Украины цэргүүд Славянск хотод хяналтаа тогтоов

2014-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Украины цэргийн хүчнийхэн Славянск, Луганск, Краматорск хотуудыг салан тусгаарлагчдаас чөлөөлөх тусгай ажиллагаа явуулав. Ялангуяа Славянск хотыг Украины үндэсний гвардийн цэргүүд дайрах үеэр тэнд ширүүн тулалдаан болсон байна. Буудалцааны үеэр Украины армийн хоёр нисдэг тэргийг Оросын талыг дэмжигч салан тусгаарлагчид буудан унагажээ.

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков өөрийнхөө Facebook хуудсандаа “Салан тусгаарлагчид үндэсний гвардийн цэргүүдэд хүчтэй эсэргүүцэл үзүүлэв. Тэд гранатомет болон хөдөлгөөнт зенитээс буудсан. Амь үрэгдсэн, шархадсан хүмүүс нэлээд бий” гэж бичжээ.  Украины Батлан хамгаалах яамны мэдээлснээр байлдааны ажиллагаанд оролцож байсан нэг “Ми-24” буудуулж унасны дараа дэлбэрсэн бөгөөд, жолооч нь туслахтайгаа амь үрэгдэж бусад багийнхан нь шархадсан байна. Харин нөгөө нисдэг тэрэг болох “Ми-8” нь эмнэлгийн тусламж үзүүлэхээр шархтан авч явсан бөгөөд ослын буулт хийж доторх хүмүүс нь бүгд эсэн мэнд үлджээ.

Украины Үндэсний гвардийн командлагч Степан Полторак уржигдар орой Славянск хотыг Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдаас бүрэн чөлөөлсөн гэж мэдэгджээ. Украины талаас хоёр хүн амь үрэгдэж, нэлээд хэдэн хүн шархадсан байна. Харин салан тусгаарлагчдын мэдээлснээр тэдний талаас нэг хүн амиа алдаж, нэг нь шархаджээ. Славянск хот руу орох бүх замыг Украины цэргийнхэн хааж, хотыг бүхлээр нь бүсэлсэн байна.

Дөрөвдүгээр сарын 25-нд салан тусгаарлагчдад барьцаалагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын долоон ажиглагч болон тэднийг дагаж явсан Украины иргэдийг энэ сарын 3-нд сулласан байна. Барьцаалагдсан хүмүүсийг суллахад зуучилсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Владимир Лукин “Миний жагсаалтад байгаа 12 хүнийг бүгдийг нь суллалаа” хэмээн мэдэгдэв. Долоон ажиглагчийг суллагдсан даруйд нь Берлинд хүргэсэн байна. Дөрөвдүгээр сарын 25-нд Славянск хотын ойролцоо явж байсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын долоон цэргийн ажиглагч болон Украины таван офицерийг салан тусгаарлагчид “тагнуулчид” хэмээн баривчилж барьцаалаад байсан билээ. Барууны орнууд уг асуудалд оролцож, олон улсын ажиглагчдыг суллах ажиллагаанд туслахыг ОХУ-ын талаас хүссэн аж.

Украины цэргийн хүчнийхэн өнгөрсөн баасан, бямба гаригуудад Славянск хотод хяналтаа тогтоосны хажуугаар салан тусгаарлагчдад эзлэгдээд байсан Краматорск, Луганск хотуудад ч тусгай ажил­лагаа явуулжээ. Тавдугаар сарын 3-нд Краматорск хотын онгоцны буудал, телевизийн байр, цагдаагийн байрыг хяналтад авсан байна. Түүнчлэн хотын ойролцоо салан тусгаарлагчдын босгосон хамгаалалтын хаалтуудыг ч эзлэн авчээ.

Өнгөрсөн сарын 29-нд Луганск хотын прокурорын газрыг Оросын талыг баримтлагчид эзлэн авсан билээ. Украины эрх баригчид салан тусгаарлагчидтай хэлэлцээ явуулсны үр дүнд тэд прокурорын газрыг орхин явсан байна. Украины дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр прокурорын газрыг чөлөөлөх үеэр ямар нэгэн эрсдэл гараагүй гэнэ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 1 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 24 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 32 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 42 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 33 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 цаг 51 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 17 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 17 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин