116 мянган хүүхэд шүдээ үнэгүй эмчлүүлжээ

2020-05-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

 

Улсын хэмжээнд 2-12 насны хүүхдүүдийн шүдийг улсын төсвөөр үнэгүй эмчилж, эрүүлжүүлэх зорилт бүхий “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил болж байна. Иргэдийн зүгээс хичээл сургууль завсарласан, хөл хорионы дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд хүүхдээ эмнэлгээр дагуулж явахаас зайлсхийж байгаа ч нэн шаардлагатай үед хүүхдийнхээ шүдийг хаана хандаж үзүүлэх вэ.  “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа эсэх талаарх асуултыг уншигчдаас бидэнд ирүүлээд буй юм. Тэгвэл улс орон даяар хэрэгжиж буй хөл хорионы дэглэмийн үед хүүхдийн шүдний эмчилгээ оношлогоонд  ямар нэгэн хориг тавиагүй учир Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ бүхий эмнэлгүүд, сонгон шалгаруулалтад тэнцсэн 119 эмнэлэгт 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үнэгүй үзэж, эмчилж байгаа гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Өнөөдрийн байдлаар, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт нийт 116 мянга гаруй  хүүхэд хамрагдаад байгаа аж. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх нь шүд цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ хийлгэсэн байна. Тиймээс хичээл сургуулийн амралт эхлэх гэж буй энэ өдрүүдэд эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ амны хөндийг эрүүлжүүлэхэд анхаарах хэрэгтэйг эмч нар хэлж байна. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гэрээт эмнэлгүүдийн эмч нарын хэлж буйгаар “Улсын хэмжээнд 18 хүртэлх насны нэг сая хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдийн дунд шүд цоорлын судалгааг явуулахад аймаг, дүүргээсээ хамааран 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийн 6-8 шүд ямар нэгэн асуудалтай байна. Тиймээс энэ хөтөлбөрийн хүрээнд дан ганцхан хүүхэд багачуудын шүдийг оношилж, эмчлээд зогсохгүй амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг бүх насныханд суулгах зорилттой. Шүдний өвчлөл нь чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнүүд, улмаар эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй, мэс засалд хүргэсэн өвчин үүсгэдэг” гэдгийг онцолж байна. 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаатай үргэлжлэх энэ төсөлд улсын төсвөөс нийт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. 2019 он буюу эхний жилд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөж, нэг хүүхдийн эмчилгээг 60 мянган төгрөгөөр тооцож байгаа юм. Эхний ээлжид 2-6, 6-12 хүртэлх насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх, давхар хүүхэд, эцэг эхэд дадал суулгах зөвлөгөөг өгнө.  Эдгээр хүүхдүүдэд нийт 199 эмнэлэг үйлчилнэ. Эдгээрийн 115 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутгийн эмнэлгүүд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.14  ПҮРЭВ № 95 (6320)

 

dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

48 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 50 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 2 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 8 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 10 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 28 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18