Алтан-Овооны бэлд төрсөн, алтан гартай инженер

2020-05-14
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Ин­женер Довдон­доржийг Сүх­баатар айм­гийнхан  андахгүй. Гаднаас нь харахад шавилхан биетэй намхан бор хүн. Ажлын талбарт шаардлага өндөртэй, ихээхэн зарчимч инженер явсан юм. “Социалист хөдөлмөрийн төлөө” уриатай  1970, 1980-аад онд  нийгэм нь  хөдөлмөрийн хүн төвтэй, ажлын талбарт хөлсөө урсгаж, амжилт гаргасан хэн боловч үнэлэгддэг байв. Албан тушаал дэвшүүлэхдээ  амжилт бүтээл, ур чадвар, туршлагыг харахаас биш одоогийнх шиг танил тал, хөрөнгө мөнгөөр хэмждэггүй байж. Ийм цаг үед ХААДС /тухайн үеийн нэрээр/-ийг  төгссөн залуу нутагтаа хуваарилагдан очиж,  хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажлын гараагаа эхэлсэн бол өдгөө гавьяаны амралтаа авсан ч алтан гартай инженер  хэмээн эзэмшсэн мэргэжлээрээ  насан туршдаа  овоглуулан он цагийг туулж явна. Бас жанжны нутагт газар тариалангийн салбар хөгжсөн түүхийн номоор бол нэгэн том боть мэт тэртээх он цагийн дурсамжийг хойч үе, залуустаа байнга ярьж, захисаар ирсэн юм.

Г.Довдондорж инженер Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Алтан-Овооны бэлд төрж өсчээ. Өвгөд  дээдсээсээ эхлэн жилийн  дөрвөн улиралд Алтан-Овоогоо тойрон нутаглаж, мал маллан амьдарч ирсэн  эгэл жирийн малчид байж. Түүний төрсөн эцэг  Умаа Гомбын  Дарьсүрэн гэж хүн байв. Харин Довдондорж айлын том хүү учраас өвөг эцэг Гомбоор овогложээ. Дарьгангынхан Гомбо гэхгүй Умоо хэмээн хүндэтгэн дуудсаар нэршсэн тул ургийн овгоо Умоогийнхон нэрээр бүртгүүлжээ.

Г.Довдондорж Дарьганга сумандаа Алтан-Овооны энгэрт байх /одоо ч сумын сургууль тэнд бий/  бага сургуульд дөрөвдүгээр анги дүүргэжээ. Тавдугаар ангиас Эрдэнэцагаан сум дахь  хамран сургах тойргийн долоон жилийн сургуульд шилжин суралцсан байна. Хоёр сумын хооронд зуу гаруй км тул, хичээлдээ  мориор явна. Хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгч, авахдаа аавууд нь  хоёр хоёроор жижүүрлэнэ. Ийм байдалтай долдугаар анги дүүргэсэн хүү аймгийнхаа 10 жилийн сургуульд орж,  1962 онд  ХААДС-ийн инженер-механикийн ангид элсэн суралцжээ.

Оюутны ширээнээс ажлын талбарт хуваариа гардан авахад түүнийг  Сүхбаатар аймгийн  Уулбаян сумын нэгдэлд томилсноор тэнд  долоон жил инженер-механикаар ажиллажээ. Одоогийн залуус бол  тэнд үр тариа тариалж байсныг  мэдэхгүй. Тухайн үед шинэ тутам, ажлын  туршлагагүй идэр  залууг тосч авсан хамт олон түүнийг өөрийн хүү мэт хайрлаж, мэддэг, чаддаг зүйлүүдээ харамгүй  зааж зөвлөжээ. Ажил нь ч өөдрөг, амжилт бүтээл ч дээшээ байж алдар нэр нь аймаг, улсад үнэлэгдэх болсон нь эндээс эхэлснийг буурал  инженер дурсч сууна.

Уулбаян тэр үеийн  бусад сумтай харьцуулахад газар тариалангийн салбар хөгжсөн, үр тариа, хүнсний ногоо тариалдаг. Аж ахуй нь ч хөл дээрээ тогтсон, хоёр комбайн, дөрвөн трактор, гинжит трактор 5-6, бусад техник хэрэгсэл ч сайн байж. Гэвч  1971 оны үед ургац авч чадахгүйд хүрснээр тус  аж ахуй татан буугдсан байна. Нэг сонин түүх гэвэл тариан талбай  нь сумын төвөөс баруун хойш Бүрэнцогт явах замд  Гандахын хөндий хэмээх нэртэ газар байж. Олигтой ургац авч чадахгүй байсан учир нэгдлийн дарга, АИХ-ын депутат байсан  Б.Ядамсүрэн “Манай  энд газар нь Гандахын хөндий нэртэй байж ургац автлаа хэзээ бол. Өвгөд дээдэс буруу нэр өгөөгүй байлгүй дээ. Тиймээс татан буулгая” гэсээр шийдвэр гаргуулжээ. Ингээд техник, тоног төхөөрөмжүүдийг нь Эрдэнэцагаан сум руу шилжүүлэхэд Г.Довдондорж инженерийн ачаалал ч  багасч малын тоо бүртгэл, аж ахуйн ажлыг хавсрах болжээ. 1974 онд түүнийг  Эрдэнэцагаан суманд ерөнхий инженерээр  томилсон бөгөөд  мөн л сайн хамт олон угтсан бөгөөд төд удалгүй амжилт бүтээлээрээ тэргүүлж  эхэлсэн байна. Тус сум хадлан тэжээл үйлдвэрлэх  бие даасан бригадтай байсан бөгөөд Г.Довдондорж инженер 20 гаруй жилийн хөдөлмөрөө тэнд зориулжээ. Уулбаянтай харьцуулахад Эрдэнэцагаан сумын инженер техникийн ажилтнууд тэр үедээ техник сэтгэлгээ сайтай, ахмад тракторч, комбайнч, механикжуулагч олон байсан гэдэг. Учир нь Чоно голын машины станц гэж байгаад  татан буугдах үед тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтнууд нэгдлийн мэдэлд  шилжжээ. Мөн 1956 онд Маршал Х.Чойлбалсангийн нэрэмжит  Чоно голын уурхай хаагдахад тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүд нэгдэлд ирж ажиллах болжээ. Ийнхүү инженер техникийн сэтгэлгээ сайтай ажилтнууд олон байсан нь миний ажилд ихээхэн дэмжлэг болсон. Миний амьдрал сайн сайхан явахад ч том нөлөө үзүүлсэн  хэмээн өдгөө Г.Довдондорж инженер дурслаа.

Түүний   гэргий Н.Сүхтогоо гэж  урт хар  гэзэгтэй сайхан бүсгүй, хүүхэд шуугисан эрдмийн их өргөөний эзэн, олон шавь нартаа “Багш аа” хэмээн дуудуулж хүндлүүлсээр гавьяаны амралтаа авсан бөгөөд   одоогоос хоёр жилийн өмнө  тэнгэрийн хүүхдүүдэд эрдэм ном заахаар оджээ. Г.Довдондорж гуайн хувьд  залуус бужигнаж, трактор комбайн нүргэлсэн тариан талбайд “Инженер ээ” хэмээн дуудуулан  залуу насаа үджээ. 1994 онд тэднийх  аймгийн төв Баруун-Уртад шилжин ирж, гэрийн эзэн Нефть баазын дэргэдэх Шатахуун тээврийн баазыг  гурван жил удирдсан байна. Дараа нь   Хөдөө аж ахуйн даатгалын байгууллагад 10 жил ажиллаад гавьяаны амралтаа авсан ч   Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харъяа жолооны курст дүрэм, онолын багшаар одоог хүртэл ажиллаж иржээ. 

 Хамтдаа  48 жил буюу бараг хагас зуун жил  амьдарсан тэдний  гэр бүлийг   нутгийнхан нь  “Сайхан гэр бүл”, сайхан хос хэмээн ярилцдаг байсан юм. Г.Довдондорж инженер  оюутан байхдаа  Баруун-Уртын зах дахь Салхитын маш засварын заводод дадлагын ажлаар ирээд байхдаа ханьтайгаа анх танилцжээ. 1969 онд нэг нь инженер, нөгөө нь багшаар Уулбаян суманд хуваарилагдан  ганц чемодан, модон хайрцагтай айл  болж,  гал голомтоо бадраан  Ганга нуурын гангар хун шиг дөрвөн сайхан охинтой болж  Явуухун, Оюухун, Гэрэлхун, Саруулхун хэмээн нэр хайрлажээ. Өөрөө Алтан-Овооны бэлд төрж, өсч, Ганга нуурын хунгийн чуулганыг харж өссөн болохоор тэгж нэрлээ болов уу гэж бодогдоно. Харин өөрөө “ Манай Дарьгангын Зэгстэй нууранд хун өвөлждөг байсан гэлцдэг. Нэгийнх нь далавч гэмтээд нутаг буцаж чадахгүй  болоход нөгөөх нь нисч буугаад нисч буугаад явж чадалгүй байсаар хамтдаа өвөлжсөн гэсэн хууч яриа байдаг. Түүнийг санаж байгаад охиддоо  нэр өгсөн” хэмээн хуучилсан юм.

Дарьгангачуулын  түүхийг хүмүүс  нэрт зохиолч Д.Маамын “Газар шороо” романаас сайн мэддэг. Манжийн сүрэгчин хошуу байсан тус нутаг оюунлаг, сэхээтэн олонтой байсан. Амгаа занги хэмээх тухайн үеийнхээ нэртэй сэхээтэн бичгийн хүн   нийтлэлийн баатрын  маань ээжийн аав буюу  нагац өвөө   юм. Харамсалтай нь  хожим  хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн байдаг. Амгаа занги 1925 онд Дарьганга хошуу анх байгуулагдахад түшмэлийн алба хашсан. Тэр үед хошуу захирагч Гунгаагийн Авирмэд гэж хүн байж. Шавь таван аймгаас Ховдын хязгаар, Дарьгангын сүрэгчин хошуу бие даасан аймгийн статустай /засаг захиргааны нэгжтэй/  байсан  бөгөөд Улсын бага хуралд бие дааж төлөөлөгчөө нэр дэвшүүлдэг тогтсон жишигтэй. Хошуу захирагч Гунгаагийн Авирмэдийг хоёр дахь удаагаа Улсын Бага хуралд томилогдоход түүний ажлыг Амгаа занги  орлож үлдсэн байна. Хошуу захирагч Г.Авирмэд мөнгө төгрөгний асуудалд холбогдон Улсын Бага хурлын гишүүнээс хусагдаж Сэцэн хан аймагт татварын байцаагчийн албанд ирсэн ч хавь ойрынхондоо хавчигдаж байх тул урд нутгийг зорьж хил нэвтрэн оргосноос үүдэн “Амгаа занги тэргүүтэй Дарьгангын Японы тагнуул 42 хүний хэрэг” гэх зохимол хэрэг үүсгэн, түүний толгойлогч хэмээн 1934 онд баривчлан эхлээд цаазын ял өгч, дараа нь 10 жилийн хорих ял болгожээ. Амгаа занги хошууны хууль цаазын албыг ахалж байсны хувьд тэр үеийн Улсын Бага хуралд давж заалдсанаар ийнхүү цаазын ял нь 10 жилийн хорих ял болж 1948 онд 61 насандаа Дарьгангын хойд биеэр нутаглаж байсан дүүгийндээ ирж  асруулж байгаад нас барсан байна. Тэр үед Г.Довдондоржийн ээж 13 настай байсан бол отгон дүү А.Лувсандэндэв /ШУА-ийн  нэртэй эрдэмтдийн нэг/  нь жаахан байжээ. Аавыгаа Амгалангийн хориход ял эдэлж байхад хүүхдүүд нь шоронгийн нааран дор хоргодож байсан хэмээн хамт ял эдэлж байсан хүмүүсийн дурсамжид олонтаа дурдагдсан байдаг. Хожим Цагаатгалын комиссоос Амгаа зангийг цагаатгасан тогтоол гаргахад Г.Довдондорж инженерийн ээж  бичгийг нь гардаж авсан нь өдгөө  түүнд хадгалагдан үлджээ. Эрдэмтэн А.Лувсандэндэвийн хүү “Сант Марал” судалгааны төвийн захирал Л.Суматиг уншигчид андахгүй. Эгч дүү хоёрын хүүхдүүд учраас манай нийтлэлийн баатар түүнтэй үеэлүүд юм.

 Г.Довдондорж инженер Эрдэнэцагаан суманд ирснээр  амжилтын оргилд хүрч, улмаар Иргэдийн  хурлын төлөөлөгчөөр завсаргүй сонгогдож, аймгийн АИХ-ын депутатаар  гурав, ИТХ-ын төлөөлөгчөөр нэг, нийт дөрвөн удаа сонгогдон ард олны итгэлийг хоёргүй  сэтгэл,  зүтгэлээр хариулсан юм. Үүнийгээ   “Хүн ганцаараа амжилт гаргадаггүй. Ганц хүн юм хийнэ гэж юу байх билээ. Хамт олныхоо хүчээр бүтээж явлаа. Дээр нь манай нутгийнхны харамгүй сэтгэлийн дэм тус, ахмад үеийнхний алтан сургааль хүч нэмсэн.  Манай нутаг хараа алдрам тал нутаг. Ард түмэн нь тал шигээ уужим сайхан сэтгэлтэй. Элдэв хар муухайд  идэгдчихээгүй, огт эвдрээгүй  бүтэн ард түмэн шүү” хэмээн тэрээр  өгүүлсэн. “Алтан гартай, бурхан ухаантай” хэмээн  нутгийнхандаа хүндлэгдсэн буурал инженер арвин түүхтэй хүн юм. Зүгээр суух дургүй тэрээр өдгөө удмын түүхээ бичиж хэвлүүлэхээр зэхэж суугаа нь залуус, хойч үеийнхэнд мэдлэг нэмэрлэж,  Дарьгангын түүхэнд нэгэн шинэ хуудсыг эргүүлнэ гэж найдна. Хүн төрөлхтөн түүхээ өөрсдөө бүтээдэг. Төлөв даруу амьдарч, өөрт оногдсон ажлаа нэр төртэй гүйцэтгэж, цагийн аясаар тэргүүнд буурал суухад  хожмын залууст халаагаа өгчихөөд дурсамж юугаа  бичиж суух нь ч бас  түүх билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.14  ПҮРЭВ № 95 (6320)

 

DR. UROLOGIST
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Б.Сайнбаяр
Г.Довдондорж гуай сайн байна уу. Та, Би таньтай хамт Нефтэд ажиллаж байсан хүн байна. Таны ажил амьдралын талаар бичсэн нийтлэлийг уншаад манай Г.Довдондорж гуай ийм л хүндээ гэж сайхан сэтгэгдэл төрж байна. Надруу 99137056 гэсэн утсаар холбогдвол сайн байна.
Хүний дээд төрсөн ахдаа урт наслаж бидэндээ үнэтэй сургаалиа хайрлаж яваарай.ахаараа үргэлж бахархаж явдаг шүү
L.Oyun-Erdene
Ustoi saihan ger bul baisan.Bi Dornodiin HAA-n Tehnikkum tugsuud 1970 ond Uulbayn sumand hubiarlagdan shuudangaar ochood tanih ail baihgui buudald ochdog ymuu geed zogsoj baisan chine Suhtogoo egch maani ireed manai Sumyagiin duu bana, manaid och geed bi Dobdondorj ahiindaa 5 jil hamt saihan amidarch huurai ah duu bolson ymaa.Do ahdaa bolon tengert zalarsan hairtai egchgee dandaa bayrlaj baidagdaa.Ahdaa eruul enh sain saihan buhniig husen eruue.
Албан тушаал дэвшүүлэхдээ амжилт бүтээл, ур чадвар, туршлагыг харахаас биш одоогийнх шиг танил тал, хөрөнгө мөнгөөр хэмждэггүй
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

4 цаг 48 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

5 цаг 24 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин