Borderless.clinic платформ дээр сургалт явуулах бөгөөд III улиралд эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 46 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 47 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 0 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 6 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 8 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 26 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 26 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18