Онцлох сурвалжлага: Галын дараах Их дэлгүүр

2020-06-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г.Пүрэвгочоо

Их дэлгүүрт гарсан түйрийн хар утаа дээш олгойдон хотын төв хэсгийг энэ сарын 7-ны өдөр бүрхсэн юм. Галын аюулын улаан дохиотой уралдан дэлгүүрээс гарсан үйлчлүүлэгчид, худалдагч нарын царайд айж балмагдсан, сандарсан, харууссан дүр зураг тодорч байв.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Номин Холдинг” ХХК-ийн эзэмшлийн УИД-т гарсан энэхүү түймрийг нийслэлийн онцгой байдлын хэлтсийн аврах долоон ангийн 230 гаруй албан хаагч, цагдаагийн байгуулагын 138 албан хаагч объектыг бүрэн хамгаалалтад авч галыг оройн 21.00 цагийн орчимд бүрэн унтраасан юм. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор хариуцагч албаны хүмүүс өөрсдийн дүгнэлт мэдэгдлийг хийсэн юм.

Объектын гал түймрийн шалтгааныг авч үзэхэд ихэвчлэн пийшин, зуух, яндангийн цонолтоос, ил задгай гал, асгасан үнс нурмаас, лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас, цахилгааны утасны гэмтлээс үүдэлтэй гал түймрийн дуудлага дийлэнх хувийг эзэлдэг. УИД-т гарсан галын үед усны хүрэлцээ сайн байсан ч Улсын хэмжээнд гал унтраах зориулалттай нисдэг тэрэг байхгүй. Хүчилтөрөгчийг тусгаарлаж гал унтраах хөөсийг битүү орчинд буюу шатамхай бодисыг унтраах зорилгоор ашигладаг. Сүүлийн үед ашиглагдаж байгаа гал унтраах автомашинууд ус хангамжийн тасалдал, хүлээлт үүсгээгүй, нөөц боломжоо дайчлан ажилласан талаар НОБГ-ын хэлтсийн дарга Д.Мөнхсайхан мэдэгдэж байсан юм.

Мөн гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулж ажилсны үр дүнд таван давхар хүртэл үзлэг, шалгалтыг хийж дуусгасан бөгөөд удахгүй зургаан давхрын хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн зохион байгуулна хэмээн Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Амартүвшин танилцуулж байсан. ОБЕГ-аас урьдчилсан байдлаар дээвэрт засвар хийж байсан ажилтнуудын нэг хар цаас халаах явцад дулаалга хөөсөнцөрт хүрснээр гал гарсан байж болзошгүй хэмээн үзсэн байна. “Гэхдээ энэ бол эцсийн дүгнэлт биш бөгөөд шинжээчийн дүгнэлт эцэслэн гараагүй байна. Одоогоор Улсын Их дэлгүүрт угаарын хий бүрэн арилаагүй, галыг унтраах явцад үүссэн их хэмжээний ус хэвээр байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон гарч, энэхүү объектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм. Одоогоор галын объектод цагдаагийн байгууллагаас 20 мөрдөгч, прокурор, мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч, “Номин холдинг” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг харилцагч, түрээслэгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн хийж байгаагаа илэрхийлсэн юм.

Гэхдээ УИД-т гарсан гал түймрийн хэрэг өөр бусдад ч муугаар нөлөөлсөөр байгаа юм. Учир нь УИД-ийн баруун хойд талд байрлах “Алтай центр” худалдааны төвийн борлуулалт, ашиг орлогод эрс сөргөөр нөлөөлж буй талаар тус дэлгүүрт хувиараа бизнес эрхлэгч, худалдагч А.Уянга ярьсан юм. Тухайлбал, УИД-ийн урд зогсоол мөн баруун талын машины зогсоолуудыг хааснаар иргэдийн үйлчлүүлэлт эрс багассан аж. Мөн хэрэг гарсны маргаашийн байдлаар УИД-ийн хувьцааны ханш 12.8 хувиар буурсан байна. УИД-т засвар шинэчлэл хийхтэй холбоотойгоор өнөөдрөөс түймэрт өртөлгүй үлдсэн бараа бүтээгдэхүүнүүдийг зөөх ажлыг эхлээд байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 30 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 31 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 43 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 50 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 51 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 10 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 10 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18