“Remdesivir” тарилгыг коронавирусаар өвчилсөн хүүхдүүдэд туршихаар болжээ

2020-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд туршигдаж буй эмнэл зүйн туршилтын талаарх зарим мэдээллийг танилцуулав. Тэрээр "ДЭМБ-аас Эв нэгдлийн төлөөх эмнэл зүйн туршилт судалгаанаас Hydroxychloroquine, Chloroquine зэрэг Хумхаа өвчний эмчилгээний эмүүд эмүүдийг хасаж байгаа тухайгаа мэдээллээ. Энэ шийдвэр нь ДЭМБ-ын судалгааны дүн болон Их Британи улсын Оксфордын их сургуулийн судлаачдын хийсэн хөндлөнгийн судалгааны үр дүнд гарсан гэж мэдэгдсэн байна" гэв. Үргэлжлүүлэн "Түүнчлэн АНУ-ын Gilead Sciences компани “Remdesivir” тарилгыг COVID-19 халдвар авсан хүүхдүүдэд турших туршилтыг эхлүүлэх байгаа талаараа зарлажээ. Туршилт судалгаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа биеийн байдал нь дунд болон хүнд гэж үнэлэгдсэн 50 хүүхдийг хамруулах аж. Туршилтыг АНУ болон Европын 30 эмнэлгийг түшиглэн эхлүүлэх юм байна. Gilead Sciences компаниас “Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн дунд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж тэмдэг ажиглагдаж байгааг үндэслэн “Remdesivir” тарилгыг хэрэглэхэд үүнд үр дүнтэй байх эсэх болоод аюулгүй байдлыг судлах шаардлага бий болсон учир туршилтыг эхлүүлсэн" хэмээн мэдэгдсэн" гэдгийг хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 38 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18