Б.Гантүшиг: Усанд сэлэлтийн спорт биеийн дархлааг дэмждэг

2020-06-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.НОМИН

“Баянзүрх усан спорт төв”-ийн багш дасгалжуулагч Б.Гантүшигтэй ярилцлаа.

-Та усан спортоор олон жил хичээллэж, өөрийн мэдлэг чадвараа бусдад зааж сургаж байна. Ер нь усан спортын  ач холбогдол нь юу юм бэ?

- Усан дотор биеийн булчингууд зэрэг ажилладаг учраас  хүний бие жигд хөгжинө.  Мөн биеийн хэлбэр галбирыг засахаас гадна эрүүл мэндэд  маш их ач холбогдолтой.  Зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг жигд тараана.  Цусны эргэлт  ч нэмэгддэг. Мөн усанд сэлснээр нурууны үенүүдийн ачааллыг багасгаж өгдөг гээд хүний биеийн хөгжил, эрүүл мэнд талаасаа ч өндөр ач холбогдолтой спортын төрөл юм.

-Хэдэн насныхан хичээллэхэд илүү тохиромжтой вэ. Ер нь танай бассейнд ямар хүмүүс хамрагдаж байна?

-Усанд сэлэлтэд насны хязгаар байхгүй. Гэхдээ мэдээж багаасаа сурсан нь илүү ашигтай.   Амжилт гаргах магадлал өндөр. Нас нь бага байх тусам  сурахдаа хурдан. Нас тогтсон хүмүүс харьцангуй удаан сурна, гэхдээ идэвхтэй явахад асуудалгүй сэлж чаддаг. Манай бассейнд 8-12 насны хүүхдүүд их явдаг. Одоо хөл хорио тогтоосон учраас арван хоёроос доош насныхан явах боломжгүй байгаа.

-Хүмүүс ядаргаа тайлагддаг гэж ярьдаг.  Энэ үнэн үү?

-Бие амарч, маш хөнгөн болдог. Стресс маш сайн тайлагддаг. Хүн сэлж байхдаа зөвхөн амьсгаагаа хуваарилах, хөл гарын хөдөлгөөн зэрэгт анхаарлаа хандуулдаг.  Тиймээс өөр зүйл бодох сөхөө байдаггүй. Анхаарлаа төвлөрүүлэхдээ хөдөлгөөндөө аль болох айхгүй байх хэрэгтэй. Уснаас айхгүй байж хурдан сэлж сурна. Өөрийнхөө хийж байгаа хөдөлгөөнөө зөв бурууг бодож сэлвэл хурдан сурахад дөхөм болно.

-Анхлан суралцагчид айдсаа яаж даван туулах вэ. Уснаас айдаг хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ?

-Тийм.  Усанд хөл алдаж байсан хүмүүс сэлж сурахдаа эхлээд гүехэн бассейнд сэлж сурвал зүгээр. Сэлж сурсныхаа дараа том бассейнд сэлэх хэрэгтэй.

-Нэг цаг сэлэхэд хүний бие хэдэн калори зарцуулдаг вэ. Турахыг хүсч байгаа хүмүүс хэр үр дүнгээ өгөх үү?

-Усан сэлэлт хамгийн их калори шатаадаг арван спортын нэг. Цагт дунджаар 800-900 калори шатаах боломжтой гэж үздэг. Бас сэлэлтийн төрлүүдээс шалтгаалаад янз янз байдаг. Маш идэвхитэй сэлдэг циллют арилах боломжтой.

-Сэлэлтийн төрлүүдийг ямар дарааллаар нь сурах хэрэгтэй вэ. Энэ талаар зөвлөхгүй юу?

-Нас наснаасаа хамаараад сурах хугацаа өөр л дөө. Сэлэлтийн дараалал бол өврөөр даллах сэлэлт, араар даллах сэлэлт, мэлхий сэлэлт, дельфин сэлэлт гэж сурвал хурдан сурах магадлал өндөр.

-Хөл хорионы үед дархлаагаа дэмжихийн тулд усанд сэлэлт ач холбогдолтой байдаг болов уу?

-Хүний биеийн хэмд таарсан усанд сэлдэг учраас дархлааг дэмждэг.  Өвөл ханиад томуунаас сэргийлдэг, хүний биеийг чийрэг болгож өгдгөөрөө онцлог спорт юм.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 30 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 31 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 43 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 50 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 51 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 10 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 10 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18