Б.Нарантуяа: Дэлхий манай тамирчдыг үнэлдэг болсон байна

2020-06-02
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн буландаа Монгол Улсын пүүл, снукер бильярдын  эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний 18 удаагийн аварга, ОУХМ, “Эфес” клубын тамирчин Б.Нарантуяаг урьсан юм.

 

-Ямар нэг зүйлд эхлэл, гараа гэж байдаг. Анх хэзээнээс бильярд тоглож эхлэв?

-Бильярдыг аавын найзуудыг тоглоход нь хараад ийм спорт байдаг юм байна гэж мэдэж авсан. 12 настайдаа анх тоглож үзсэнээс хойш 10 гаруй жил тоглож байна.

Намайг хүүхэд байхад манайх 100 айлд амьдардаг байсан юм. Тэр үед өөртөө тохирсон бизнес хийдэг хүүхэд байсан учраас 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдээр орж гарч явж байгаад бильярд тоглуулдаг газар санамсаргүй орж үзсэн юм. Дараа нь нөгөө газартаа очиж тоглох дуртай болсноор спорт болгон хичээллэж эхэлсэн.

-12 настай охиныг бильярд сонирхон тоглож эхлэхэд гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Ер нь хэцүү л дээ. Тэр үед чинь хүмүүс бильярдыг зах дээр, гудамжинд тавьсан хэдэн ширээн дээр залуучууд тоглодог байсан учраас гудамжны тоглоом гэж ойлгодог байсан юм шиг байгаа юм. Харин миний хувьд  бильярд тоглож яваад хэдэн жилийн дараа сайжирч ирээд  спорт маягаар нь хөгжүүлэх зорилгоор тэмцээн болдогийг олж мэдсэн. Ингэснээр тэмцээнд орж эхэлсэн. Харин намайг бильярд тоглодог гэж мэддэг болчихсон байсан гэрийнхэндээ хэлэлгүйгээр анхны тэмцээнд оролцож байлаа. 2006 эсвэл 2009 онд олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-нд зохиосон эмэгтэйчүүдийн бильярдын цуврал тэмцээн байсан юм. Тэр тэмцээнээс анх мөнгөн медаль авснаа хэлснээс хойш гэрийнхэн маань намайг дэмжиж ойлгодог болсон доо.  Сайн сурдаг байсан ч сургуульд сурч байхдаа ямар нэг шагнал авч байгаагүй  учраас би ч их баярлаж байсан. Эмэгтэйчүүдийн бильярдын тэмцээн тэр үед жилдээ хоёр удаа гарвал гарна. Одоо бол эмэгтэйчүүдийн бильярдын тэмцээн долоо хоногтоо нэг болно шүү.

-Бильярдын олон улсын тэмцээнд оролцож байсан юм билээ. Хаана болсон тэмцээнд оролцож үзэв?

-Олон улсын тэмцээнд  Монголын бильярдын холбоогоор дамжуулан оролцдог. Жилд болох тэмцээний хуваарь гарчихдаг. Тэр хуваариа харж байгаад л ямар тэмцээнд оролцож болох боломжтойгоо тооцоолчихдог юм. Гэхдээ бидэнд  Европын орнууд руу явах гэдэг жаахан хэцүү л дээ. Учир нь замын болон бусад зардлаа бид өөрсдөө гаргадагтай холбоотой. Тиймээс ихэнхдээ урд хөрш руу явдаг. Ойрхноос гадна замын зардал нь боломжийн болохоор урд хөршид  тэмцээнд нь их очиж оролцдог. Түүнээс гадна олон улсын тэмцээнд тоо заагаагүй бол хамаагүй л дээ. Тоо заасан бол заасан тооны хүнийг нь тэмцээний оноо чансааг харахаас гадна боломжтой хүмүүсийг нь явуулна. Ихэвчлэн улсын нэрийг гаргах учраас чансааг нь харж явуулдаг.

-Бильярдаар ямар орны тамирчид тэргүүлдэг вэ?

-Бильярдын спортоор сайн тамирчидтай  орон гэвэл нийгмийн хөгжил дэвшлээрээ түрүүлж яваа манай жүдо бөх шиг хөгжүүлчихсэн БНХАУ байна. Бид тэдэнтэй энэ зэрэгцэх гэж их хичээгээд байгаа ч болж өгөхгүй байгаа зүйл бас бий. Бусад орны хувьд снукер, пүүл бильярдын төрөлд Их Британи, АНУ, Тайвань гээд бүх орон сайн. Харин манай орны хувьд одоо яг гоё хөгжөөд гадаадын тамирчид тодорхой хэмжээгээр манай бильярдын тамирчдыг таньж мэддэг болчихсон. Зарим нь монголчууд сайн гэж ярьдаг болсон байна. Анх удаа олон улсын тэмцээнд очиж байхад бусад орны тамирчдыг таньдаггүй байсан үе бий. Харин одоо бол тодорхой хэмжээгээр олон улсын тэмцээнд оролцоод үзчихсэн учраас оролцож байгаа тамирчдыг гадарлана. Энэ тамирчинтай таарна гэдгээ барагцаална. Сайн тамирчинтай таарчихвал хожчих юмсан гэж мэрийнэ шүү дээ. Тоглох хувилбараа бас бодож боловсруулна гээд их юм бий.

-Манай оронд яг гоё хөгжиж байна гэж хэллээ.  Тодруулбал?

-Хүмүүс бильярдыг тэмцээнд ороод тэр хэдэн бөмбөгийг оруулаад байвал  чухал, хожчих юм шиг бодоод байдаг. Тийм биш. Их мэдрэмж, сэтгэл зүй шаардана. Тэр үеийн сэтгэл зүйн байдал, зүрхний ачаалал гээд нөлөөлөх зүйл олон байна. Сэтгэл зүй асуудалтай байвал тоглолт ер гарч өгдөггүй үе ч бий. Түүнээс гадна нойр, хоолоо зөв зохицуулах, унтаж амрах хэрэгтэй. Хоол их идчихвэл цатгалдаад толгой ажиллахгүй байх үе бас байна. Хөгжлийн хувьд юм их хөгжчихөж. Фэйсбүүкээр гэхэд бильярдны тоглолт, үзүүлбэр гарч ирдэг болсныг хүмүүс их үзэж байна. Манайд  ширээ, цаг аваад тоглож байгаа хүмүүсийг харахаар  бильярдыг тоглож маазраад, оруулахаа л боддог нь анзаарагддаг. Харин гадаадын тамирчид шатар тоглож байгаа юм шиг бодож тоглодог. Дараа нь юу, аль бөмбөгийг цохих уу, юуг оруулбал яаж барих уу гэх мэтээр бодож тоглодог болохоор манай монголчууд бас тоглож  мэддэг болчихсон байна.

-Бильярдаар хичээллэх хүнд хэрхэн нөлөөлөх үү?

-Хүн нэг газраас алхах боллоо гэхэд залхуураад нийтийн унаанд сууж болно. Харин бильярд тоглоод эхлэхээр  яг хэдэн км алхсан, жин хассанаа мэддэггүй. Түүнээс гадна босч суун цохиод байхаар бас дасгал болж өгнө. 10 гаруй цаг тоглохоор хөлийн булчин чангараад, олон цагаар дасгал хийсэнтэй тэнцдэг. Монголд зохиогдож байгаа тэмцээнд 10 гаруй цаг тоглох удаа бий. Гадаад оронд цагийн нь хуваарилдаг өгчихдөг. Гэхдээ хамгийн багадаа дундаж тоглолтыг гурван цаг тоглохоор зохицуулна. Нууцаар биеэ хөгжүүлээд яваад байна гэсэн үг. Хүн юм чинь ядралгүй яахав. Бэлтгэлийг бол шаардлагатай бол найман цагаас илүү цагаар хийх ёстой байдаг. Миний хувьд яг найман цагаа бариад бэлтгэл хийж чаддаггүй.Тэмцээнд явна гэж мэдэж байгаа үед эртнээс хийж эхэлдэг. Тэрнээс биш тогтмол бэлтгэл хийгээд байх боломжгүй. Дан ганц бильярд гээд яваад байж болохгүй. Ажиллах хэрэгтэй л дээ.

-Мартагддаггүй тоглолт?

-Хятадад өнгөрсөн жилийн нэгдүгээр сард очоод “Жой” гэж нэрлэдэг ширээн дээр эрэгтэй тамирчидтай тоглодог. Гэхдээ эмэгтэйчүүд араасаа буюу хар бөмбөгний өмнөх бөмбөгийг хасч тоглодог дүрэмтэй. Тэр үед би шалгаруулалтнаас гарах гээд тав, зургаан хүн хожчихоод байсан үе. Нэг хүнийг хожчихвол би үндсэн тэмцээндээ орох гэж байсан үеэр надтай цуг тэр тэмцээнд оролцсон багийн сайн тоглодог ах нарыг хожсон Их Британийн тамирчинтай таарч тоглох боллоо. Тэгээд хоёр цагийн дотор 13 хожлоор хэн илүү хожих ёстой тоглолтод яг цаг дуусахын өмнө би хожоод 10 оноотой болж тэнцсэн юм. Цаг дуусаад, оноо тэнцэж хожил шийдэгдээгүй байсан учраас хар бөмбөгийг хэцүү байрлалд тавиад тав таван удаа цохихоор боллоо. Хэн их цохиж оруулсан нь хожих ёстой нэмэлт тоглолтод би гурван бөмбөг цохин оруулж хожсон нь мартагддаггүй юм.

-Хувцаслалтын хувьд заавал хослол, ботинк өмсөх ёстой байдаг уу?

-Бильярдын дүрмэнд зааснаар эмэгтэй, эрэгтэй байсан ч хар брюкен өмд, цагаан цамц, гадуур нь хар хүрэм, хар ботинк өмсч, эрвээхэй зангиа зүүх ёстой байдаг. Заримдаа  тэмцээнээсээ хамаараад чөлөөт поло цамц өмсч болно. Харин яг том тэмцээнүүдэд ёслолын хувцсаа өмсөх ёстой. Учир нь бильярд тоглож байгаа хүн ёслолын албаны маягийн хувцас  өмссөнөөр цаанаасаа хүнд байдаг хөнгөн хийсгэлэн зан дарагддаг гэж сонсч байсан. Бас хувцаснаасаа хамаараад хүний анхаарлаа хандуулах чадамж нь сайжирдаг юм гэнэ. Англичууд гаргасан хувцас гэдэг.

-Цахим орчинд  олон бөмбөгийг ганц цохилтоор  нэг нүхэнд дараалан цохиж оруулах, хүн давуулж цохиж байгааг харуулсан бичлэг байдаг. Манай бильярдын тамирчид тийм үзүүлбэр хийдэг үү?

-Тийм үзүүлбэрийг тусдаа хүмүүс хийдэг. Бид тоглогч учраас хэрэглэдэг цохиур өөр. Тухайлбал, намайг сайн тоглодог учраас тэр бүх үзүүлбэрийг хийж чадна гэж хүмүүс ойлгоод байдаг. Тийм үзүүлбэр дагнаж үзүүлдэг мэргэжсэн хүмүүс бий. Тэдний хийдэг үзүүлбэрийн ганц хоёрыг нь бид хийж чадна. Тоглолтоос өөр трик шот үзүүлбэр хийхэд хэцүүгээс гадна шоу талдаа зүйл.

-Ямар цохиур хэрэглэдэг вэ?

-Манай тоглогчид бүгд хувийн цохиуртай. Бильярданд хэрэглэдэг юм олон. Гольфи тоглодог хүмүүс олон цохиуртай цүнх үүрээд явдагтай адилхан. Хагалах, үсэргэх, яг тоглолтын үеэр хэрэглэдэг гурван төрлийн цохиур байдаг. Түүнээс гадна цохиурын урд талын үзүүрийг арзайлгаж халтируулахгүйн тулд үзүүрлэдэг зүйл бас бий.Цохиурын үнэ ханшийн хувьд янз бүр байдаг. Бильярдны газар хэрэглэдэг цохиур 150-200 мянга байдаг байх. Тамирчдынх бол өөрт нь эвтэйхэн, өөртөө тохирсон, урт, бүдүүнээсээ хамаараад үнэ нь өөр. Дундаж үнэтэй мод нь 1-4 сая хавьцаа байгаа. Цохиурыг гаднаас захиалж эсвэл гадаадад тэмцээнд оролцож байх үеэр танилцуулгаас нь харж байгаад авдаг. Монголд ч гэсэн цохиур мод зардаг болсон.  Миний хэрэглэдэг байсан пүүлийн цохиур модыг  манай клубын захирал надад бэлэглэж байсан.  Одоо барьж байгаа цохиурыг Хятадаас ивээн тэтгүүлж авсан долоон сая төгрөгний үнэтэй мод. Амжилттай сайн тоглоход цохиур модыг бол тэндээсээ ивээн тэтгүүлээд авчихдаг юм.

-Эмэгтэй бильярдын холбооны ерөнхийлөгч Ш. Батцэцэгтэй уулзсан гэж фэйсбүүктээ бичсэн байсан?

-Тийм. Саяхан он гарахын өмнө манай эмэгтэй бильярдын холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Бид тэмцээн уралдаан зохион байгуулахаар хуваарь гаргалаа. Гэвч коронавирус гараад ярьсан бүх зүйл цуцлагдаж хойшилсон. Түүнээс гадна бильярдыг 2021 онд Францад болох олимпод оруулах гээд үзээд байна. Одоогоор гадаадын холбоо руу хүсэлтээ явуулсан ч хариу шийд нь тодорхойгүй байна. Тийм боломж байгаа эсэхийг холбоодууд л мэдэх байх. Гэхдээ олимпод орох боломжтой спорт.  Учир нь хятадууд бильярдын ширээг цагтай болгосноор олимпод оруулж болох их боломжтой болж байна.

-Өөр орноос нэрийнх нь өмнөөс тоглооч гэсэн хүсэлт тавибал хүлээж авах уу?

-Тийм санал надад тавьж байгаагүй. Гэхдээ тавибал бодолцож үзнэ. Бас үгүй гэж хэлж чадахгүй.  Монголдоо  олон удаа түрүүлчихлээ. Гадаадад гаръя гэсэн ч боломж бололцоо нь байхгүй. Үнэхээр дэмжээд өгнө гэвэл бодож үзэх л байх.  Иргэн нь болоод явж байгаа юм чинь бас улсаа бас бодно шүү дээ.

-Та пүүл, снукер бильярдын төрөлд ес, есөн удаа нийт 18 удаа түрүүлсэн тамирчин. Жил дараалан амжилтаа бататгаж түрүүлэхээр юу бодогддог вэ?

-Би 2017 оны оюутны наадмаас мөнгө, хүрэл медаль авч ОУХМ болсон.  Анх аварга болоод баярлаж байсан.  Сүүлдээ амжилтаа бататгаад явах тусмаа улам хариуцлагатай болж эхэлдэг юм байна. Монголдоо яахав ингээд аварга боллоо.  Олон улсад улсынхаа нэрийг гаргахсан гэж боддог. Учир нь энэ олон тоглож байгаа эмэгтэйчүүд болон гэрийнхэн маань надад итгэж байна. Тэд Монголд аваргаа хийчихлээ. Одоо олон улсад хүчээ үз гэж хэлдэг. Монголын эмэгтэй бильярд тоглогчдоос анх удаа 2017 онд Тайваньд болсон оюутны наадмаас ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль,багийн төрөлд хүрэл медаль авчирч байлаа. Бильярдаараа нэг сайхан амжилт үзүүлчих юмсан гэж боддог.

-Бахархаж, үнэлж явдаг ямар тамирчин байдаг вэ?

-Монголоос бол манай клубын тамирчин н.Дэлгэрдалай ах байна. Тэр ахаас их зүйл сурдаг даа. Тоглож байгаа, биеэ авч явах, сэтгэж байгаа байдал бүхнээс нь суралцдаг. Анх гадаадад тэмцээнд явж үзээгүй байхдаа тэр ахаасаа сурч мэдэж байлаа. Баг болоод тоглоход надад их юм зааж өгдөг, юм сурахад хамгийн ойр байдаг хүн гэж хэлж болно. Харин гадаадын тамирчдаас ур чадварын хувьд Хятадын номер нэг тамирчин Кин мин сен, биеэ авч явах, бильярд тоглож байгаа нь гоё харагддаг Австрийн Жасмин О Шин зүгээр санагддаг. Тамирчин хүн биеэ зөв авч явах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.2  МЯГМАР № 108 (6333)

 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

4 цаг 41 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

4 цаг 41 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

4 цаг 41 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

17 цаг 51 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

19 цаг 16 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

19 цаг 48 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

20 цаг 11 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

21 цаг 26 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

23 цаг 55 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин