М.ХҮСЛЭН
НҮБ-аас 1993 онд тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн чөлөөт хэвлэлийн өдөр болгон зарласан. Олон улсын байгууллагын мэдээгээр өнгөрсөн онд дэлхий даяар 71 сэтгүүлч амиа алдаж, 826 сэтгүүлч баривчлагдсан байна. Мөн 2000 гаруй сэтгүүлч заналхийлэлд өртжээ.
2014 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг Финланд улс тэргүүлсэн байна. Ингэснээр Финланд дөрөв дэх жилдээ дараалан хэвлэлийн эрх чөлөөтэй орноор тодорчээ. Хоёр, гуравт Нидерланд, Норвеги бичигдэв. Тэгвэл жагсаалтын хамгийн сүүлд Туркменистан, Хойд Солонгос, Эритрей улс оржээ. Эдгээр орнуудад чөлөөтэй мэдээлэл зарчмын хувьд байхгүй гэнэ. Хэвлэлийн эрх чөлөөний индексэд 180 орон хамрагдсанаас АНУ 46-д, Гаити 47-д, Их Британи 33-т, ОХУ 148-д, Куба 170-д, БНХАУ 175-д тус тус бичигджээ.